Тайванийн Ерөнхийлөгч асан Чэнь Шуйбянийг баривчилсан тухай Франс пресс уламжиллаа. Түүнийг авлигын хэрэгт сэжиглэн байцаах үеэр цагдаагийн газрын үүдэнд дэмжигчид нь цугласан байв.
Одоогийн Ерөнхийлөгч Ма Инцо өнгөрөгч тавдугаар сард тангараг өргөсний дараа Чэнь Шуйбяний хэргийг мөрдөж эхэлсэн байна. Экс удирдагчийг авлигын хэргээс гадна эрх мэдлээ урвуулан ашиглаж, 450 мянган ам.долларыг хувийн хэрэгцээнд зарцуулсан гэж үзжээ.
“Энэ нь Бээжингийн хийж буй
явуулга” хэмээн Ч.Шуйбянь мэдэгдэв.
Ма Инцо саяхан Хятадын дээд хэмжээний төлөөлөгчтэй уулзсан Тайванийн анхны
удирдагч болсон билээ.
Ж.Даш