gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Агаарын бохирдлыг багасгахгүй бол 15-20 жилийн дараа Улаанбаатарчууд нийтээрээ бронхиттой болно

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2016-01-25
0
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 11 минут
2016.01.25

Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, ургийн бойжилтод үзүүлж буй нөлөөлөл, хор уршиг, Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, амьсгалын замын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны дүнг олон улсын эрдэмтэд хэлэлцэх олон улсын зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх уг зөвлөгөөнд Америк, Англи, Автрали, Хятад, Солонгос зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллагын 160 орчим төлөөлөгчиид оролцож байна.

Судалгаагаар гаргасан үр дүнд тулгуурлан цаашид агаарын бохирдолыг бууруулах зөв арга замыг тогтоох, иргэдийг эрүүл мэндээ хэрхэн хамгаалах аргыг боловсруулах нь тус зөвлөгөөний ач холбогдол орших юм.

  10 цаг 24 минут
2016.01.25

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр агаарын бохирдолл нь архаг өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж байгаа аж. 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөлүүд болох амьсгалын тогтолцооны өвчин 26,8, зүрх судасны өвчин 18,1 хувиар тус тус нэмэгдсэнийг эрүүл мэндийн статистикт дурджээ.

Манай улсын хувьд агаарын бохирдлоос шалтгаалан уушгины хатгалгаа өвчин нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт энэ өвчин бичигдэж байгааг зөвлөгөөний үеэр онцолж байна.

  10 цаг 50 минут
2016.01.25

"Монгол Улсын хүрээлэн буй орчны өөрчлөлт, агаарын бохирдол: Өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" илтгэлийг УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассемблейн дарга, доктор С.Оюун тавьж байна.

Тэрээр "Дэлхийн хэмжээнд жилд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас амиа алдаж байна гэсэн тооцоог гаргасан байдаг бол 2012 онд ДЭМБ-ээс жилд 3.3 сая хүн гадна орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөс шалтгаалан амиа алдаж байна. Үүнээс харахад дэлхий нийтэд шинэ төрлийн өвчин болж байна гэдгийг анхааруулж байна" гэв.

Агаарын бохирдлын

  • 80 хувийг гэр хороолол,
  • 10 хувийг тээврийн хэрэгсэл,
  • 5 хувийг дулааны цахилгаан станц,
  • 4 хувийг хог, шороо, хөрсний бохирдол эзэлж байна.

  10 цаг 51 минут
2016.01.25

Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бодит арга хэмжээний нэг нь сайжруулсан зуух хөнгөлөлттэй үнээр олгосон явдал гэдгийг С.Оюун гишүүн хэллээ. Өнөөдрийн байдлаар 170 мянга гаруй өрхөд сайжруулсан зуух татаастай үнээр тараасан байна.

Хөнгөлөлтэй үнээр зуух авсан уламжлалт зуух хэрэглэдэг өрхийг бодвол РМ2.5 ялгаруулах нь дунджаар 65 хувь бага гарсан байна.

Сайжруулсан зуухаас гадна олон ажлуудыг агаарын бохирдлыг бууруулахаар хийж байгаа ч үр дүнгээ өгөх болоогүй гэдгийг тэрээр хэллээ.

Гэр хороололд цахилгаан хангамж нэмэгдүүлэхэд Цэвэр агаар сангийн дийлэнх хөрөнгийг зарцуулсан байна. Одоогийн байдлаар гурван мянга орчим айл цахилгаан халаалтыг ашиглаж байгаа бөгөөд цаашид энэ тоог өсгөх талаар арга хэмжээ авахаар ажиллаж байна гэдгийг тэрээр хэлэв.

Хийгээр цахилгаан халаалтыг шийдэх арга замыг Ерөнхий сайд дэвшүүлсэн ч өнөөдрийн байдлаар шууд хэрэгжүүлэх боломжгүй учраас бусад арга хэрэгслийг шууд зогсоосон нь буруу гэдгийг С.Оюун гишүүн онцолж байна.

Тиймээс өмнө хэрэгжүүлж байсан төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдгийг хэллээ.

2016 оны төсөвт Цэвэр агаар санд таван тэрбум төгрөгийн төсөвлөсөн бөгөөд өмнөх жилүүдэд авч байсан арга хэмжээний үр дүн буурах вий гэсэн айдас байна гэдгийг тэрээр онцолж байна. Хоёр өдрийн турш зөвлөлдөж гаргасан хурлын тэмдэглэлийг эрх баригчдад хүргэх, цаашид Мянганы сорилтын сангийн цаашдын арга хэмжээнд оруулж өгөхийг хүсэх нь чухал байна.

