gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөдөлмөрийн гэрээгээр 5000 хүн Солонгос руу явна

Нийгэм
2008-11-11
0
Twitter logo

БНСУ-д хөдөлмөрийн гэ­рээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах бүртгэл өчигдөр эхэллээ. Орон даяар нэгэн зэрэг яваг­даж байгаа уг үйл ажиллагаа мар­гааш дуусна. Энэ удаад бүрт­гэ­лийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Хөдөлмөр, ха­лам­жийн үйлчилгээний хэлтэс зохион байгуулж бай­гаа аж. Учир нь өнгөрсөн жил Со­лонгос руу гарч ажиллах хүсэлтэй залуусыг Төв цэн­гэлдэх хүрээ­лэнд хэдэн өдөр, шөнө бүртгэж, эмх замбараа­гүй байдал үүс­гэсэн нь зо­хион байгуулагчдад том сур­гамж болжээ. Тиймээс иргэ­дийг харьяаллынх нь да­гуу, тэдэнд ойр үйлчилгээ үзүүлж байгаа нь энэ аж. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн бүртгэл явагдаж байгаа шта­бын байршлыг то­дорхойлбол:

Сүхбаатар дүүрэг: 31 дүгээр сургуульд
Сонгинохайрхан дүүрэг: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст
Баянзүрх дүүрэг: 55 дугаар сургуульд 
Баянгол дүүрэг: 54 дүгээр сургуульд
Хан-Уул дүүрэг: 75 дугаар сургуульд
Чингэлтэй дүүрэг: 17 дугаар сургууль дээр тус тус бүртгэл нь болж байв.

Харин бусад гурван дүүрэг болон орон нутагт аймаг, сумд өөрийн харьяаллын дагуу Хөдөлмөр халамж үйлчил­гээнийхээ хэлтэст иргэдийг хүлээж авч байгаа гэнэ.

Бүртгэл 18-39 насныханд хамаатай бөгөөд эрэгтэй­чүүдийг түлхүү хамруула­хаар болжээ. Учир нь энэ удаад аж үйлдвэрийн салбарт ажилчин авах захиалга иржээ. Тэдэнд тавьж байгаа гол шалгуур бол ял шийтгэлгүй, Монгол Ул­саас гарах эрхээ хасуу­лаагүй, урьд нь ямар нэг хэрэгт холбогдоогүй байх ёстой аж. Мөн гадаадын аль нэг улс руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон эсвэл "хараар" ажиллаж байгаад баригдсан хүнийг бүртгэлд хамруулахгүй гэсэн. Бүрт­гүүлэгчид 3.5х4.5 см хэм­жээтэй хоёр хувь зураг (сүү­лийн зургаан сард авахуулсан байх шаардлагатай), иргэний үнэмлэх, гадаад паспортоо авчрахад л хангалттай гэнэ.  Эсвэл эдгээр бичиг ба­рим­тын­хаа баталгаажуулсан хуул­барыг авчирч болох нь ээ. Харин бүртгэлийн  ху­раамж­ийн 21510 төгрөгийг бүртгүүлснийхээ дараа буюу солонгос хэлний түвшин тог­тоох шалгалтад орохоосоо өмнө төлсөн байхыг Гадаадад ажиллах хүч илгээх төвийн­хөн санууллаа. Шалгалт ар­ванхоёрдугаар сарын 14-ний 10 цагт эхлэх учир заасан хугацаанаас урьдаад дээрх хураамжийнхаа мөнгөн дүнг "Монгол шуудан банк"-ны 10000030564 тоот төгрөгийн дансанд тушаагаарай. Ингэх­дээ хүлээн авагч "LEESUN SONG" гэж хаяглах ёстой гэнэ. Харин шалгалт хаана болохыг бүртгэл явагдаж дуус­саны дараа зарлах юм байна.

