gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэдийнхээ дунд алхаж яваа Австрийн Ерөнхийлөгч

С.Заяа
Дэлхийд
2017-05-22
0
Twitter logo

Гудамжинд зам хаалгүй, ард иргэдийнхээ дунд бие хамгаалагчгүй, үүргэвч үүрэн алхаж яваа энэ эрхэм бол Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен. Түүний Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа ийн алхаж яваа зураг нийгмийн сүлжээгээр тархжээ.

Даруухан алхаж яваа энэ эрхмийн удирдаж буй 8 сая гаруй хүн амтай Австри улсын нэг иргэнд ногдох ДНБ 47856 ам.доллар ба дэлхийн хамгийн баян орнуудын жагсаалтын 21-т бичигддэг.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Австрийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон 72 настай Александр Ван дер Белленийг танилууд нь Саша эсвэл Профессор гэж дууддаг.

Тэрбээр өөрийгөө цагаачдын гэр бүлээс гаралтай гэдгээ онцгойлон дурддаг. Түүний эцгийн тал 17-р зууны сүүлээр Голландаас Орос оронд ирэн суурьшсан ба өвөг дээдэс нь Оросын Псков хотод дээд албан тушаалуудыг хашиж байсан сурвалжит гэр бүл юм. Түүний аав орос, ээж нь эстони гаралтай байсан ба Александр Ван дер Беллен өөрөө Австрийн Вена хотод төржээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө тэрээр 18 жилийн турш Ногоон намыг төлөөлж Австрийн парламентад суусан гэдэг.

Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдөж байсан Норберт  Хофер, “Австри улсад исламын шашинг багтаах зай байхгүй.” хэмээн,  хэрэв Австрийн засгийн газар дүрвэгсдийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй бол тэрээр Ерөнхийлөгчийн хувиар засгийн газрыг тараах хүртэл шийдвэр гаргах болно хэмээн ярьж байсан юм.

Харин Александр Ван дер Беллений хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн зургаан нэр дэвшигчдээс ганцаархнаа цагаачид болон дүрвэгсдийг хүлээн авахын төлөө байгаагаа илэрхийлж байв.

Ван дер Беллен хувь хүнийхээ талаас улс төрч хүн биш хэмээн Файнаншл Таймс сонин онцолжээ. Тэрээр сонгуулийн кампанит ажлын  үеэр хэлсэн ярьсан зүйлдээ эргэлзэж, шийдэмгий бус байгаагаа олон нийтэд хэд хэдэн удаа харуулаад авсан ба заримдаа үнэхээр ядарсан царайтай харагддаг байсан гэнэ. 45 настай өрсөлдөгч Норберт Хоферийн дэргэд тэрээр эрч хүч багатай харагддаг байсан нь нууц биш юм. Гэсэн хэдий ч халз мэтгэлцээний үеэр тэрээр өөрийгөө маш чадварлаг, ширүүн өрсөлдөгч болохоо харуулж байсныг Дэйли Телеграф сонинд онцолсон байна.

Австри улсын Ерөнхийлөгчийн албан тушаал бэлгэ тэмдэг бүхий бөгөөд улс оронд нь болж буй үйл явдалд нөлөөлөх боломж Ерөнхийлөгчийн хувьд цөөн юм. Нэг талаараа тэрээр хянагчийн үүрэг гүйцэтгэх ба түүнд ямар нэг хууль санаачилж, хэрэгжүүлэх эрх бараг байхгүй. Гэхдээ түүнд хориглох, хориг тавих эрх бий. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Ерөнхийлөгч армийнханд шууд тушаал өгч чадахгүй ч тэд ч түүний зөвшөөрөлгүйгээр бусдын тушаалыг гүйцэтгэх эрхгүй байдаг байна.

Түүнд олгогдсон хамгийн том эрх нь ямар хууль батлах эсэхийг шийдэх дээр бүх нийтийн санал асуулга явуулах, засгийн газрыг эсвэл парламентын доод танхимыг тараах юм.

Александр Ван дер Беллен Европын холбоог тууштай дэмжигчдийн нэг ба Европын холбооноос гарах Их Британи улсын шийдвэрт шүүмжлэлтэй хандаж буй хүмүүсийн нэг юм.

Тэрээр исламын шашин тэр дундаа исламын шашин шүтдэг эмэгтэйчүүдийг толгойдоо алчуур, гивлүүр зүүх явдлыг нийгэмд ад шоо үзэж буй явдлыг буруушааж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр эдгээр эмэгтэйчүүдийн эрх чөлөө, шашин шүтэх эрхийг хүндэлж байгаагаа илэрхийлэн исламын шашин шүтдэггүй эмэгтэйчүүд ч мөн адил толгойдоо алчуур зүүхийг уриалж байсан нь шуугиан тариад амжсан.

Мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөө, хараат бус шүүхийн тогтолцоо, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боогдуулдаг хэмээн нэг бус удаа шүүмжилж байжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан