Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг тогтвортой өсч, экспорт, импортын хэмжээ ч багагүй нэмэгдсэн. Өдгөө стратегийн ач холбогдолтой ордыг яаралтай ашиглалтад оруулах талаар ярьж байна. Уул уурхай ойрын ирээдүйд ихээхэн хөгжих төлөвтэй. Гэвч уул уурхайн хамгийн гол дэд бүтэц болох төмөр зам тэр их ачааллыг дийлэхгүй байх вий. Өнөөдөр илчит тэрэгний паркийн дундаж элэгдэл 85 хувьд хүрээд буй аж. Насаа гүйцээсэн зүтгүүр, вагон ашиглагдсан хэвээр.
УБТЗ-ын гол замын 40 хувийнх нь их засварын хугацаа хэтэрсэн аж. 1960-аад оны дохиолол холбооны системээ өдийг хүртэл шинэчилж амжаагүй л байна. Иж бүрэн парк шинэчлэлт хийх хөрөнгө УБТЗ-д ч, Монголын Засгийн газарт ч алга.
АНУ-ын Мянганы Сорилтын Сангаас манай төмөр замын салбарт 188.38 сая ам.долларын хөрөнгө оруулалт таван жилийн хугацаанд хийх гэж байна. Гэвч тэд хөрөнгөө зүгээр л "май" гээд өгөхгүй нь лавтай. Мэдээж хэрэг гэрээндээ болзолт нөхцөлүүдийг тусгажээ. УБТЗ-ыг 2007- 2008 онд 35 орчим км гол төмөр замыг засварлах ажил, гэрээний хугацаанд жил бүр 50 км-ийг засварлах тухай дурьдсан байна. Түүнчлэн гол төмөр, гүүр, хоолойн засварын төлөвлөгөө, шаардагдах хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг засварын тайлантайгаа Мянганы сорилтын сан /МСС/-Д илгээх ёстой аж. Дээрх нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд АНУ-ын МСС хөрөнгө оруулалтаа хийж эхэлнэ.
188.38 сая ам.доллараар юу хийж болох вэ. Мэдээж манай төмөр замын хамгийн тулгамдсан асуудал болох парк шинэчлэлтийг хийнэ. Энэ хөрөнгөөр 30 зүтгүүр, 150 ачааны вагон, зам засварын тоног төхөөрөмж авахын зэрэгцээ холбоо, дохиоллын системийг шинэчлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн төмөр замын ажилтнуудыг сургах юм байна. УБТЗ хоёр орны хамтарсан хөрөнгө оруулалттай учир худалдаж авсан зүтгүүр, вагон, тоног төхөөрөмжүүдийг төрийн өмчит МТЗ эзэмших учиртай. Түүнийгээ цаашид УБТЗ-д түрээслэх аж. Ингээд Монголын МСС-гийн "Төмөр замын" төсөл бэлэн болжээ. Төслийн захирлын хэлж буйгаар холбогдох бүх албан тушаалтнууд энэ талаар гайхалтай сайн мэдэж байгаа гэнэ. УБТЗ-ын дарга дээр дурьдсан болзолт нөхцөлүүдийг үүрэг болгон биелүүлнэ хэмээн ММСС-д албан бичиг ч явуулсан сурагтай. Гэвч УБТЗ-ын холбогдох хүмүүс хүлээсэн үүргийнхээ талаар огтхон ч ойлголтгүй байгаа нь гайхалтай. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Ч.Төгсбилэг "УБТЗ-д болзолт нөхцөлүүдийн талаар албан мэдэгдэл холбогдох байгууллагуудаас ирээгүй, сураг төдий зүйл л дуулдсан" гэв. Энэ үеэр УБТЗ-ын дарга томилолтоор явсан байв. Тиймээс энэ талаар УБТЗ-ын Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа, ТЗХЭГ-ын дарга Т.Батболд. МТЗ-ын захирал А.Батболд, ММСС-гийн "Төмөр замын" төслийн захирал П.Батсайхан нараас тодрууллаа.
УБТЗ-ын Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа:
-Илчит тэрэгний паркийн дундаж элэгдэл 85 хувь байгаа гэсэн. Үеэ өнгөрөөсөн зүтгүүр, вагон ашигласаар байх нь мэдээж эрсдэлтэй байх. Энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч байна уу?
-Зүтгүүрийн ашиглалтын хугацаа нь 25 жил байдаг. Манай паркийн 85 хувь нь тэр хугацааг аль хэдийнэ илээсэн. Вагоны паркийн 60 гаруй хувь нь нормоосоо илүү гарчихсан. Энэ нь мэдээж эрсдэлтэй. Эвдрэл их гарч, засварын зардал нь шинийг худалдаж авахаас үнэтэй болж байна. Энэ байдлаар үргэлжилбэл зүтгүүр, вагонууд засвар авахаа ч болино.
Өнгөрсөн жил УБТЗ өөрийн хөрөнгөөр болон зээлээр хоёр шинэ зүтгүүр, зорчигчдын 18 вагон худалдаж авсан. Түүнчлэн Оросын төмөр замаас 350 хуучин ачааны вагон хөнгөлөлттэй үнээр авсан байгаа. Одоохондоо иж бүрэн парк шинэчлэлт хийх ямар ч боломжгүй. Санхүүгийн чадавхи муутай байна. Хоёр талын хөрөнгө оруулагчид ямар нэгэн шийдвэр гаргахыг л харж байна. Хувьцааг нь эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчид төмөр замаа бодож, парк шинэчлэлтийг хийхгүй бол ажил гүйцэтгэхэд маш хүнд. Цаашид бүр ч хүндэрнэ.
-АНУ-ын МСС-гаас 188 сая ам.долларын хөрөнгө оруулалт төмөр замын салбарт хийнэ гэсэн. УБТЗ-д
болзолт нөхцөл тавьсан байгаа. Танай байгууллага тэр нөхцөлөө биелүүлж байна уу?
-Миний мэдэж байгаагаар жилд 35 км-ээс дээш гол замын их засвар хий гэсэн байгаа. Энэ жилийн хувьд 14 км орчим засвар хийсэн байх. Би энэ салбарыг хариуцаагүй учир тодорхой мэдээлэл өгөхгүй. Төмрийн үнэ өсчихөөд, оны өмнө төлөвлөсөн засварын мөнгө хүрэлцээгүйн улмаас бүрэн хэмжээний засвар хийж чадаагүй. Гэвч дээрх болзолт нөхцөлийн талаар манайд холбогдох байгууллагуудаас албан мэдэгдэл хийгээгүй байх. МСС-гийн хөрөнгөөр авах зүтгүүр, вагон зэргээ МТЗ эзэмшинэ гэсэн. Тэрийгээ манайд түрээслэх эсэх нь тодорхойгүй байгаа. Өөрсдөө ч тээвэр хийж магадгүй байх. Одоохондоо энэ талаар бидэнтэй ярьсан юм байхгүй л байна.
Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Т.Батболд
-УБТЗ-д гэрээний болзолт нөхцөлүүдийн талаар албан мэдэгдэл хийгээгүй гэх юм?
-Хоёр Засгийн газрын хоорондын хэлэлцээрт УБТЗ-д тавьсан болзолт нөхцөлүүдийг тодорхой заасан байгаа. Тиймээс УБТЗ-ынхан энэ талаар мэдэж байх учиртай. В.Отгондэмбэрэл дарга гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх тал дээр баталгаа гаргаж өгсөн шүү дээ. УБТЗ-ынхан энэ талаар сайн мэдэхгүй байвал тэр нь байгууллагын дотоод асуудал. Ямартай ч болзолт нөхцөлүүдээ биелүүлэх хэрэгтэй.
МТЗ-ын захирал А.Батболд
-УБТЗ-ынхан гэрээний болзолт нөхцөлүүдэд хойрго хандаж байх шиг. Та энэ тал дээр юу гэж бодож байна.
-МСС-гийн хөрөнгө оруулалт нийгэмд хүлээлт бий болгочихоод байна. Өдгөө манай төмөр замын байдал ямар байгаа билээ. Энэ байдлаараа байвал тээвэр хийж чадахгүйд хүрнэ. Тиймээс МСС-гийн 188 сая ам.долларын хөрөнгө оруулалт яах аргагүй хэрэгтэй. Ялангуяа зүтгүүр оруулж ирэх асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. УБТЗ-ын санхүүгийн байдал хүнд байгаа учир болзолт нөхцөлөө биелүүлж чадахгүй байж болно. АНУ-ын МСС-гаас янз бүрийн болзол тавилгүйгээр үйл ажиллагаагаа эхлэх талаар санал тавьсан. Байдал үнэхээр хүнд байгаа учир америкчууд ойлгох байх. Гэвч УБТЗ энэ асуудалд хойрго хандах учиргүй л баймаар. Энэ чинь манай эдийн засагт л хэрэгтэй шүү дээ.
ММСС-гийн Төмөр замын төслийн захирал П.Батсайхан
-"Төмөр замын" төслийн үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байна?
-Бид үйл ажиллагаагаа есдүгээр сарын 17-ноос эхэлсэн. Эхний ээлжинд тоног төхөөрөмж, зүтгүүр нийлүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Графикийн дагуу бол ирэх оны арван нэгдүгээр сард зүтгүүрүүдээ оруулж ирэхээр байгаа. Гэвч өнөөгийн нөхцөл байдлаас тэдгээрийг заасан хугацаанаас өмнө оруулж ирэх шаардлагатай байна.
-УБТЗ-ынхан болзолт нөхцөлийнхээ талаар сайн мэдэхгүй байх юм. Гэрээний болзолт нөхцөлүүдийг биелүүлээгүй тохиолдолд АНУ-ын МСС хөрөнгө оруулалтаа татах юм биш биз?
-УБТЗ болзолт нөхцөлөө биелүүлэхээ амласан шүү дээ. УБТЗ-ын дарга өнгөрсөн есдүгээр сард үүрэг даалгавараа биелүүлнэ гэсэн албан бичиг ч явуулсан. Гэрээний дагуу УБТЗ энэ жилдээ 35 орчим км гол замын засвар хийх ёстой. Үүнээс ялимгүй бага байхад айх зүйлгүй гэж бодож байна. Санхүүгийн нөхцөл байдал үнэхээр бололцоогүй бол АНУ-ын МСС-гийнхан ойлгох байх. Эдийн засгийн байдал хүнд байна шүү дээ. Гэвч УБТЗ нөхцөлөө чадах ядахаараа биелүүлэх естой. Энэ жилийн тайлан ирэх оны хоёрдугаар сард гарна. Тиймээс УБТЗ-д цаг хугацаа байгаа. Цаашид ЗТБХБЯ, УБТЗ, МТЗ болоод манай зүгээс хамтын ажиллагааны дөрвөн талт гэрээ хийнэ гэж бодож байгаа.
Д.Мөнхчимэг