gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

44 монголыг 54 цагдаа хүргэж ирлээ

Нийгэм
2008-11-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-11-07

Швед, Польш, Норвеги улсад “хараар” амьдарч байсан 44 монгол иргэнийг тээвэрлэсэн онгоц өчигдөр 07.40 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардлаа. Тэднийг эдгээр улсаас 54 цагдаа харгалзаж иржээ. Энэ талаар “Буянт-Ухаа” хилийн шалган нэвтрүүлэх боомтын дарга, хурандаа Д.Баатараас тодрууллаа.

-Энэ хүмүүс дунд эрүүгийн хэрэгт холбогдож, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүн бий гэх яриа байна. Үнэн үү?

-Хэрэг төвөгт орооцолдсон хүн байхгүй байх. Харин бичиг баримтын зөрчилтэй хүн цөөнгүй байж мэднэ. Манайханд өөр хүний нэрээр гадаад явсан, визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтаа гээгдүүлсэн гэх зөрчлүүд байдаг.

-Эрүүгийн цагдаагийнхан шалгаж байгаа гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Бичиг баримтгүй удаан хугацаагаар ажилласан хүмүүс ямар нэг хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн болгоомжилж шалгаж байгаа юм билээ. Түүнээс хэрэгтэн гээд гав гинж зүүсэн хүн ирээгүй.
-Хараар ажиллаж байгаа хүмүүсийг ингэж олноор хоморголон барьсан тохиолдол бий юү?
-Хараар ажиллаж байгаад баригдсан хүмүүсийг нисэх онгоцонд суулгаад, өөрсдийг нь явуулдаг. 4-5-аараа ирж байсан тохиолдол цөөнгүй. Харин энэ удаагийнх шиг тусгай онгоц хөлөглөж, өргөн бие бүрэлдэхүүнтэй хүргэж байсан анхны тохиолдол болж байна.

-Цагдаа нарыг ямар хүн ахалж явж байна вэ?
-Гурван улсын цагдаа нар ирсэн. Шведийн Стокгольм хотын Хилийн цагдаагийн албаны дарга Иохансан ахалж ирсэн.

-Тэд хэзээ буцах вэ?
-Өнөөдөр буцна гэв.

Бичиг баримтгүй хүмүүсийг гэр рүү нь явуулсангүй
Харийн нутагт зөвшөөрөлгүй ажиллаж байсан эх орон нэгтнүүд маань ийн олноороо баригджээ. Тэдний дунд гадаадад найман жил ажилласан хүн байхад гурван сар болоод баригдсан хүн ч байна. Эх орондоо ирсэн хүмүүсийг Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газрынхан шалгаж байна гэхээс өөр мэдээлэл тэдний аав, ээж, ах, дүү нарт байсангүй. Дөрвөн цаг гаруйгаар саатуулан бичиг баримтыг нь шалгасны дараа 12.30 цагийн үед хүмүүс ганц, хоёроороо цувран гарч эхлэв. 20 гаруй хүн ачаа, тээшээ түрэн гарч ирлээ. Үлдсэн нь бичиг баримтгүй учир явуулах боломжгүй гэх тайлбарыг цагдаагийн ажилтнууд ар гэрийнхэнд нь дуулгав. Иргэний үнэмлэх, гадаад паспортын аль нэгийг авчирвал шалгаад явуулах гэнэ. Зарим нэг хүний ар гэрийнхэн гэр рүүгээ буцаж иргэний үнэмлэхийг нь авчран цагдаагийн ажилтанд өгч байгаа харагдсан.
Ямар ч бичиг баримтгүй хүнийг явуулах боломжгүй гэнэ. Тэд хэдийгээр монгол хүн ч аль улсын иргэн болох нь тодорхойгүй гэж хууль зүйн үндэслэлийг нь тайлбарлав. “Үлдсэн хүмүүсийг автобусанд суулгаж, Эрүүгийн цагдаагийн газрын хаяг тогтоох газарт саатуулна” гээд аваад явлаа. Ар гэрийнхэн нь бужигналдан танил тал руугаа утас цохиж хоцров.

Боломж олдвол гадаад руу дахин явна аа
Ирсэн хүмүүсийн нэг болох нэрээ хэлэхийг хүсээгүй залуутай цөөн хором ярилцлаа.

-Та хаанаас ирсэн бэ?
-Шведээс.

-Шведэд бичиг баримтын шалгалт тийм чанга байна уу?
-Одоо л чангарч байна.

-Хэзээ, хаана явж байгаад баригдсан бэ?
-Стокгольмын гудамжнаас өнгөрсөн бямба гаригт баригдсан. Цагаачлалын албаны цагдаа нар байдаг, тэд биднийг барьсан. Тэгээд уржигдар онгоцонд суулаа. Бид шууд нислэгээр ирсэн л дээ.

-Олон хүн барьсан юм билээ. Та нарыг бариад хаана аваачсан бэ?
-Шууд цагаачлалын албанд байлгаж байгаад онгоцонд суулгасан. Цаана нь 30 гаруй монгол үлдсэн. Тэднийг ирэх баасан гаригт дахин нэг онгоц гаргаж авчрах юм билээ.

-Баривчлагдсанаас хойш гэр рүүгээ очиж хувцас хунараа авч чадав уу?
-Байр руугаа очиж чадаагүй ээ. Найзууддаа утсаар хэлж ачаагаа авчруулсан.

-Шведэд хэдэн жил болсон бэ?
-Таван жил ажиллалаа.

-Ямар ажил хийж байв?
-Янз янзын л ажил хийж үзлээ. Тогоочоос эхлээд хийгээгүй юм байхгүй.

-Цалин нь хэр юм. Таван жилийн хугацаанд хэдэн төгрөг цуглуулж чадав уу?
-Цалин боломжийн. Хэдэн төгрөг цуглуулсаан.

-Швед амьдрахад ямар газар байна?
-Ер нь гайгүй ээ. Тэнд 3000 гаруй монгол ажилладаг. Баривчилгаа явагдаж байгааг манайхны олонх нь мэдсэн байх.

-Монголоос өөр орны хараар ажиллаж байгаа иргэдийг барьж байна уу?
-Мэдэхгүй юм аа. Манай улсын Засгийн газраас хараар ажиллаж байгаа иргэдээ татах бодлого явуулж байгаа. Ийм хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг Шведийн талд илгээсэн гэж сонссон. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн үр дүн юм болов уу.

-Хүний нутагт ажиллахад бэрхшээл гарч байсан уу?
-Амар зүйл гэж хаана байх вэ дээ. Манайх ам бүл дөрвүүлээ. Би ээж, аав дүүтэйгээ амьдардаг. Тэр гурав минь гаргаж өгч байсан бол одоо ээж минь ганцаараа гэртээ байна. Намайг Шведэд ажиллаж байхад аав минь нас барсан. Зөвшөөрөлгүй ажиллаж байгаа учир аавынхаа ажил явдалд оролцож чадаагүй. Дүү минь бас гадаадад амьдарч байна. Амьдрахын эрхэнд хүний нутагт зовлон бэрхшээлийг тэвчиж ажилласан.

-Дахин гадаад явахгүй биз дээ?
-Боломж байвал явна даа.

-Та нар сая онгоцны тийзний мөнгө төлсөн үү?
-Биднээс нэг ч төгрөг аваагүй. Энэ бүх зардал Шведийн Засгийн газраас гарсан гэсэн.

-Норвеги, Польшоос хэчнээн хүн ирсэн бол?
-Ихэнх нь Шведээс ирсэн. Норвегиэс нэг, Польшоос зургаан хүн байсан.

-Та нараас олон цагдаа иржээ.
-Харин тийм ээ. Нэг хүн нэг цагдаагийн хяналтад явлаа. Онгоцны суудал хоёр хоёроороо зэрэгцээд байдаг даа. Нэг хүний хажууд нэг цагдаа суусан. Хэрэг хийгээгүй байж цагдаагаар мануулаад явахад эвгүй санагдсан.

-Шведэд бичиг баримтын шалгалт уг нь гайгүй байсан. Харин Ерөнхий сайд С.Баяр хараар ажиллаж байгаа иргэдээ татах тухай нот бичиг Засгийн газарт нь илгээсэн гэсэн. Мөн ирэх сарын 15-нд Шведэд шинэ хууль гарах гэж байгаа. Тэднийх албан ёсоор гадаадын орнуудаас ажиллах хүч авах гэж байгаа юм билээ. Тэгээд “хараар” ажиллаж буй хүмүүсийг гаргах бодлого явуулж байна. Ер нь Швед явах санаатай бол удахгүй гарах гэж байгаа уг шийдвэрийг харзнамаар юм билээ.

-Онгоц бууснаас хойш та нарыг олон цагаар саатууллаа. Тийм нарийн шалгаж байна уу?
-Нэг их нарийн шалгаагүй. Бичиг баримт үзэж байна. Гадаадын олон цагдаа ирсэн болохоор хоёр талын цагдаагийнхан хамтын ажиллагааны хүрээнд шалгасан бололтой юм.

-Шведэд хэдэн жил болсон бэ?
-Гурван жил ажилласан гэв.

Өөр хүний нэрээр гадаад паспорт авсан цөөнгүй
хүнийг илрүүлжээ

Шведийн цагдаагийн газраас манай цагдаагийн байгууллагад танай улсын харьяат хууль бусаар ажиллаж амьдарч буй 80 гаруй хүнийг тусгай үүргийн онгоцоор хүргэж өгөхөөр болсноо хэд хоногийн өмнө мэдэгдсэн байна. Энэ дагуу Эрүүгийн цагдаагийн газрын холбогдох албаны төлөөлөгчид өчигдөр өглөө Чингис хаан нисэх буудалд очиж Шведээс ирсэн онгоцноос буусан хүмүүсийн бичиг баримтыг нь шалгасан юм. Тэднийг шалгаж байхад хүргүүлж ирсэн хүмүүсийн ар гэрийнхэн тосож авахаар нисэх буудалд хүлээн зогсож байсан бөгөөд тэд “Гэмт хэрэгтэн мэт цагдаа нар сүржигнэж байна. Очоод удаагүй баригдаж ирсэн хүмүүс ч байгаа шүү дээ” гэж байсан юм. Тэдний нэг болох Ц.Эрхэмбаяр гэдэг эмэгтэй “Би хүүгээ 8000 ам.долларын зардал гаргаж байж явуулсан. Гэтэл очоод гурван сар л болоод баригдаад ирлээ. Манай улсын Засгийн газраас Швед рүү албан тоот явуулж, ажиллах хүчгүй болсон гээд тэнд ажиллаж байгаа хүмүүсийг Монгол руу бүгдийг нь ачиж явуулах хүсэлт илгээсэн гэсэн. Манай Засгийн газар энэ хүмүүстээ 1000 ам.долларын цалин өгч чадахгүй шүү дээ. Тийм байж залуучуудаа ингэж баривчилж авчирч байгаа утгагүй юм” гэлээ.

Эрүүгийн цагдаагийн газарт бичиг баримтын зөрчилтэй хүмүүсийг аваачиж шалгасан юм. Шведээс УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хүнийг баривчилж авчирсан, мөн Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшиж оргосон Д.Сүрэнхор нарыг саатуулж ирсэн гэсэн цуу яриа гарсан юм. Энэ дагуу ЭЦГ-ын холбогдох албаны хүнээс тодрууллаа. Түүний ярьснаар “Эдгээр хүмүүсийн дунд гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа хүн одоогоор алга. Гэхдээ бид гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан хүн байна уу гэдгийг шалгаж байна. Олонх нь бичиг баримтын зөрчилтэй хүн байгаа. Бид бичиг баримтгүй хүнийг ЭЦГ-т авчирч хаягийг нь тодруулах ажиллагаа хийгээд явууллаа. Бичиг баримттай хүмүүсийг нисэх буудалд хаягийг нь тодруулаад явуулсан” гэлээ.

Өөр эх сурвалжаас авсан мэдээллээр хараар ажиллаж байгаад баригдаж ирсэн хүмүүсээс өөр хүний бичиг баримтаар гадаад паспорт, иргэний үнэмлэх гаргуулж аваад явсан хүн байгаа. Тэднийг лавшруулан шалгахаар болж буй гэнэ. Шведийн цагдаагийн байгууллага хууль бусаар амьдарч байгаа 80 гаруй монгол хүнийг саатуулсан бөгөөд дахиад 40 орчим хүнийг удахгүй хүргэхээр болж буй гэх мэдээлэл манай цагдаагийн байгууллагад өгчээ. Тус улсад хууль бусаар амьдарч байсан 80 гаруй хүнийг Шведийн тал өөрсдийн хөрөнгө зардлаар Монгол Улсад хүргэж ирж буй гэнэ.

Г.Цолмон, Э.Энхмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан