Мэргэжилдээ өсч яваа залуу жүжигчин Р.Анхнямтай хөөрөлдлөө. Амралт, уран бүтээл, хувийн амьдралынхаа талаар тэрбээр ийн ярьж байна.
-Амралт сайхан уу. Шинэ уран
бүтээлийнхээ талаар яриач?
-Энэ зун
амарч чадсангүй. Их л завгүй, ачаалалтай байлаа. "Хоёр шөнө, гурван
өдөр" нэртэй киноны гол дүрд тоглосон. Удахгүй Амбий, Хүрлээ, Баатархүү
ах, Өлзийхүү эгч, "Маск" продакшны Зулаа бид хэд нийлэн "Комеди
арт" нэртэй хамтлаг байгуулж "Цэнгэн хөгжилдье" нэртэй тоглолт
хийнэ. Бэлтгэл ажилдаа орчихсон явж байна.
-Киноныхоо талаар?
-"Хоёр
шөнө, гурван өдөр" кино "St" студийн захирал, найруулагч
Б.Амарсанаа ахын зохиол. Анх "Хөрш" нэртэй байсан юм. Бид ярилцаад
нэрийг нь өөрчилсөн л дөө.
Ерөнхийдөө
амьдралын бүхий л талыг энгийн хэлбэрээр харуулсан сонирхолтой кино. Анх кинонд
тоглооч гэсэн санал ирж зохиолыг нь уншихад их таалагдсан. Тэгээд
Б.Наранбаатар, Д.Ганцэцэг эгч бид гурав гол дүрд нь тоглосон. Бүх насныханд
зориулсан, сэтгэхүйн драм гэхээр кино.
-Өөрийн бүтээсэн дүрийн талаар?
-Сараа
гэдэг эмэгтэйн дүрд тоглосон. Монголын эмэгтэйчүүдийн нийтлэг дүр л дээ. Гэр
бүлтэй, ажилтай тийм л эмэгтэй. Хамгийн гол нь энэ дүрээр эхнэр нөхөр хоёр
амьдралд тохиолдох бэрхшээлийг туулж чадвал бие биенээ илүү хайрладаг элбэг хангалуун
амьдрах хүсэлтэй хүмүүсийн хувьд тэр бүхнээ авч чадсан ч цаана нь юу байдаг
талаар харуулахыг зорьсон.
-Энэ дүрийг бүтээхэд хэцүү байгаагүй
юу?
-Хамгийн
хэцүү санагдсан нь эх хүний дүр бүтээх байлаа. Учир нь би өөрөө хүүхэдгүй,
одоохондоо гэр бүлтэй болж амжаагүй болохоор. Дараа өөрийнхөө дүрийг харж
байхад хүүтэйгээ нэг л хөндий байгаа юм шиг анзаарагдсан. Гэхдээ мэдээж
хүүхэдтэй байсан бол би ингэх байсан гэж бодоод тоглосон. Гэхдээ л кино үзсэн
хүмүүст нэг л дутуу санагдах вий гэхээс одоо хэр нь айж байна. Ер нь энэ кинонд
их хүч гаргасан гэж бодож байгаа. Ганц би ч биш л дээ. Кинонд оролцсон бүх хүн
хичээж ажилласан, дээр нь Японы уран бүтээлчидтэй хамтарч хийсэн болохоор сайн
кино болсон гэж бодож байгаа шүү.
-Гэр бүл гэснээс хэзээ эх, эзэгтэй болох
гэж байна?
-Эхлээд энэ
асуултад болоогүй гэж хариулдаг байсан бол одоо мэдэхгүй гэдэг болоод байгаа.
Миний хувьд
гэр бүлийг төлөвлөнө гэдэг аймаар санагддаг. Амьдралаа төлөвлөөд, болж байна
даа гэж бодоод үргэлжлүүлж байхад гэнэт тэс өөрөөр өөрчлөгдөх үе байдаг.
Тиймээс аяндаа болох байх л даа.
-"Уучил" нэртэй кинонд
тоглож байсныг чинь санаж байна. Хүнд дүр юм шиг санагдсан?
-Тийм шүү.
Зохиол нь ч, дүр нь ч хүнд. Гэхдээ жүжигчин хүн ямар ч дүрд тоглож чаддаг байх
хэрэгтэй гэж боддог. Хэрэв хүнд гээд хойш суугаад байх юм бол хэзээ ч амжилтад
хүрэхгүй шүү дээ.
-Урлагийн салбарт нэлээд удлаа.
Манай жүжигчдийн түвшин таны бодлоор?
-Хамгийн
гол нь манай урлагийнхныг нэгтгэх хэрэгтэй юм шиг. Хэрэв тэгж чадвал удахгүй
Ази, цаашлаад дэлхийд гарч чадахаар чадвартай хүмүүс. Гэтэл манай ихэнх
жүжигчид амьдралын шаардлагаар тус бүрдээ уран бүтээл хийж, тал бүрд тарчихсан
явна. Энэ олон авьяаслаг хүнийг нэгтгэх юм бол ярих юм байхгүй чадварлаг.
Э.МАЙЦЭЦЭГ