Бүртгүүлэх хүний тоо хязгааргүй ч тэднээс таван мянган хүнийг шалгаруулна. Тиймээс хяналтын ажлаар 80-аас дээш(хамгийн дээд оноо нь 200) оноо авбал тэн­цэх аж. Гэхдээ тэнцсэн хүний тоо таван мянга давбал оноо­ны эрэмбээр таслах юм бай­на. Та анх удаа шалгалт өгч байгаа бол www.eps.go.kr вэб сайт руу орж, шалгалтад бэлтгэх материалаа үнэ төл­бөргүй татан авч, ашиглаж болохыг зөвлөе. Уг мате­риалыг сонсох, унших тус бүр 1000 асуулттай хийжээ. Со­лонгос хэлний түвшин тогтоох мэдлэгийн шалгалтын дүн арванхоёрдугаар сарын 24-нд гарна. Шалгалтад тэнцсэн эсэхээ өдөр тутмын хэвлэ­лүүд болон www.gahit.mn вэб сайтаас үзэх боломжтой.

БНСУ-д хөдөлмөр эрх­лэхийг хүсэгчдийн анхаарах гол зүйл бол хэлний мэдлэ­гээс гадна эрүүл мэндийн үзлэг шинжилгээ байдаг. Хэ­рэв шалгалтаа амжилттай өгчихөөд элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэгийн шинжилгээний аль нэгийнх нь хариу тааруу гарвал таны нэр БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршихгүй гэнэ. Тиймээс дээрх нэр заасан өвчтэй хүмүүс Солонгос руу гэрээгээр гарч ажиллах гэж шинжилгээнд хамрагдан, хэл­ний мэдлэгийн шалгалтад бүртгүүлж цаг зав, мөнгөө гарздахгүй байхыг мэргэ­жилтнүүд анхааруулж байв.

Бүртгэл явагдаж байгаа газруудад очиход Солонгос явах сонирхолтой хүмүүсийн дийлэнх нь 20-25 насны за­луус байв. Байр, машины мөнгө олохын төлөө Солонгос руу гарч ажиллахыг хүсч байгаа гэх тэдэнтэй уулзаж, ярилцахад "Манай улсад ажил хийж, амьдрахад бэрх болжээ. Залуу насандаа аль боломжтой газар нь хө­дөл­мөрлөж, ирээдүйгээ бодох хэрэгтэй" гэцгээж байлаа. Тэгвэл 30 гаруй насныхан дунд гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн сэхээтнүүд цөөнгүй байв. Тэдний ярьс­наар олон жил мэргэжлээрээ ажилласан боловч амьдрал нь дээрдсэн зүйлгүй гэх. Цалингаас ца­лингийн хоо­ронд хоног өдрийг өнгөрөөж байгаа тэд хүс­сэнээрээ амь­дарч чаддаггүй гэлээ. Харин мэргэжлээрээ ажиллаагүй хэсэг нь зах дээр наймаа эрхэлж байжээ. Хэ­дийгээр төсвийн ажилчдаас илүү тогт­мол орлоготой ч байр, ма­шины мөнгө олно гэдэг хэцүү гэнэ. Тиймээс гадаад руу гарч, эрүүл мэндээрээ хо­хирч байж л мөнгө олж, Мон­голдоо сайхан амьдарна гэв.

Бүрт­гүүлэгчид 3.5х4.5 см хэм­жээтэй хоёр хувь зураг (сүү­лийн зургаан сард авахуулсан байх шаардлагатай), иргэний үнэмлэх, гадаад паспортоо авчрахад л хангалттай гэнэ.  Эсвэл эдгээр бичиг ба­рим­тын­хаа баталгаажуулсан хуул­барыг авчирч болох нь ээ. Харин бүртгэлийн  ху­раамж­ийн 21510 төгрөгийг бүртгүүлснийхээ дараа буюу солонгос хэлний түвшин тог­тоох шалгалтад орохоосоо өмнө төлсөн байхыг Гадаадад ажиллах хүч илгээх төвийн­хөн санууллаа.

Шалгалт ар­ванхоёрдугаар сарын 14-ний 10 цагт эхлэх учир заасан хугацаанаас урьдаад дээрх хураамжийнхаа мөнгөн дүнг "Монгол шуудан банк"-ны 10000030564 тоот төгрөгийн дансанд тушаагаарай.

М.Мөнхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан