-Та "Хань" сонины энэ дугаарын зочноор уригдаад байна. Хоёулаа амьдрал хайрын тухай яриагаар эхэлье?
-Юуны өмнө "Хань" сонины зочноор уригдаж байгаадаа баяртай байна.
-Та анх хэдийд амьдралаа зохиосон бэ?
-Би амьдралаа эрт зохиосон хүн. Одоо бол амьдрал алагтай, эрээнтэй гэдгийг сайн ойлгож байгаа. Эргээд бодож байхад би уран бүтээлд хөл тавьснаас хойш амьдрал ахуйгаа хайхралгүй нилээн гаргууд нь гаргачихсан юмуу даа. Найз нөхөд маань надад "Чи амьдрал ахуйдаа жаахан ч гэсэн анхаарал тавиач дээ" гэж хэлдэг байсан. Тэднийхээ зөвлөснөөр анхаарал үнэхээр тавьж чадахгүй байна. Миний хувьд одоогоор ганцаараа өрх толгойлсон эр хүн болчихоод байна. Амьдрал толгой дээр яг ингээд ирэхээр сонин ч юм шиг. Өөрөө хоол ундаа хийх, үр хүухэддээ анхаарал тавих, хувцас хунараа угаах гээд л .
-Урлагийн ажил амаргүй. Мэдээж ар тал нь сайн ойлгож дэмжиж байж ажил, амьдрал урагшилна биз?
-Тэгэлгүй яахав. Ганцаараа зүтгээд амжилтанд хүрсэн хүн нэгээхэн ч байдаггүй. Тэдний ар талд нь заавал гэр бүл, үр хүүхэд нь байж байдаг. Ар гэр найдвартай, тайван тогтуун, санаа зовох зүйлгүй байж хүн амжилтанд хүрдэг гэж би боддог.
-Эр хүн сайн ханийн дэмэнд өөдөлж явдаг гэдэг дээ?
-Хүн болгон өөрийн гэсэн амьдралтай, өөрийн гэсэн хань бүлтэй байгаа. Зөвхөн эр хүн гэлтгүй эмэгтэй хүн ч гэсэн амьдралд ухаантай, уужуу тайван бодлоор ханддаг байх хэрэгтэй. Ажиглаж байхад өнөө үед гэр бүлийн харьцаа их дутагдаж байна. Хоёр хүн бие биенээ хэзээ гүйцэд сайн ойлгодог болно тэр цагт амьдрал аз жаргалтай байж чадна.
-Итгэж амьдарна гэдэг...
-Итгэж хайрлаж амьдарна гэдэг амьдралын хамгийн сайхан зүйл. Амьдралын сайхан нь ерөөсөө л энэ. Бие биедээ итгэнэ гэдэг томоохон хариуцлага, шийдвэр, зүрх зориг гаргаж байгаа хэрэг. Хүн сэтгэлээрээ бие биенээ ойлгож, итгэл өгч байж сая сайхан амьдарна шүү дээ. Итгэл байгаа цагт амьдралын тулганд гал асаж л байдаг.
-Хүн хэдийд хайрыг илүү ойлгодог юм бол?
-Мэдэхгүй юм аа. Хайр гэдэг өөрийн эрхгүй сэтгэлээс минь гадагшилж байгаа бусдын төлөө зовж байгаа зовнил ч юм шиг. Бусдын төлөө зүрх сэтгэл өвдөж, түүний төлөө шаналж чаддаг байвал тэр хайр болов уу. Хайр олон янз. Сэтгэлийн хайр байхад амьдралын эрхээр нийлчихээд дасаж амьдарч байгаа хайр ч байна. Салсан, холдсон ч гэсэн хайр байж л байдаг. Хайртай хүнээ дурсаж, санаж хайрласаар.л амьдардаг. Бас нийлж болдоггүй.хайр ч байж л байх. Бие биенийхээ дэргэд байгаа хэрнээ ханадаггүй илүүг нэхээд байдаг хайр бас байна. Тэгэхээр хайр гэдэг сэтгэлээс төрдөг араншин ч юм шиг.
-Танд эмэгтэй хүн гэж хэлэхээр ямраар илүү төсөөлөгддөг вэ?
-Эмэгтэй хүн гэж хэлэхээр надад зөөлөн ааш ааль, ухаан, намба, дүр төрх нь амьдралыг хөглөж, энэ орчлонг гэрэлтүүлж байгаа мэтээр л сэтгэлд илүү тод буудаг юм.
-Эмэгтэй хүн ухаантай, эсвэл сайхан байх нь дээр үү?
-Эмэгтэй хүн ухаалаг байсан нь дээр. Зөөлөн зан ааш нь надад таа-лагддаг. Хэт их омголон, өөрийнхөөрөө зүтгэдэг эмэгтэй хүн хичнээн ухаалаг байгаад ч сайхан харагдахгүй л болов уу. Харахад эр хүн чинь хатуужилтай, тэвчээртэй юм шиг хэрнээ яг л хүүхэд шиг хүмүүс. Амархэн гомдоно, амархан баярлана.
-Эрчүүд ухаалаг бүсгүйчүүдтэй гэрлэхээс татгалздаг гэдэг яриа байдаг даа...
-Магадгүй л юм. Гэхдээ миний хувьд ухаалаг, зөөлөн зан ааштай эмэгтэйтэй ойр дотно байх дуртай. Зовлон жар-галаа ярьсан ч алдааг минь зөвтгөж ойлгож чаддаг ухаанаараа тийм бүсгүйчүүд ялгардаг.
-Эр хүний ухаалаг, сэргэлэн зангийн аль нь амьдралыг илүү авч явдаг бол...
-Эр хүний сэргэлэн зан амьдралыг илүү авч явдаг байх шүү. Харж байхад хэт их ухаантай хүн амьдралдаа ар-чаагүй болчихсон байх юм билээ.
-Амьдрал таны бодлоор юу юм бэ?
-Амьдрал гэдэг тэр чигээр тэмцэл. Бас сонголт. Хүнд ганцхан удаа олдоно.
-Мөнгө бүх юмны чинь баталгаа болж чадах уу?
-Өнөөдөр мөнгөтэй бол амьдрал баталгаатай байна. Үүнийг би ганцаараа хэлж байгаа юм биш. Өнөөгийн орчин, нийгмийн шаардлага нь ч гэсэн ерөөсөө ийм л болчихсон байгааг харж байгаа биз дээ.
-Хүнийг юу их эвддэг вэ?
-Ихэмсэг, бардам зан, хуурамч сэтгэл, нэр хүнд, албан тушаал, мөнгө хүнийг их эвддэг.
-Нууц амрагийн тухай бодол...
-Аль нийгэмд энэ асуудал байсаар ирсэн бус уу. Огт байгаагүй гэж худлаа хэлэхгүй. Байхгүй ёсгүй зүйл гэж ч хэлэхгүй. Хүн байгаа цагт юм бүхэн байгаа. Үхэл, амьдрал, зовлон бэрх-шээл гээд. Нууц амраг ч гэсэн яг л тэдний нэг илрэл.
-Жинхэнэ сайн найз гэж...
-Дутагдлыг нь илэн далангүй өөрт нь хэлж чаддаг найзыг жинхэнэ найз гэж би хэлнэ. Тэр дайсан байсан ч миний л найз.
-Гомдоосон найз чинь "Уучлаарай" гээд ирвэл...
-Уучлаад эвлэрч чадна. Уучилна гэдэг ухаан, бас соёл юм шүү. Дутагдлаа ухаарна гэдэг ухаан сууж байна гэсэн үг.
-Хааяа нэг найз нөхөдтэйгээ салхинд гарч согттолоо уудаг уу?
-Уулгүй яахав. Хоол идсэний дараа хааяа нэг зуу татахаас би нэг их татгалздаггүй. Хамгийн гол нь энэ ундааг зөв тохируулж хэрэглэх хэрэгтэй. Хэтрүүлж хэрэглэвэл өөрөө л зовно.
-Сэтгэл хангалуун байгаагаа...
-Аз жаргал, амьдын жаргал...
-Монголд сайхан амьдрах боломж байна уу?
-Сайхан амьдрах боломж Монголд байгаа. Бид өөрсдийгөө дутуу үнэлээд байна.Үнэн сэтгэлээсээ хийж бүтээе гэсэн халуун сэтгэл дутаад байгаа юм.
-Монгол улс яавал хурдацтай хөгжих вэ?
-Соёл урлагаа хөгжүүлвэл хурдацтай хөгжинө гэж боддог.
-Гадаадад гарч ажиллаж байгаа залуучуудыг та зөв гэж боддог уу. Солонгос руу дахиад л 15000 хүн гарах гэж байна шүү дээ?
-Жаахан ч гэсэн амьдралаа өөд татъя гэж бодож байгаа тэднийг буруутгах гээд яах юм бэ. Тэртэй тэргүй энд ажиллаа гэхэд эх орон нь харийн оронтой тэнцэх хөлс мөнгийг нь өгч чадахгүй л байна шүү дээ. Амьдрал тэднийг тийш нь явуулж байгаа. Түүнээс биш Солонгос монголоос илүү сайхан байна гэж юу байхав.
-Наадмаар зав гаргаад бөх, морь үзэв үү?
-Морины уралдаан үзэж хийморио сэргээсэн. Харин бөх үзэж амжсангүй. Зурагтаар л харлаа. Бөхийн барилдаан сэтгэлд нэг л хүрсэнгүй. Энэ жилийн наадмын түрүүг Д.Сумъяабазар аварга авах байх гэж бодож байсан. Миний хүндэлж, бахархаж явдаг бөх л дөө.
-Юуг их эмзэг хүлээж авдаг вэ?
-Атаа жөтөөг.
-Драмын жүжигчин маань яагаад хошин урлагт бүл нэмчихэв ээ?
-Уран бүтээлч хүн өөрийгөө аль болох олон төрлийн жанрт хүч сорих нь сонин байдаг юм. Би драмын, хошин урлагийн гэж ялгаж салгах дургүй. Жүжигчин л бол жүжигчин шүү дээ. Багш маань "Жүжигчин хүн ямар ч уран бүтээлд баримлын шавар шиг бэлэн байх ёстой" гэж хэлдэг байсан.
-Бямбацогт драмын тайзнаа яагаад харагдахгүй байна гэж үгүйлэх хүмүүс ч таарч байсан шүү,..
-"Өнгөт инээд" энтертайментийн жүжигчин Өлзийхүү, Дэмидбаатар, Сарантуяа бид хэд оюутан цагийн нэг ангийн нөхөд. Ангийн анд маань намайг бидэнтэй хамтарч ажиллаач гэж урьсан юм. Саналыг нь би хүлээж авсан. Драмын театраа би орхиогүй ээ. Жилийн чөлөө авсан байгаа. Тэгээд ч өнөө цагт хэн хаана, юу хийж бүтээх нь чөлөөтэй болсон шүү дээ. Манай ахмад үеийнхэн уран бүтээлчид чинь инээдмийн эмгэнэлтэй, уран сайхны кино гээд олон зүйлд оролцдог л байсан. Би ч гэсэн тэдний адил тэр жаягаар л замнаж яваа.
-Та нилээд хэдэн бүтээл тайзнаа найруулсан хүн. Найруулагчаар ажиллая гэж бодоогүй юм уу?
-Найруулагчийн ажлыг би нэг хэсэг сонирхож үзсэн. Тэгээд хэр баргийн хүн найруулагчийн ажлыг хийхгүй юм байна гэдгийг сайн ойлгосон. Болохоос нь болохгүйг нь хүртэл хүч сориод үзье гэж бодоод гурав дөрвөн жүжиг найруулсан. Та бүхэн "Дурлал яг үлгэр шиг, бас үхэл шиг", "Стриптиз блюз", "Найзууд миний бооцоо", мөн хошин шогийн өнгө аястай "Хайрын массаж", "Миний секс амрагууд" гээд жүжгүүдийг сайн санаж байгаа байх.
-Жүжгүүд чинь тухайн үедээ эрэлттэй, сонирхолтой бүтээл байсан даа?
-Найруулсан жүжгүүдээ би байлдан дагуулж байсан гэж ам бардам хэлэхгүй ээ. Гэхдээ "Найзууд миний бооцоо" жүжгээ өөрийн санаанд хүртлээ хийчихлээ гэж бодож явдаг юм. Найруулагч Б.Мөнхдорж багш маань "Энэ жүжиг дээр чи гайгүи ажилласан байна" гэж үнэлэлт дүгнэлт өгсөн. Харин зарим нэг хүн эсрэг өнгө аястай зүйл ярьж л байсан. Уг нь шүүмжлэл хаа ч байдаг л зүйл л дээ. Түүнийг хүлээж авах нь зүй. Гэхдээ "Чи жүжигчин байж жүжиг найруулж тавьлаа. Намайг байхад найруулагч хийхгүй шүү" гэх мэтийн дарамталсан шинжтэй зүйл гарч байсныг нуугаад яахав.Яахав энэ үгээрээ намайг хурцалж хэлсэн юм болов уу даа гэж би хувьдаа бодож байгаа.
-Таныг "Салхи Дамбий"-гийн дүрээр маш сайн таньдаг юм билээ. Энэ дүрийг харахаар хөдөөгийн залуусын дүр төрх өөрийн эрхгүй буугаад байдаг...
-"Салхи Дамбий"-гийн дүр их энгийн. Ард түмэнд хүрч чадсанд нь гайхдаг юм. Монгол ахуйтай ч ойрхон. Дамбийгийн өөрийн нь зан цайлган, гэнэн итгэмтгий. Сайхан сэтгэлтэй хөдөөгийн эгэл бор залуу. Ардчиллын буянаар юм үзэж, нүд тайлж байгаа. Хөөрхийд хөгжилтэй хөгтэй явдал байнга л тохиолдоно. Дамбий юм болгоныг мэддэг чаддаг ч мэдэхгүй зүйл их бий. Энэ дүрийн хүмүүсийн сэтгэлд үлдсэн нэг зүйл бол морьтойгоо дуулаад давхидаг хэсэг. Эр хүний цог золбоо морьтой дуулаад давхиж байхад сайхан харагддаг байх л даа. Тэгээд л ард түмэн Дамбийд хайртай байдаг биз.
-Та "Чингис хаан" кинонд түүхэн дүр бүтээж байгаа гэлүү...
-Эрдэнэбулган найруулагчийн найруулж байгаа "Чингис хаан" киноны түүхэн дүр Тэв Тэнгэр, Хөхчү бөөгийн дүр бүтээж байна. Энэ дүр дээрээ нилээд ажиллаж байгаа. Бөө судлалын тухай бөө судлаач хүмүүсээс асууж, лавлаж тодруулж байна. Монголчуудын эртнээс уламжилж ирсэн шашин бол бөө. Тэгэхээр тэр талаас нь сайн бодож боловсруулж хийхгүй бол олны сэтгэлд хүрэхгүй байх вий гэж санаа зовж байна. МНТ-г уншиж байгаа. Монгол түмний эх түүх, соёл барагдашгүй арвин баялаг юм. Үүгээрээ ч дэлхийд гайхагдаж, гайхуулж чаддаг ард түмэн бол ганцхан Монголчууд байна шүү дээ.
-Киног хийх мөнгө санхүү нь хүрэлцэж байгаа юм уу?
- Энэ киног хийх гээд мөнгө санхүүгийн асуудал дээр түгжигдчихээд жил болсон. Сая доллар бол өнөөдөр олон улсын жишигт аваад үзвэл инээдэмтэй тоо байхгүй юу. Өндөр хөгжилтэй орнууд тэрбум төфөгөөр кино хийж байна шүү дээ. Гэтэл бид энэ киног хийхийн тулд сая доллар олох гэж муугаа үзэж байна. Гэхдээ чамлаад яахав. Төр засаг харж үзсэн л дээ. Уран бүтээлчид бид ч итгэлийг нь алдахгүй зүтгэж байгаа.
-Танд их мөнгө амлавал...
-Дэмий биз дээ. Би урлагт хөл тавиад 20-иод жил болсон байна. Бөхөөр бол эр бяр хүч тэгширчихсэн гэх үү дээ. Энэ цаг үедээ бол ид хийж бүтээх насандаа яваа. Хийх бүтээх олон бүтээл өмнө минь байна.
-Энэ жил "Хань" сонины Южилийн ой тохиож байгаа. Манай сонины талаар бодлоо хэлэхгүй юу?
-"Хань" сониныг би гэгээлэг сайхан хэвлэл гэж боддог. Танай сонины хамт олонд 10 жилийнх нь ойн баярын мэнд хүргэе. Намайг энэ дугаарынхаа зочноор урьж Монголын уншигч олонтой уулзуулж байгаад баярлалаа.
-"Хань" сонины уншигчдад хандаад...
-"Хань" сонины нийт уншигчдад хандаад бие биедээ итгэж, уучилж амьдарч чадвал тэнд л гэр бүлийн аз жаргал оршдог юм шүү. Нэг нэгнээ хүндэлж хайрлаж, ууч сэтгэлээр хандаж амьдралдаа зөв алхмыг ямагт сонгож аз жаргалтай сайхан амьдараарай.
-Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Ярилцсан Г.Батцэцэг