Йорданы шог зураач Омар Моманиг хөлбөмбөг сонирхогчид андахгүй. Тэрээр хөлбөмбөгийн ертөнцөд болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй шог зургуудаараа илэрхийлдэг нэгэн. Оросын Eurosport сайтад өгсөн түүний ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Омар таны зурсан шог зургууд ОХУ-д маш олон хүнд таалагддаг. Гэхдээ хүмүүсийн ихэнх нь эдгээр зургуудыг хэн зурж буйг мэддэггүй?
-Йорданд амьдардаг 34 настай ганц бие залуу, хаха. Би одоо аз жаргалтай амьдарч байгаа хэдий ч гэр бүлтэй болохыг хүсэж байна. Сүүлийн таван жил хөлбөмбөгийн шог зураг зурж байна даа.
-Хөлбөмбөгийн шог зураг зурах таны багын мөрөөдөл байсан гэхэд итгэхэд бэрх юм.
-Зураачийн карьерын тухай мөрөөдөж байсан гэж хэлэхгүй ч гэсэн бага байхад миний тэмдэглэлийн дэвтэрт цэвэрхэн зай бараг байдаггүй байсан. Байнга л янз бүрийн үлгэрийн баатруудын зурагтай байдаг байж билээ. Эдгээрийн дундаас Микки Маус, Том Жерри, Далайчин Попая зэрэг баатруудыг зурах сонирхолтой байлаа. Далайчин Попая-г мэдэх үү?
-Үнэнийг хэлэхэд мэдэхгүй юм байна.
-Ээ, бурхан минь... Намайг бага байхад зурагтаар байнга гардаг тэр маш их алдартай байсан. Харин би тэр хүүхэлдэйн киног үзээд зургийг нь зурах гэж оролддог байв.
-Тэгвэл хөлбөмбөгийн сэдэвтэй зураг зурах сэдэл анх хэзээ төрсөн бэ?
-1990 онд хөлбөмбөгийн ДАШТ Италид болж байхад би гэдэг хүн анх энэ спорттой танилцсан. Италид Диего Марадона, Руд Гуллит, Сальваторе Скилаччи, Лотар Маттеус зэрэг дэлхийн хөлбөмбөгийн одууд цугларсан байсан. Тухайн үед би Гуллит болон Вальдеррама нарыг галзуу үс засалттайгаар нь зурсан. Магадгүй энэ нь миний ирээдүй, хошин шогийн мэдрэмжийг тодорхойлсон байх.
-Тухайн үеийн зургуудаа хадгалж үлдсэн үү?
-Үгүй, эдгээр зургаа хүмүүст бэлэглэсэн. Ер нь энэ үеэс л эхэлж би хөлбөмбөгт дурласан. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэнд Милан надад маш их таалагддаг байлаа. Энэ бол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг баг. Ийнхүү хөлбөмбөгийн шог зураг миний онгод, орлогын эх үүсвэр болоод 15-20 жил өнгөрчээ.
-Та тэр үед ямар ажил эрхэлдэг байсан бэ?
-Янз бүрийн салбарт хүчээ сорьдог байлаа. Гэсэн хэдий ч сэтгэл зүрх минь зурах урлагт татагддаг байсан. 1999 онд програм хангамжийн ангид элссэн. Технологийн эрин зуун ирж учир яагаад компьютер тоглоомын баатар бүтээж болохгүй гэж бодсон. Ингээд их сургуульд элссэний дараа Йорданы компаниудад уран бүтээлч болон анимэ зураачаар ажиллаж эхэлсэн юм.
-Хөлбөмбөг рүү хэрхэн оров?
-Миний виртуал баатрууд олны анхаарлыг төдийлөн татаагүй. Иймээс амьдралаа залгуулахын тулд шинэ баатар хайх шаардлага гарсан юм. Би янз бүрийн сэдвээр зурж үзлээ. 2010 оны ДАШТ-ий үеэр хөлбөмбөгийн шог зургийн жанрт өөрийгөө сорив. Өмнөд Африкт болсон ДАШТ-ий үеэр Марадонагийн Аргентин Германд ялагдал хүлээсэн, Паул наймаалжийг дүрсэлсэн зурагнуудаа санаж байна.
-Олон нийт анх таны зургуудыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Хамгийн түрүүнд найз нөхөд болон гэр бүлийнхэндээ үзүүлдэг байсан. Тэдэнд маш их таалагдаж, намайг дэмжин үргэлжлүүлэн зурахыг санал болгосон. Үүний дараа би Йорданы сонин хэвлэлүүдээр шог зургуудаа тараасан боловч ихэнх нь "Яагаад хөлбөмбөгийн талаар зурж байгаа юм вэ? Энэ бол тэнэг хэрэг. Харин улс төрчдийн тухай шог зураг зураач" гэдэг байв. Бас нэг сонины газар намайг тэд нараар дамжуулан өөрийгөө сурталчилах гэлээ мөн үүнийхээ төлөө мөнгө асуусан гэж шүүмжилдэг байлаа.
