Нийслэлд зориулалтын бус газарт өөрөөр хэлбэл ил задгай зогсоол, талбайд автомашин худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа 22 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нүүлгэн шилжүүлэх хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.
Албан шаардлагад аравдугаар сарын 1-ний дотор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урд байрлах Авто худалдааны цогцолборт нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж дуусгасан байхыг үүрэг болгосныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
8000 орчим түрээслэгчтэй эдгээр захуудаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн авто замын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болж байгаа юм.
Нөгөөтэйгүүр техникийн захууд олон байршилд үйл ажиллагаа явуулдаг нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байна гэсэн шүүмжлэлийг дагуулдаг.
Тиймээс эдгээр авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг захуудыг нэгтгэж “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар болсон бөгөөд есдүгээр сард багтаан ашиглалтад оруулах аж.
Энэ сарын 15-нд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг цогцолборын бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцаж, дээрх асуудлыг хэлэлцсэн юм.