Өнөөдрийг хүртэл авсан арга хэмжээг зогсоох нь агаарын бохирдлыг цаашид нэмэх үндэс болох учраа үр дүнд хүрэхий тулд тасралтгүй үйл ажиллагаа чухал юм гэдгийг тэрээр илтгэлийнхээ төгсгөлд онцоллоо. 

  11 цаг 22 минут
2016.01.25

"Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдсэн өвчний дарамт ба арга хэмжээ авахгүй байх үеийн өртөг" сэдвээр НҮБ-ын Хүүхдийн сангийн олон улсын зөвлөх Руфис Эдвардс илтгэл тавьж байна.

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн (1996) 5.2- т “Хүүхэд бүр эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан хэдий ч Улаанбаатар хотын хүн ам агаарын нарийн ширхэглэгт тоосонцрын бохирдолд өртөх дундаж өртөлтийн түвшин ДЭМБ-ын өвчлөл болон нас баралтыг хамгийн бага түвшинд байлгах зорилго бүхий Олон улсын эрүүл мэндэд суурилсан зөвлөмжид заасан хэмжээнээс ДОЛОО дахин их, Монгол улсын үндэсний стандартад заасан жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд түвшингээс ГУРАВ дахин өндөр байна гэдгийг тэрээр хэллээ.

Агаарын бохирдлыг бүрэн гүйцэт устгах боломжгүй учраас бид аль болох багасгах тал дээр анхаарах хэрэгтэй.

Агаарын бохирдлоос шууд үүдэн үүсч болох өвчнүүдэд уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрх судасны өвчин, зүрхний ишеми өвчин, тархинд цус харвалт, уушгины хорт хавдар амьсгалын доод замын цочмог халдвар (зөвхөн хүүхдэд), сүрьеэ, бага жинтэй төрөлт, мэдрэлийн гаж хөгжил, бусад хорт хавдар, катаракт, дутуу төрөлт, гаж төрөлт гэх мэт орно.

Хөдөөнөөс хот руу шилжигсэд ихсэж, автомашины тоо нэмэгдсээр байх учраас дорвитой арга хэмжээг даруй авбал 2024 онд гэхэд тодорхой үр дүнд хүрэх болно.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөө асар их байгаа нь тус судалгааны дүнгээс харагдаж байгаа бөгөөд үүнийг харгалзан үзэж агаарын бохирдлыг бууруулах шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна.

Бид хотын удирдлагуудыг цаг алдалгүй шийдвэртэй арга хэмжээ авч Улаанбаатар хотын агаарыг олон улсын стандартад нийцүүлэх ажлыг ирэх 10 жилийн дотор хийх шаардлагатай байгааг анхааралдаа авахыг зөвлөж байна.

Хүрээлэн буй орчинд тамхины утааны өртөлтийг багасгах нь хүн амын өртөлтийг нэлээд хэмжээгээр бууруулах юм. Дотоод орчинд тамхи татахыг хориглох нь илүү үр дүнд хүргэнэ.

Өрхийн түвшинд хатуу түлшний хэрэглээг хориглох нь 2025 он хүртэл агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх дарамтыг бууруулахад хамгийн чухал, дэвшилтэд арга хэмжээ болно.

Хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулахад өвчлөлийн тохиолдол болон агаарын бохирдолтой холбоотой өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах нь үр дүнтэй ажил болно гэдгийг тэрээр зөвлөлөө.

  11 цаг 50 минут
2016.01.25

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг нь судалгаагаар батлагдсан энэ үед Монгол Улс төрийн бодлогын хүрээнд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

Аливаа зүйлийн эсрэг ямар ч үйлдэл хийхгүй байх нь алсдаа өндөр зардал гаргадаг. Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй хөрөнгө бол эрүүл хүүхэд юм шүү гэдгийг дахин хэлэхийг хүсч байна гэдгийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес онцоллоо.

  11 цаг 55 минут
2016.01.25

"Агаарын бохирдлын өнөөгийн байдал, бохирдлыг бууруулах талаар баримталж буй бодлого, стратегийн хэрэгжилт" сэдвээр БОНХАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Булган илтгэл тавьж байна.

Улаанбаатар хотод нийт агаарын чанарыг хэмждэг 24 харуул байдаг. Мөн арван байршилд лед дэлгэцээр тухайн орчны агаарын бохирдлын хэмжээг харуулж байдаг аж. Мөн www.agaar.mn сайт болон гар утасны аппликэйшн ашиглан агаарын бохирдлын хэмжээг үзэх боломжтой юм байна.

Мянганы сорилтын сангийн хийсэн судалгаагаар Органик карбон буюу уушгины хорт хавдрын шалтгаан болдог бодис РМ5 тоосонцрын 30 орчим хувийг эзэлж байгааг тогтоожээ.

Эрчим хүчний үр ашшгийг 2030 он гэхэд 20 хувиар нэмэгдлүүлж, эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх, барилгын дулааны алдагдлыг 2020 он гэхэд 20, 2030 он гэхэд 40 хувиар бууруулах зэрэг олон арга хэмжээг салбар яамны зүгээс төлөвлөн ажиллаж байгааг тэрээр илтгэлийнхээ үеэр онцолов.

  12 цаг 11 минут
2016.01.25

"Агаарын бохирдол ба эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өртөг" сэдвээр Эрүүл мэнд, спортын яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга П.Оюунцэцэг илтгэл тавьж эхэллээ.

Агаарын бохирдлын нөлөөлөлд ХҮҮХЭД, ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД, ӨНДӨР НАСТНУУД түлхүү өртдөг.

Жилдээ тав хүртэлх насны 2000 гаруй хүүхэд эндэж байгаагийн 14.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчний улмаас эндсэн байна.

Сүүлийн жилүүдэд нялхсын эндэгдлийн хоёрдахь шалтгаанд амьсгалын тогтолцооны
өвчин орж байна. Мөн 19 хүртэлх насны хүүхдийн эмнэлэгт хэвтэх шалтгааны нэгдүгээрт амьсгалын замын халдварт өвчин эзэлж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хатгаа, уушгины үрэвсэл өвчний үед эмнэлгүүдэд хамгийн их санхүүжилтийг олгожээ.

  12 цаг 25 минут
2016.01.25

Агаарын бохирдлын улмаас жилд эрүүл мэндийн салбарт 2.2 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол  учирч байна гэсэн судалгааг Дэлхийн банкнаас 2010 онд гаргаж байжээ.

Мөн агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын болон зүрх судасны өвчний эмчилгээ, үзлэгийн нийт зардал 1.5 тэрбум төгрөг байгааг АШУҮИС-аас гаргасан судалгаанд дурдсан байна.

Агаарын бохирдолтой холбоотой их хэмжээний эрүүл мэндийн зардал гарч эрүүл мэндийн салбарт дарамт учруулж байна. Цаашид энэ үзүүлэлт улам нэмэгдэх эрсдэл өндөр байгаа учир яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ зардал цаашид ч өснө гэдгийг тэрээр П.Оюунцэцэг илтгэлдээ дурдлаа. Урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах арга хэмжээнд төсөв санхүүг төлөвлөх нь чухал гэдгийг ч тэрээр онцолсон юм.

  12 цаг 32 минут
2016.01.25

Эхний дөрвөн илтгэгч илтгэлээ тавьж дууслаа. Асуулт хариулт эхэллээ. Австралиас ирсэн судлаач "Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатарын агаарын бохирдол ямар түвшнээр өссөн юм бол? Сүүлийн хэдэн жилд огцом өсөв үү? Нөхцөл байдал ямар байгааг тайлбарлаж өгнө үү" гэсэн асуултыг тавьлаа.

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Оюун "2010 оноос эхлэн РМ гэсэн хэмжилтийг хийж эхэлсэн. 20 жилийн өмнө гэлтгүй 2007 онд харьцангуй бага байсан. Сүүлийн хэдэн жилд огцом өсөлттэй байна. Хүн амын тоо ч, гэр хороололд амьдрах иргэдийн тоо ч сүүлийн хэддэн жилийн турш хоёр дахин нэмэгдсэн. 2013, 2014 онуудад дугаарын хязгаарлалт хийсэн үеүдэд автомашины ялгаруулах хорт утааны хэмжээ харьцангуй багассан үзүүлэлттэй байдаг юм.