-Йордан улсад хөлбөмбөгийн спортын хөгжил ямар түвшинд байна вэ?
-Манай энд Английн Премьер лигийн тоглолтуудыг их үздэг. Харин манай хөлбөмбөгийн хөгжил маш муу. Ийм болохоор ч улс төр зэрэг бусад асуудлыг илүү сонирхож байгаад гайхах зүйлгүй. Гэсэн хэдий ч би цөхрөлгүйгээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан хөлбөмбөгийн зургуудаа цацаж, гадаадын сайтуудтай холбоо тогтоохыг хичээдэг байлаа. Тун удалгүй Goal.com сайтаас хамтран ажиллах санал тавьсан юм. Английн “Челси”-гийн ахлах дасгалжуулагч Жозе Моуриньогийн шог зургаар анх их спортод хөл тавьсан даа.
-Хүмүүсийн анхны сэтгэгдэл нэлээд хүнд туссан байх.
-Бүх зүйлийг орхихыг хүссэн. Дэлхий ертөнц тэр даяараа миний эсрэг байгаа мэт сэтгэгдэл төрдөг байв. Энэ үед сайтын ерөнхий редактор надруу залгаж, "Месси эсвэл Роналдуг хар л даа. Сая сая хүн тэднийг үзэн ядаж, сая сая хүн тэднийг шүтэн бишрэж байна. Гэхдээ хэн ч юу ч гэж хэлсэн тэд байнга шинэ амжилтад хүрдэг. Тэд нар шиг бай, чамайг амжилт хүлээж байна" гэсэн үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
-Түүний эдгээр үг танд урам өгсөн байх нь ээ.
-Тийм ээ. Үүний дараа ханцуйгаа чамлан ажилдаа орсон доо.
-Таны шог зургийн баатрууд буюу хөлбөмбөгчид таньтай холбогдож байсан удаа бий юу?
-Үгүй. Бразилийн ДАШТ-д Дрогбаг заанаар, Это'ог арслангаар ирсэн зургийг маань Дидье твиттертээ жиргэсэн байсан. Үүнийг харсан Самюэль маш ууртайгаар "Энэ хэний хийсэн хэрэг вэ" гэсэн сэтгэгдэл бичсэн байсан. Би зурсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөд Камерун залуу надад магтаалын үгс хэлсэн нь сайхан санагдсан шүү. Дараа Яя Туре бас миний зургуудийг хэд хэдэн удаа жиргэсэн байсан.
-Хөлбөмбөгийн одууд тань руу залгаж, зургаа нэн даруй устгуулахыг хүссэн тохиодол гарсан уу?
-Үгүй. Мишель Платинигаас бусад хөлбөмбөгчид миний зурагнуудыг хошиноор хүлээж авдаг. Мишель бид хоёр амралтын үеэр Дубайд санаандгүй тохиолдлоор уулзсан. Энэ үеэр би түүний зургийг зурж үзүүлсэн чинь Платини хөмсөгөө зангидан, ууртайгаар "Юу гээчийн новш нь вэ?" гэсэн. Түүнийг тоглож хэлсэн байх гэж найдаж байна.
-Нэг зураг зурахад хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Өмнө нь зургийн санаагаа олох гэж их хугацаа зарцуулдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөөд туршлагажаад ирэхээр энэ асуудал алга болсон. Зургаа эхлээд харандаагаар зурчихаад редакцитайгаа хэлэлцэнэ. Үүний дараа зарим нэг засвараа хийж, будаж, фотошопоор янзлахад нэг зурганд ойролцоогоор гурван цаг зарцуулдаг.
-Goal.com таны зурагны сэдвийг зөвшөөрөхгүй байх тохиолдол гардаг уу?
-Заримдаа миний сонголт тэдэнд таалагдахгүй тохиолдол мэдээж байлгүй яах вэ. Тухайн үед залуус өөрсдийн хувилбараа санал болгодог эсвэл би өөрөө хайж олдог. Goal.com-ийн редакци хүчирхийлэл, зэвсэг зэргийг зурганд оруулахгүй тал дээр нэлээн хатуу шаардлага тавьдаг юм.
-Ямар сэдвүүдээр ихэнхдээ зурдаг вэ?
-Европын хамгийн алдартай тэмцээн учраас Английн болон Испанийн лигийн талаар ихэнхдээ зурахыг редакцийн зүгээс хүсдэг. Харин үүний дараа Месси, Роналду, Пепе зэрэг хөлбөмбөгчид, тэгээд Реал, Барселона багуудын зураг орно. Дараа нь Бундеслиг зэрэг бусад тэмцээний зургуудаар үзэгчдээ бөмбөгддөг дөө.
-Таны санаанаас гардаггүй зураг?
-Аваргуудын лигийн хагас шигшээгийн үеэр Челси Барселонаг хожсон үе санаанаас гардаггүй юм. Цэнхэр автобусыг хэрхэн тойрч гарахаа мэдэхгүй байгаа каталончуудын тухай шог зураг зурсан. Энэ зураг одоог хүртэл Goal.com сайтын хамгийн их хандалттай, дээд амжилт тогтоосон зураг хэвээр үлдсэн. Түүнчлэн тус зургийг Английн сурталчилгааны баннер болгон нэг биш удаа ашигласан. Мөн Балотеллиг зурах дуртай. Энэ залуу шог зурагны жинхэнэ гол баатар шүү дээ. Түүнчлэн Мариог гахайтай хамт дүрслэн зурах дуртай.
-Месси эсвэл Роналду?
-Кристиануг зурахад хэцүү. Мессигийн зурган дээр ажиллаж байхдаа хүүхэлдэйн киноны жижигхэн, хөөрхөн Snoopy нохой төсөөлөгддөг. Тиймээс ч миний ихэнх зурган дээр Лео жижигхэн биетэй гардаг юм.
-ОХУ-ын Премьер лигийн талаар хэр мэддэг вэ?
-ЦСКА, Зенит, Спартак болон ОХУ-ын лигт Халк, Витсель болон Гарай нар тоглодгийг мэднэ. Аваргуудын лигийн үеэр л Оросын хөлбөмбөгт анхаарлаа хандуулдаг даа. ЦСКА Манчестер Юнайтедыг хожих шахсан тэр үед л Оросын хөлбөмбөгийн талаар зургуудыг зурж байсан.
-Долоо хоногт хэдэн бүтээл гаргадаг вэ?
-Өдөр бүр нэг зураг.
-Худалдсан анхны зургаа санаж байна уу?
-Сургуульд сурч байхдаа халаасны мөнгө олохын тулд зургуудаа худалддаг байсан. Гэхдээ тэдгээр зураг хөлбөмбөгийн сэдэвтэй биш харин улс төрийн шог зураг байсан юм. Надад хангалттай төлдөг байсан ч хүүхэд байсан учир ихэнх мөнгөө чихэр, жимс, амттан идэх, кино үзэх зэрэгт зарцуулдаг байлаа.
-Харин өнөөдөр та нэг зурагаа хэдээр үнэлдэг вэ?
-Захиалга болгон өөрийн гэсэн үнэтэй. Зургийн нарийн төвөгтэй ажиллагаа, хугацаанаас хамаарч янз бүрийн үнэтэй байна. Харин чи надад нэг зургийн захиалга өгвөл танил хүний хувьд болон Оросын үндэсний валютын ханшийг харгалзан үзэж 100 еврогоор зурж өгч болох юм.
-Хөлбөмбөгийн шог зураг зурахаас гадна танд орлогын өөр эх үүсвэр бий юу?
-Тийм ээ бий. Би Йорданы нэгэн компанийн вэб хуудсыг ажиллуулдаг. Энэ нь урлагтай ямар ч холбоогүй. Түүнчлэн жижигхэн анимэ студитэй. Ирээдүйд энэ ажилдаа хамаг анхаарлаа хандуулах төлөвлөгөө бий. Хэн нэгний гар доор ажиллахад тодорхой дүрэм журмыг мөрдөх шаардлага гардаг. Харин би ямар ч цензур, дүрэм журманд баригддаггүй хувийн бизнестэй болохыг мөрөөддөг.
-Саяхан YouTube-т та сувагтай болсон байсан. Хөлбөмбөгийн сэдэвтэй хүүхэлдэйн кинонууд цацагдаж эхэлсэн байна лээ. Энэ салбараа цаашид хөгжүүлэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Бүрэн хэмжээний цуврал хүүхэлдэйн кино хийхийн тулд ивээн тэтгэгч хайж байна. Анимэ зурагнаас илүү их өргөн санааг хүмүүст хүргэж чадна. Дээр дурьдсан студийн маань үйл ажиллагаа хөлбөмбөгийн тухай хүүхэлдэйн кино хийхэд чиглэгдсэн.
-Танд өөрийгөө алдартай хүн болсон гэж мэдэрч байна уу?
-Тодорхой хэмжээний алдар нэрд хүрсэн. Гэхдээ би од биш. Гэхдээ миний бодлоор хүн болгон алдартай. Жишээлбэл, этгээд сонин үс засалттай хүн хүртэл. Цөөн хэмжээний хүмүүс л миний хувийн амьдралын талаар асуудаг. Омар Моманигийн зураг хүмүүст илүү сонирхолтой. Гудамжаар явж байхад намайг таних хүмүүс ховор шүү.
Омар Моманигийн хүүхэлдэйн кинонуудаас