Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан “Хувьсгалт Монгол” танкийн бригад Гитлерийн Германы эсрэг дайнд оролцсон юм гэж чээжин дээр нь сийлсэн, өндөр байц суурин дээр байрлуулсан Танкийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Ер нь энэ танк бүтээгчид нэрлэхдээ нэг их толгойгоо зовоодоггүй ч байж
Гэхдээ ямар танк болох, яагаад энэ танкийг авч ирж тавьсан гэдгийг нь надаас эхлээд мэдэхгүй хүн олон. Тэгвэл юуны өмнө энэ ямар танк вэ? Чихэрчин инженерийн бүтээсэн Т-34 гэдэг танк аж.
Чихэрчин гэхээр хачин сонсогдож байж болох юм. Гэтэл Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хамгийн алдартай, хамгийн олон тоогоор үйлдвэрлэсэн танкийн загварыг Михаил Ильич Кошкин гэгч бүтээжээ.
Тэрбээр талхны мөнгөө олохын тулд чихэр хийж зардаг байсан гэнэ. Гэтэл гэнэт л инженер болох ёстой гээд суралцаж эхэлжээ. Ингээд чихэрчин залуу 1937 оноос эхлэн Т-34 танкийг бүтээх ажилдаа орсон гэдэг.
Танкны нэршил нь хэтэрхий хялбархан. Зүгээр л Кошкин анх 1934 онд шинэ танк бүтээх санаагаа олсон учир “ТАНК-1934” гэсэн үгийн товчлол болох “Т-34” гэх нэрийг өгчээ. Ер нь энэ танк бүтээгчид нэрлэхдээ нэг их толгойгоо зовоодоггүй ч байж.
Жишээ нь Т-34-ийн өмнө ашиглаж байсан БТ цуврал танкны нэрийг орчуулбал “Хурдан Танк” гэсэн утгатай. Мөн Т-10 буюу ИС-10 гэдэг танк нь Иосиф Сталин-10 гэсэн утгатай байх жишээтэй. Хятадууд бүтээсэн танкаа нэрлэхдээ “Төрөл” гэдэг үгийн араас баахан тоо бичдэг байхад Америкчууд ихэвчлэн М үсэг ашиглана.
Баахан сэдвээсээ хазайчихлаа. Танкыг яаж нэрлэх ер нь хэнд хамаа байхав. Тэгэхээр ямар ч байсан Сталины тушаалаар Кошкин гэдэг чихэр хийдэг байсан инженер залуу Т-34 танкийг загварчилжээ. Харамсалтай нь 1940 онд түүний танкийг үйлдвэрлэж эхэлсэн хэдий ч Кошкин яг тэр жил дөнгөж 42 насандаа уушгины өвчнөөр өөд болсон аж.
Т-34 танкийн 1943 оны загварыг нэг бүрийг нь 135,000 рубль буюу өнөөдрийн ханшаар 3,8 сая ам. долларын өртгөөр үйлдвэрлэдэг байжээ
Дөрвөөс таван хүн суух зориулалттай, 6,6 метр урт, 26,5 тонн жинтэй энэ танк 500 морины хүчтэй 38800 сс багтаамжтай хөдөлгүүртэй байсан Т-34 танк цагт 53 км хурдлах чадалтай байжээ. 1940 оноос хойш нийт долоон загвар үйлдвэрээс гарсан бөгөөд 1943 оны загварыг Монголын ард түмний хөрөнгөөр Зөвлөлтийн армид бэлэглэсэн юм байна.
Дээрх өгүүлбэрээс харахад Монголчууд бид ЗХУ-ын үйлдвэрлэсэн танкийг худалдаж аваад буцаагаад бэлэглэсэн гэсэн үг байх нь. Гэхдээ тухай үеийн хоёр орны харилцааг бодож үзэхэд нэгэнт бид өөрсдөө танк үйлдвэрлэдэггүй байсан учир хэвийн л зүйл юм.
Харин ч манай улсаас хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн армид хагас сая адуу бэлэглэж байсан түүх бий. Т-34 танкийн 1943 оны загварыг нэг бүрийг нь 135,000 рубль буюу өнөөдрийн ханшаар 3,8 сая ам. долларын өртгөөр үйлдвэрлэдэг байжээ.
1943 оны загварыг 35119 ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд нэг нь өдгөө Улаанбаатар хотод, Зайсан толгойн ард баруун зүгийг чиглэн сүндэрлэж байна. Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож алдар гавьяаны найман одон, гвардийн тэмдэг хүртэж байсан энэхүү танкийг Зөвлөлтийн ард түмэн ялалтын 23 жилийн ойг тохиолдуулан манай улсад “буцаан” бэлэглэжээ.
1968 оны тавдугаар сарын 9-ний өдөр Богд хааны ордон музейн зүүн хойд уулзварт байрлуулсан хөшөөг хожим тэмээтэй хөшөөгөөр сольсон болохыг та бид мэднэ. Хөшөөний хоёр хажуу талд, урд нь юу сийлсэн болохыг заавал энд бичих шаардлагагүй гэж үзлээ. Яагаад гэвэл та хөшөө хаана байгааг мэдэж байгаагаас хойш очоод үзээрэй. Бүгд сийлээстэй байгаа.
Эцэст нь нэг зүйлийг сонирхуулахад 1941 оны, бүрэн ажилладаг Т-43 танкийг 44,531 ам. доллароор зарна гэх зарлал ЭНД бий шүү. Магадгүй та ийм танктай болохыг хүсэж байж ч болох шүү дээ.