1999, 2000 оны зуднаас хойш хот руу шилжих хөдөлгөөн эрс нэмэгдсэн байдаг юм билээ. Гэр хороолол болон автомашины үзүүлэлт харьцангуй өссөн нь агаарын бохирдолд нөлөөлж байна" гэсэн хариултыг өглөө.

  12 цаг 41 минут
2016.01.25

"Агаарын бохирдлын төлбөр буруу байна. Гэр хороололд амьдарч байгаа иргэдээс агаарын бохирдлын төлбөр авдаг болохгүй л бол агаарын бохирдолыг бууруулна гэж хэзээ ч байхгүй. 20-30 жил энэ талаар ярьж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа нь хууль нь буруу байгаатай холбоотой" гэдэг асуудлыг зөвлөгөөнд оролцож буй н.Адъяасүрэн хэллээ. Орлого багатай гээд төлбөр авахгүй байгаа нь маш буруу гэдгийг тэрээр онцолж байв.

Харин түүний тавьсан энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Оюун "Гэр хорооллын иргэдээс төлбөр авдаг байх талаар хууль батлах үеэр ярилцаж байсан. Гэхдээ хэрэгжүүлэхэд боломжгүй байсан юм. Харин тэрний оронд сайжруулсан түлшийг худалдан авах хэрэгтэй гэдэг журам байвал болох юм. Удахгүй энэ талаар арга хэмжээ авах журам боловсруулах байх" гэсэн хариултыг өглөө.

  12 цаг 45 минут
2016.01.25

Яармагийн газрыг дуудлага худалдаагаар зарсан бол тэнд төвлөрсөн орон сууцны хорооллолтой болох байсан. Үүнийг нуугаад байна. Гэр хорооллыг энэ чигээр нь байлгах сонирхол хүмүүст байна гэдгийг эдийн засагч Д.Жаргалсайхан хэллээ.

  13 цаг 00 минут
2016.01.25

2009 оноос эхлэн судалгаа явуулсан. Үүгээр агаарын бохирдол хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудал ойрын арван жилд буурахгүй учраас энэ тал дээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэнд, спортын яамнаас ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар төрийн бус байгууллагаас асуулт асуулаа.

Маскийг хэрэглэх хэрэгтэй ч зохих зориулалтын маск хэрэглэхгүй бол тийм ч үр дүнтэй биш гэдгийг НҮБ-ын олон улсын зөвлөх Руфус Эдвардс хэллээ.

Агаарын бохирдлын асуудал ганц салбарын асуудал биш. Бүх салбарын асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ асуудалд бид юу хийж байж чадах вэ гэхээр хувь хүн агаарын чанарын индексээ уншиж, түүндээ тохирсон аргыг хэрэглэж чаддаг байх нь чухал учраас бид энэ тал дээр ажиллаж байна хэмээн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар хэллээ.

  13 цаг 07 минут
2016.01.25

Зөвлөгөөн түр завсарлалаа.

Зөвлөгөөн түр завсарлалаа.

  14 цаг 25 минут
2016.01.25

"Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, бууруулах боломж" сэдвээр Эрүүл ахуй, халуун орны өвчин судлалын их сургуулийн доктор, профессор Ким Мулхолланд илтгэл тавьж байна.

Тэрээр Монгол хүүхдийн нэг хүртэлх насандаа эмнэлэгт хэвтсэн шалтгааны нэгдүгээрт уушгины хатгалгаа өвчин ордог. Уушгины хатгалгаанд хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд ихэвчлэн өртөж байна. Монгол улсад хоол тэжээлийн дутагдал түгээмэл биш ч уушгины хатгалгаа их байгааг анхаарч энэ талаар судалсан. Үр дүнд нь орон зайн дутагдал байсан. Хүүхдүүд орон зайн дутагдалд өртөж байна. Унтахдаа нэг өрөөнд олуулаа амьдарч, унтаж байгаа нь нөлөөлж байна. Жишээлбэл, нэг гэрт зургаан хүн амьдарч, түүний гурав нь тамхи татаж байгаа нь хүүхдийн амьсгалах агаар хэрхэн хордож байгааг илэрхийлж байна.

Амьсгалын замын аливаа халдвар авсан хүүхэд гадаа гарч даарах юм бол хүндэрч уушгины хатгалгаа болох магадлал өндөр байна. Эрүүл мэндийн байгууллага энэ тал дээр анхаарч, зөвлөхгүй байх шиг байна. Агаар бохирдуулагч тоосонцор жижиг байх тусам уушгины гүнд ордог. Тамхины утаа маш хортой учраас энэ чиглэлээр судалгаа хийх хэрэгтэй байна.

Мөн утаанаас болоод хүүхдийн жин бага төрөх магадлалтай. Утаанд өртсөнөөр биед эмгэг төрөгч нян бий болдог. Хүүхэд утаанд өртөж гүн амьсгал авах бүрт нян орж байдаг гэсэн үг юм. Түүнчлэн утаанд байснаар хүүхдийн дархлаа сулардаг талаар судалгаа нотолж байна.

19-20-р зууны үед европт уушгины хатгалгаагаар өвдөх хүүхдийн тоо мөн насанд хүрэгчдийн тоо дээд түвшиндээ хүрсэн байдаг. Хүүхдийн эндэгдлийн асуудал энэ үед тулгамдсан бөгөөд хүнс тэжээлийн дутагдал өндөр байсан. Эхчүүд хүүхдээ хөхөөр хооллохгүй байсан нь ч үүнд чухал нөлөө үзүүлж байсан. Түүхий нүүрс, газрын тос ашигласнаас үүдэн агаарын бохирдол ихсэж байсан нь ч үүнд нөлөө үзүүлж байсан гэдэг. Тэгэхээр өнөөгийн Монгол улстай ойролцоо байсан гэж болно.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээ, хоол тэжээлийн дутагдал бусад улс оронтой харьцуулахад тийм ч муу биш. Тэгэхээр уушгины хатгалгаа өвчний шалтгаан нь агаарын бохирдол гэж болохоор байна.

Уушгины хатгалгааны үед дархлаажуулалт чухал. Монгол Улсын хувьд вакцинжуулалт тийм сайн биш байна. Үүний нэг жишээ нь өнгөрсөн жил гарсан улаанбурхан өвчний дэгдэлтээс харагдаж байна. 

Мөн хатгалгаагаар өвдсөн 1000 хүүхдээс авсан судалгаанаас харвал 20-30 хувь нь гэр хороололд амьдардаг хүүхдүүд, 50 хувь нь гэрт нь тамхи татдаг хүүхдүүд уушгины хатгалгаагаар өвдсөн байсан. Тиймээс хүүхдийнхээ дэргэд тамхи татахыг хуулиар хориглох хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна.

Бага насандаа хоёроос дээш удаа уушгины хатгалгаагаар өвдсөн хүүхэд бронхит өвчнөөр өвчлөх магадлал ихтэй. Мөн агаарын бохирдол ч үүнд нөлөөлдөг. Өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдүүд 10-15 жилийн дараа гэхэд энэ өвчнөөр өвчлөх магадлал тун өндөр байна. Өнөөдөр нас биед хүрсэн хүүхдүүд багадаа харьцангуй цэвэр агаарт өссөн. Харин өнөөдрийн ийм нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг ирээдүйд юу хүлээж байгааг би хэлж мэдэхгүй байна.

Уушгины архаг өвчлөл цаашид нэмэгдэх хандлагатай байна. Агаарын бохирдлыг эрс шийдэмгийгээр яаралтай шийдэх хэрэгтэй гэдгийг онцолмоор байна.

  14 цаг 47 минут
2016.01.25

"Агаарын бохирдол ба хүүхдийн амьсгалын замын үйл ажиллагаа" судалгааны дүнгээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч Д.Байгалмаа танилцуулж байна.

Агаарын бохирдол уушгины үйл ажиллагааг алдагдуулж, амьсгалын замын өвчлөл ихсэхэд нөлөөлж буй талаар судалсан. 2015 оны 1 сараас 2015 оны 11 сарын хооронд 6-12 настай уушгины багтраатай хүүхдүүдийг судалгаанд хамруулав.

Хүүхдүүдэд 24 цагийн турш тусгай багаж зүүлгэн орчны агаарын хар тортог, PM2.5 тоосонцорт өртөх байдлыг тогтоожээ.

Судалгааны үр дүнгээс танилцуулбал, орон сууцанд амьдардаг 8 настай хүүхдэд 2015 оны 11-р сарын 10-нд 11:30-12:50 цагийн хооронд PM2.5 ихэссэн нь сургуулийн гадаа гарах, автобусанд сууж гэртээ харих үед, 16:30 ба 17:30 цагийн хооронд PM2.5-ын хэмжээ ихсэх нь автобусанд сууж зорчих үед, 18:30 цагт өвөө нь гэртээ тамхи татах үед бохирдол ихэссэн байна.

Харин гэр хороололд амьдрах 6 настай охин 2015 оны 10-р сарын 29-нд 20:30 цагийн үед олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үед, 22:00-23.00 цагийн үед гэрт нүүрс түлж галлах, гэрийн үүд хаалга онгойх үед, 11.00 цагийн үед гэрийн хаалга онгойлгох, гэрээс орж гарах үед агарын бохирдолд илүү их өртсөн байна.

Хүүхдүүдийн агаарын бохирдолд өртөх цаг нь өглөө, орой байгааг тэрээр хэлж байна.

Гэрт амьдрах хүүхэд гэрийн хаалга хааж нээх үед мөн гадуур явах үед, гэрт нүүрс түлж гал асаах, гал дээр хоол хийх үед PM2.5-д илүү өртөж байна. Орон сууцанд амьдрах хүүхэд тээврээр зорчих, сургуулийн гадаа гарах үед агаарын бохирдолд илүү өртөнө. Харин орон сууцны айлууд сэрүүний улиралд гэртээ цэвэр агаар оруулах зорилгоор цонх онгойлгох нь гэрийн дотоод агаарыг өндөр хэмжээнд бохирдуулж байна. Агаарын бохирдол эрүүл болон уушгины багтраатай хүүхдийн уушгины үйл ажиллагаанд нөлөөлөх байдлыг цаашид дагаж судлах шаардлагатай байна хэмээн тэрээр судалгаагааныхаа дүгнэлтийг танилцууллаа.

  15 цаг 13 минут
2016.01.25

"Хүний амьдралын турш /ураг, хүүхэд, насанд хүрэгчдэд/ дахь агаарын бохирдлын өртөлт түүний нөлөөлөл" сэдвээр Лос Анжелес хотын Хүүхдийн эмнэлгийн доктор, профессор Дэвид Варбуртон илтгэл тавьж эхэллээ.

Тэрээр илтгэлийнхээ эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг харуулсан зургийг үзүүлэн дэлхийн агаарын бохирдолтой улсуудаас давсан бохирдсон агаартай улсын тоонд Монгол Улс орж байна гэсэн мэдээллийг өглөө.

Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдүүд дунд уушгины үйл ажиллагаа хэвийн нэг ч хүүхэд байхгүй гэдгийг тэрээр онцолж байна.

Агаарын бохирдлоос үүдэн эхэсийг хаадаг учраас амьгүй төрөлт бий болдог гэдгийг тэрээр хэллээ.

Дулааны эрчим хүчийг нүүрснээсбус нарны эрчим хүчээр солих зардалыг танилцуулж байна. 600,000 тонн нүүрс шатаахад 3x109 кВт.ц эрчим хүч үүснэ. Харин 6,400 акр нарны зай хураагуур ийм хэмжээний эрчим хүч үүсгэнэ гэдгийг тэрээр хэлсэн юм.

Нарны эрчим хүчний аж ахуй АНУ-д 1 акр нь 500,000 ам.долларын үнэтэй. Энэ нь өргөн уудам нутаг дэвсгэртэй танай улсад арай хямд тусна.

Хүмүүсээс та үхэхгүйн тулд хэдийг төлөх вэ гэсэн асуултад АНУ-д сая саяар нь төлнө гэсэн. Харин Монголд амьдрах хугацаагаа 50 хувиар өсгөхийн тулд 200 мянга орчим доллар төлнө гэсэн.

Монгол гэсэн хөх тэмдэгийг хадгалж, хүүхдүүдийг энэ өвчнөөс сэргийлэхийн тулд бид зайлшгүй яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй байна. Хүүхдийн эмч хүүхдийг аварч байгаа нь ирээдүйн татвар төлөгчийг бий болгож байна гэдэг.

Хөх тэнгэрийн Монголыг энэ чигээр нь хадгалацгаая гэж уриалж байна.

  15 цаг 43 минут
2016.01.25

Зөвлөгөөн асуулт хариултаар үргэлжилж байна. Доктор Дэвид Варбуртоны танилцуулгаас түүхий нүүрс түлсэн ч зуухаа сайжруулсан тохиолдолд агаар бохирдуулахгүй байх боломжтой юу гэсэн асуултыг Лондонгоос ирсэн судлаач асуулаа.

Агаарын бохирдлоос гаралтай хүүхдийн эндэгдэлд амьсгалын доод замын халдвар, зүрх судасны эмгэг гарч байна. Харин харшил үүсч байна уу гэсэн асуултад Д.Байгалмаа "Астма шинж илрээд эмнэлэгт хандсан хүүхдүүд байгаа ч үүнийг агаарын бохирдлоос болсон эсэхийг тогтоогоогүй байна. Судалж байна. Харшлын өвчин үүссэн эсэхийг судлаагүй байна" хэмээн хариулж байна.

Харин Дэвид Варбуртон "Агаарын бохирдол хоол боловсруулах эрхтний хавдар, дотоод эрхтний хавдар үүсдэг. РМ2.5 тоосонцорт агуулагдаж байгаа хортой бодис үүнд нөлөөлдөг. Мөн үрэвсэлт өвчин үүсгэж байна" гэлээ.

Хүүхдийн гэнэтийн үхэл, астма зэрэгт тамхи ихээр нөлөөлдөг болохыг энэ үеэр онцоллоо.

Мөн хүүхдийн өртөж буй зарим төрлийн арьсны өвчин агаарын бохирдлоос үүдсэн байж болох талаар судалгааны ажлыг Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс судалгаа хийж байгааг хэлэв.

  16 цаг 25 минут
2016.01.25

"Монгол Улсын хүүхдийн эрүүл мэндийн байдал, агаарын бохирдлыг тодорхойлог хүчин зүйл" сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, доктор Ч.Оюунцэцэг илтгэл тавьж эхэллээ.

Агаарын бохирдолд шилжилт хөдөлгөөн суурь шалтгааныг үүсгэж байна. Дээшээ чиглэсэн буюу бодлогын түвшинд шилжилт хөдөлгөөнийг бууруулахын тулд хөдөө орон нутагт чиглэсэн хөгжлийн бодлогыг бий болгох нь чухал гэдгийг тэрээр хэллээ.

Зудын дараа амжиргааны эх үүсвэрээ алдсан, амжиргааны түвшин доогуур өрхүүд Улаанбаатар хотод шилжин ирж, захын гэр хороололд суурьшиж байна.

Уур амьсгалын өөрчлөлт агаарын бохирдлын шалтгаан мөн үү гэвэл судалгаанаас үзэхэд тийм биш гэдгийг тэрээр онцолж байна. Хэдэн зуун туршид уур амьсгалын өөрчлөлт, зудын нөхцөл байдал байсан хэдий ч өнөөдрийнх шиг шилжилт хөдөлгөөн их байгаагүй.

2070-2100 онуудад зудын байдал Монгол орны баруун бүсийн нутгуудад зудын байдал нэмэгдэнэ гэсэн судалгааг Норвегийн эрдэмтэд гаргасан байна.

1990 оноос хойш хөдөө орон нутагт анхаараагүй, засаглалын чадамж муугаас "эзэнгүй хотууд" үүссэн. Хамгийн алслагдмал бүс нутгаас худалдааны төв, хоттой ор байх гэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн байна.

2010 оны байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 250 мянган иргэн шилжин ирсэн байна. Гэр хороололд амьдарч буй иргэдийн гуравны нэг нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд байна гэдгийг тэрээр хэллээ.

Алслагдсан шалтгаан-Улаанбаатар хотын хүүхдийн эрүүл мэндийн асуудал агаарын бохирдолтой холбоотой. Орон нутгийн түвшинд арга хэмжээ авах нь чухал бөгөөд ингэснээр шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэдгийг тэрээр илтгэлийнхээ төгсгөлд онцоллоо.

  16 цаг 47 минут
2016.01.25

2010 онд болсон зудын дараа Улаанбаатарт 35 мянган иргэн шилжин ирсэн байдгийг энэ үеэр онцоллоо.

"Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийг бууруулах олон улсын сайн туршлага, идэвхгүй байдлын хор уршиг" сэдвээр НҮБ-ын Хүүхдийн сангийн олон улсын зөвлөх Руфир Эдвардс илтгэл тавьж байна.

Хүүхэд өсч, хөгжих үеийн эрхтний тогтолцоо бүрэлдэх явцад орчны өртөлт чухал нөлөө үзүүлдэг цонх үеүд байдаг. Бага насны хүүхдийг хүрээлэн буй орчны нөлөөллөөс үүдсэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд цонх үеэ ямар орчинд цагаа өнгөрүүлж буйг мэдэх нь чухал юм.

Агаарын бохирдолд хамгийн өртөмтгий эмзэг үе нь хүүхэд төрсний дараахь эхний 2-3 сар байдаг. Өвлийн улиралд ихэнх цагаа гэрийн орчинд өнгөрүүлдэг нярай хүүхэд хурц хэлбэрийн хатгалгаанд өртөмтгий байдаг тул гэрийн дотоод орчны агаар нэн чухал нөлөө үзүүлдэг. Мөн шөнө олон галлах нь ч хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс бага насны хүүхдүүдтэй айлууд сайжруулсан зуухыг хэрэглэх нь зүйтэй аж.

Үүнээс гадны цэвэр түлш хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулдаг учраас цэвэр түлш хэрэглэх хэрэгтэй. Цэвэр түлшний хэрэглээнд шилжсэнээр агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын доод замын хурц үрэвслээр өвчлөх хүн амын тоо 27 хувиар буурна. Улаанбаатар хотын суурьшлын орчинд хэрэглэж болох цэвэр түлшний хувилбарууд:

  • Дулааны шугам сүлжээнд холбогдсон хүн амын хувийг нэмэгдүүлэх
  • Шингэрүүлсэн хийн түлшийг одоогоор импортоор оруулж ирж байгаа ч газрын тос боловсруулах төлөвлөгөө яригдаж байна
  • Нүүрснээс хий гаргах – нүүрснээс хий гарган метан эсвэл байгалийн хийнээс нийлэг хий, шингэрүүлсэн байгалийн хийн түлш болон байгалийн шахсан хий (Syngas and LNG and CNG) боловсруулах
  • Занараас байгалийн хий гаргах - улсын өмнөд болон зүүн хэсэгт занарын орд ихтэй. Мөн Улаанбаатар хотын эргэн тойронд ч занарын орд байх магадлалтай гэж үздэг. Зах зээлийн эрэлт хэрэгцээ нь занар боловсруулах зардлыг нөхөж чадахгүйц том биш учир давхар экспортлох  боломжийг эрэлхийлэх шаардлагатай.
  • Диметил эфир (DME) – шингэрүүлсэн хийтэй төстэй боловч альдегид ялгаруулдаггүй.

  17 цаг 12 минут
2016.01.25

Жирэмсэн үеийн нийгмийн халамж үйлчилгээний хөтөлбөрийн хүрээнд агаарын шүүлтүүрээр хангах нь нярай үеийн агаарын бохирдолтонд өртөх өртөлтийг их хэмжээгээр бууруулах боломжтойг Руфус Эдвардс хэллээ.

Түүний илтгэл дуусч асуулт хариулт эхэллээ. 2011 оноос хойш агаарын бохирдлоос болж хичнээн хүүхэд эхийнхээ хэвлийд эндсэн талаар ДЭМБ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Номин асуулаа. Агаарын бохирдлоос шалтгаалан хүүхдийн жин бага байх, хугацаандаа тээж чадахгүй байх, амьгүй төрөх зэрэг судалгааг гаргасан байдаг бөгөөд нарийн тоог маргаашийн зөвлөгөөний үеэр танилцуулах юм байна.

Агаарын бохирдлын талаа судалгаа, шинжилгээний ажлыг хийсэн ч дорвитой арга хэмжээ авахгүй энэ хэвээр байсаар байвал 15-20 жилийн дараа Улаанбаатарчууд нийтээрээ бронхитто болно гэдгийг зөвлөгөөний үеэр онцолж байна.

Мөн өнөөгийн байдалд хүүхдийн эрүүл мэндэд анхаарахгүй бол мөн л 15-20 жилийн дараа гэхэд архаг хууч өвчтэй хүмүүстэй болно гэдгийг ч оролцогчид хэлж байна.

Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй малчдын хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг хангаж байгаа хэдий ч орон нутагтаа буцаад ажлын байр байхгүй байгаа нь шилжилт хөдөлгөөн нэмэгдэх гол үндэс болж байна гэв. 

Өнөөдрийн зөвлөгөөн өндөрлөлөө. Маргааш агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, эрүүл мэндийг хамгаалах арга замууд, бууруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулах чиглэлээр өрнөнө.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан