gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын кино ертөнц юу “өгүүлэх” дуртай вэ?

Соёл урлаг
2008-11-10
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2008-11-10

Саяхан хэн, хэзээ, хаанаас зарласан нь олонд мэдэгдээгүй Улаанбаатарын кино өдрүүд болж өнгөрсөн билээ. Сүүлийн үед шинэ кино олноор гарч байгаа тул явуулах нь гарцаагүй гэж бодож болох ч нээлтээ хийгээд сар ч болоогүй кино хамаг шагналыг нь хамсаныг ойлгохгүй байна гэж хүмүүс ярилцаж байсан. Ингээд гортигны гадна үлдсэн сүүлийн үеийн кинонуудыг та бүхэнд эргэн сануулья. “Боолын гэрээ” гэгч өвөрмөц нэртэй кино эднийг бодвол хар бараан зүйл их тусгасан тэрүүгээрээ эдгээрээс илүү үнэлэгдсэн юм уу бүү мэд. Монгол кино сайн сайхан юм тусгадаггүй гэсэн шүүмжлэлийг эвдэх гэж хичээж байхад сөрөг байгаа нь сонин. Саяхан болсон шилдэг кино шалгаруулах наадамд яагаад энэ кино амжилт үзүүлсэнгүй вэ?

Элсний нүүдэл
Эгэл боргил хөдөөний гурван охин их хотод хөл тавина. Угтаа бол жил бүр хотыг зорьдог мянга мянган оюутны төлөөлөл бол энэ гурав гээд харчихад болохуйц. Их хотын юм болгон охидод шинэ. Хөлөө олох гэж хэрдээ л зүдрэх, хичээх тэдний инээдтэй хөгжөөнтэй, гунигтай түүх бидний өнөөгийн амьдралын үнэн төрх. Элс гэдэг нэг нүүхээрээ их хол нүүх боловч урт удаан хугацааны дараа өөрийн байр сууриа олох нь бий. Зохиогч энэ байгалийн үзэгдэлтэй хүмүүний амьдралыг зүйрлэж үзүүлсэн. Монголд анх удаа хоёр ангит бүрэн хэмжээний сериал хийсэн гэдэг утгаараа энэ кино шагнал урамшуулал магтаал хангалттай сонссон. Гэхдээ зөвхөн үзэгчдийн зүгээс.

Надтай гэрлээч
Орчин үеийн залуус гэр бүл болох гэж төдийлөн яарахаа больсон гэдэгтэй таван хүн тутмын 3 нь санал нэгдэх болов уу. Үнэхээр амьдрал дээр тийм л байна. Яагаад ер нь гэрлэж болохгүй гэж? Энэ киноны уран бүтээлчдийн барьсан гол санаа нь тэр. Гэрлэх гэж байсан хосууд үл ойлголцлоос болж хоорондоо муудалцана. Гэсэн хэдий ч урт удаан хугацааны турш бие биенээ үгүйлж. Гэрлэлт гэгч ариун нандин холбоог энэ кинонд тод томруун дүрсэлж чадсан. Залуус гэрлэлтээс эмээх хэрэггүй, харин хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ ойлголцож байж гэрлэхийг санал болгосон гэж ойлгож болно. Гэр бүлийн 500 мянгын дуулианаар борооны дараах мөөг шиг олширсон гэрлэлтийг энэ кино сааруулах гэсэн юм биш. Харин бодолтой сонголт чухлыг ойлгуулсан хэрэг.

Ийм нэгэн дурлал
Дурлаад л байдаг, дурлаад л байдаг. 20 гаруй насны залуусын сэтгэлийн амралт бол энэ. Тэр олон дурлалын нэгээхэн хэсэг энэ кинонд өгүүлэгдэнэ. СУИС-ийн шижигнэсэн залуус хичээл сургуулийнхаа дундуур дэлгэцийн бүтээл хэр хэмжээндээ туурвижээ. Өнгөц харахад зүгээр нэг дурлал хайр юм шиг боловч эрдэм ном сурахын чухлыг харуулж чадсан. Орчин үеийн залуус шоу цэнгээний үеэр бие биетэйгээ танилцаж дотносдог гэсэн хэвшмэл ойлголт энэ кинонд бүрэн эвдэгдсэн. "Гавал" номын оюутан Туулайхүү, нэгэн зөөгч охинд сэтгэл алдран кафед өдөр болгон сүү авч уух гэж орно. Харин хоёрдугаар анги дээр нь хамгийн хөнгөмсөг Тулгаа нэг сэтгэл татам, даруухан охинд дурлан сонгодог урлагаар "амьсгалж" жүжигт хүртэл тоглоод амжина. Энэ кино залууст дурлалыг өөр орчноос хайхыг номложээ. Ямартаа ч үнэнч хайр, дурлал гэж байхгүй хэмээн сэтгэх болсон шинэ үеийн залууст нэгийг бодогдуулсан ухаалаг шийдэл болсон билээ.

Шүрэн бугуйвч
  Дахиад дурламаар санагдчихлаа ... Монголын нөхцөлд цөөн байдаг дээдсийн хүрээний амьдрал залуу хүний сэтгэхүйд хэрхэн нөлөөлөх вэ. Товчхондоо энэ бол солонгос сериалын арга барил байлаа. Баян айлыи охин жирийн нэг залуутай учирна. Мөнгө биш өөрийг нь харсан болохоор сэтгэл татагдана. Зөрчил тэмцэл өрнөнө. Эцэсдээ сайн тал нь ялна. Мөнгө эд хөрөнгөнөөс болж залуус амьдралаа золиослодог гэсэн нэгэн хэвийн уйтгартай амьдралын замнал энд эвдэгдэж байна. Залууст өөрсдөө сурч, хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл төрүүлж буй нь энэ киноны амт байлаа. Шинэ цагийн залуус ч гэсэн үлгэр мэт хайрыг хүлээсээр байгаагийн жишээ нь энэ бүтээл байсан гэхэд хилсдэхгүй. Өмнө нь дэлгэцнээ гарч байгаагүй цоо шинэ [жүжигчид уг киноны ганц имиж байлаа.

2 өдөр 3 шөнө
Нууц амраг амьдралд байх хэрэгтэй юу? Хэрвээ байх хэрэгтэй бол яагаад? Эхнэр нөхрүүд бие биедээ үнэнч байж чаддаг уу? Энэ асуултын хариултыг уг кино харуулсан билээ. Нөхөр нь хамгийн дотны найзтай нь янаг амрагийн харьцаатай байсныг эхнэр гадарлах ч үгүй. Харин шинэ газар нүүж ирээд хажуу айлынхаа залууд сэтгэл алдарна. Улмаар дотно харьцаанд орох 1 боловч тэр нь найзынх нь явуулга
байсныг мөн л анзаараагүй байна. Залуу бүсгүйд үнэн голоосоо дурлах учир амьдралд нь саад болохыг үл хүснэ. Эротик гэж удтал рекламдсан ч тэгтлээ эротик сценари дэглээгүй нь үзэгчдийг гонсойлгосон.

Үхэж үл болно Чингис хаан
Бид чингис хаанаараа хаа ч явсан бахархдаг. Гэсэн атлаа ганц олигтой кино хийж чадаагүй нь эмгэнэл. Ард түмний хөрөнгөөр ганц кино хийх гэж оролдсон боловч жүжигчид нь улиг болжээ. Цаанаа л нэг итгэл үнэмшил үл төрнө. Манай урдаа барьдаг жүжигчид хэдий авьяастай боловч Монголын тайз, дэлгэцийн урлагт "цус сэлбэх" хэрэгтэй болсоны илрэл нь энэ кино. Ямартаа ч манайхан өөрсдөө Чингисээ хийх гэж оролдсон. Хийчихлээ. Ойрын үед залуусын хайр дурлалын кино л их гарснаас иймэрхүү түүхэн кино гараагүй тул үзэгчдийн "цангаа"-г тайлсан гээд хэлчихэд болно. Магадгүй дараагийн удаад Чингисийг ингэж дэлгэцнээ амилуулаач уу, үгүй ч үү гэдэг утгаар нь хүмүүс шимтэн үзсэн билээ.

Элгээр уран бүтээлүүд бүгд өөр өөр боловч амьдралын гэгээлэг тал, нийгмийн тогтсон үзэл баримтлалыг өөрчлөх гэсэн хүсэл эрмэлзэл нь нэг байсан. Хэрвээ үзэгчил кино наадмын шуугч байсан бол ямар үнэлгээ өгөх байсан бол ....

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан