Үүний нэг жишээ "Хөшөөт импекс" ХХК-ийн "Хамеллон" зочид буудал юм. Уг зочид буудлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ оны долдугаар сард шалгалт хийж хаалгыг нь барьжээ. Гэтэл хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байв. Түүгээр ч зогсохгүй нэмэлт үйлчилгээтэй болсон нь бие үнэлэгч нарыг үйлчлүүлэгчиддээ зуучилдаг аж. Түүнчлэн энэ зочид буудалд нийтлэг зөрчлүүд хэвийн болж хэвшжээ.
Мөн дараагийн нэг хаалгаа барьсан зочид буудал нь "Мини". Уг зочид буудал нь ажлын байрны дүгнэлтгүй. Эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийн дагуу ажлаа явуулдаггүй. Зочид буудал нь нэр хаяггүй, гадна, дотно талын тохижилтгүй аж. Зочин хүлээн авах хэсэггүй, угаалгын өрөө шаардлага хангахгүй, агааржуулалт, гэрэлтүүлэг муу байна. Түүнчлэн зочны өрөө нь жоомонд бариулсан.
Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Сүхбаатар дүүрэгт ажилладаг нийтийн саун, зочид буудалд шөнийн шалгалт хийжээ. Шалгалтад "Вrown", "Сэлбэ" зочид буудал, "Холливуд" баар, "Пи Жи Ай-Жи" ХХК-ийн диско баар, "Серенө" ХК-ийн баар,"Шакира"ХХК-ийн саун, массаж, иргэн Г.Ган-Эрдэнийн дэн буудал зэрэг 13 газар хамрагджээ. Шалгалтаар дээрх газруудаас мэргэжлийн ажилтангүй, ажлын байрны дүгнэлтгүй, архи согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөлгүй зэрэг зөрчил илэрчээ. Гэхдээ энэ нь ганц шөнийн шалгалтаар илэрчсэн зөрчил юм. Иймд хоёр газрын хаалгыг барьжээ. Мөн хоёр иргэнд хугацаатай үүрэг өгч, 280 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Л.Нинжсэмжид