gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МАХН-ын генсек хэн болох вэ

2008-11-11
0
Twitter logo
0
Twitter logo
2008-11-11
МАХН-ын Бага хурал ирэх оноос өмнө болно. Уг хурлаар мэдээж өмнөх сонгуулиудын үр дүнг хэлэлцэж, дүгнэлт өгч таарна. Үүнээс гадна зайлшгүй хэлэлцэх ёстой асуудал нь намынхаа бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах явдал аж. Намын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөлөө ч шинэчлэн батлахаар зэхэж байгаа юм байна. Нэгэнт сонгууль зэрэг гол ажлууд дууссан болохоор одоо орон тооны дөрвөн нарийн бичгийн даргатай байх шаардлагагүй гэж үзэж буй гэнэ.

Тэгэхээр нам дээрээ ажиллах нэг генсек, орон тооны нэг нарийн бичгийн даргатай байхаар чиглэл гарчээ. Тэгвэл энэ хоёр албан тушаалд хэн байх вэ гэдэг асуудал намын амбицтануудын жинхэнэ хорхойг хөдөлгөж байгаа юм байх. Нэг хэсэг аавын хаалга татахаа шахаад арай гэж мултарсан У.Хүрэлсүх хүртэл ерөнхий нарийн болчих санаатай энэ тэргээр хор найруулж суугаа гэнэ. Үүнийг сонссон зарим нэг хүн "хэрвээ Улаан хамгаалагч Хүрэлсүхийг генсек болгочихвол ху нам ядарсны шинж үү, задарсны шинж үү" хэмээн бие биеэсээ асууцгааж байгаа гэнэ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Боловсролын сайд болж явснаас энэ нам генсекгүй болсон.

Одоогоор нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өмнө Хяналтын ерөнхий хорооны дарга байсан Ц.Сүхбаатар гэдэг эрхэм генсекийн үүрэг гүйцэтгэгчээр саяхнаас ажиллаж байгаа аж. Нэг хэсэг нь түүнийг ерөнхий нарийн бичгийн дарга болох байх гэж байгаа бол харин нөгөө нэг нь арай залуу хүн тавих байх гэсэн шум дэгдээгээд байгаа бололтой. Залуу гэдэг нь У.Хүрэлсүх нарын МАСЗХ-ны хэн нэг төлөөллийг хэлж байгаа бололтой. Үнэндээ нам дотроо эхлүүлсэн С.Баярын шинэчлэл үргэлжлэх үү, мөхөх үү, ерөөс С.Баяр гэдэг хүн өөрийнхөөрөө юмаа хийж чадах уу, үгүй юу гэдэг нь намын генсек, нарийн бичгийн дарга хэн болохоос шалтгаална гэдэг ойлгомжтой болохоор С.Баяр хэнийг тавихаа өөрөө шийдэх л үлдлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан