Монголын улстөрд маш олон фракц бий. Тэр хэрээр олон өөр байр суурь, үзэл бодлын зөрчилдөөн үүсч, хамгийн гол нь хувийн эрх ашиг, албан тушаалын төлөө хуйвалдаан завхрал явагддаг.
Нэг чиг баримжаа, үнэт зүйлтэй нам дотор олон фракц, бүлэглэл бий болсноос хоорондоо зөрчилдөж, улс орны ажил ч урагшаа явахаа больсон.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд АН-ын фракцууд зөрчилдөн Тавантолгойн гэрээг батлуулахгүй гацааж байгаа тухай МАН-ын дарга М.Энхболд олон нийтэд хэлсэн үгэндээ дурдаад авсан.
Улстөрийн хүрээнд ч УИХ-ын дарга З.Энхболд намын даргын суудлаа баталгаажуулахын тулд Тавантолгойн гэрээг барьцаалсан тухай яригдаж байна.
МоАХ фракцтай намын дарга болох асуудлаар тохиролцож чадсан бол "Алтангадас"-тай хэл амаа ололцохгүй төрийн ажлаар барьцаа хийж байна хэмээн учир мэдэх хүмүүс нь ил далд хэлж байгаа. Учир нь "Алтангадас" фракцийнхан намынхаа их хуралд олуулаа. Хэрвээ их хурал болдог юм гэхэд одоогоор лав З.Энхболд тус фракцийн дэмжлэг авч чадахгүй. Тэгээд ч өмнөх Засгийн газрыг тараах бүх хуйвалдааныг зохион байгуулсан гол хүн нь түүнийг гэж байгаа.
Тавантолгой төсөлд үнэлэлт өгөх ажлын хэсгийг ахалсан МоАХ фракцийн Л.Эрдэнэчимэг "Монгол орчуулга нь англиасаа зөрж байна, англи хувилбар өгөөгүй" гэх шалтаг тоочиж Тавантолгойн гэрээг оруулж ирэхгүй удаашруулж байгаатай үүнийг холбон үзэж ч болох юм. Нөгөө талаар Х.Баттулгын гарын хүн А.Гансүх өдгөө Их хурлын даргад зөвлөж буй. А.Гансүх "Ийм ийм алдаа байна" гэхчлэн Тавантолгой төсөл дээр дуу чангатай байгаа нь үүнийг давхар нотолж буй хэрэг биз.
Тавантолгойн асуудлыг хөндсөн хурал болгоны дараа МоАХ фракцийнхан Х.Баттулгын өрөөнд, "Шонхор" фракцийнхан З.Энхболдын өрөөнд цугладаг нь цаагуураа тохиролцоо байгааг л илэрхийлнэ.
Ийнхүү фракц нэртэй мафиудын эрх мэдлээ булаацалдсан байдал Тавантолгойн гэрээг улстөржүүлж, албан тушаалд хүрэх барьцаа нь болж байх жишээтэй.
Фракц эрх мэдэл, албан тушаал хуваарилагч гэдэг нь ил тод болсон зүйл. Фракцад нэгдэж байж сандал ширээнд хүрч, хувийн эрх ашгаа хамгаалж чадна. Тэр ч утгаараа Их хурал, ИТХ-д сонгогдогсод иргэдийг төлөөлөх бус Ц.Элбэгдоржийн, Н.Энхбаярын, М.Энхболдын, Х.Баттулгын, З.Энхболдын гэхчлэн хувь хүмүүсийн хүүхэлдэй болсноор харагдана.
Фракцийг яах гэж байгуулдаг вэ. Мэдээж фракцад нэгдсэнээр өөрсдийн хүссэн тендер, төсөв олж авч луйвар хийхийн тулд гээд хэлэхэд буруудахгүй. Одоо Засгийн газар сарних дээрээ тулчихсан нь мөн л АН-ын фракц хоорондын тэмцлээс болсон. Бондын үлдсэн мөнгийг хувааж авахын тулд Засагт орох гэсэн тэмцэл ийм байдалд хүргэж байгааг улстөрийн өрсөлдөгчид нь ил цагаан хэлж байна.
Улс орноор ингэж л тоглох учраас улстөрийн намууд фракц, бүлэглэлийн асуудлаа эртхэн цэгцлэхгүй бол хэзээ ч төр засгийн ажлыг цэвэр явуулж чадахгүй.
АН-ын фракц хоорондын тэмцэл, зөрчил эрээ цээрээ алдсан учраас л Их хурлын даргын индэр дээрээс "Шонхор" фракцийн тэргүүн АН фракцгүй нам байхын төлөө явахыг уриалсан үгсийг унагасан биз ээ.
АН доторх фракц ба гишүүд
Шонхор
З.Энхболд
С.Эрдэнэ
Г.Баярсайхан
Д.Батцогт
Д.Ганхуяг
С.Одонтуяа
Ж.Батзандан
Д.Арвин
Алтангадас
Н.Алтанхуяг
Ч.Сайханбилэг
С.Баярцогт
Р.Гончигдорж
Х.Тэмүүжин
Л.Гантөмөр
МоАХ
Х.Баттулга
М.Зоригт
Р.Бурмаа
Л.Эрдэнэчимэг
Ш.Түвдэндорж
МҮДН
Д.Эрдэнэбат
Н.Батбаяр
Ц.Баярсайхан
Б.Болор
Д.Зоригт
Р.Амаржаргал
Д.Бат-Эрдэнэ
Б.Наранхүү
Б.Гарамгайбаатар
Тус намд шинэ фракц ч байгуулагдаж байгаа. УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар нэгдэж МоАН нэртэй санаачилга буюу фракц байгуулж буйгаа зарласан цаг саяхан. Ардчиллын үнэт зүйлс алдагдаж байгаа тул үнэт зүйлсийг хамгаалахын тулд ийм санаачилгаар нэгдэж байна хэмээн мэдэгдсэн ч газар авсангүй бололтой.