DEFA-гийн түүх
DEFA компанийг Didrik Eidsvig гэдэг хүн 1946 онд үүсгэн байгуулсан. DEFA нь D – Didrik, Е – Eidsvigs, FA – Fabrikker (норвеги хэлнээс орчуулбал “үйлдвэр”) гэсэн үгний товчлол юм. Тус компани анх тоглоомон онгоц, машин, хүүхэлдэй үйлдвэрлэж Норвегийн зах зээлд нийлүүлдэг байж.
1950 оноос DEFA компани хөнгөн цагаанаар хийсэн гэрэлтүүлгийн хэрэгсэл, эд анги, цахилгаан залгуурын хайрцаг болон хамгийн анхны хөдөлгүүр халаагчийг үйлдвэрлэж эхэлжээ. Хожим нь Сандвик дахь DEFA-ийн шинэ оффис, агуулах ашиглалтад орж Шведийн машин үйлдвэрлэгчдийн анхны Норвеги нийлүүлэгч болсон юм. Өдгөө DEFA компани Европын зах зээлд хүчтэй байр суурь эзэлж нэр хүндтэй брэнд болсон аж.
1960-аад онд DEFA компани хоёр төрлийн хөдөлгүүр халаагч танилцуулсан юм. Эхний халаагч нь ихэнх автомашинд тохирдог бол нөгөөх нь автомашины загвар бүрт тусгайлан хийдэг халаагч байв. Мөн энэ үед салон халаагчийн анхны шийдлийг гарчээ.
60-аад оны сүүлээр DEFA компани Халлингдалын хөндийн Несбиен гэдэг газар үйлдвэрээ байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн. 1970 оноос хөнгөн цагаан тогтоогч үйлдвэрлэж автомашины анхны батарей цэнэглэгчийг үйлдвэрлэсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлын ихэнх хэсгийг Volvo, SAAB зэрэг брэндийн автомашины эд анги эзэлдэг байв.
80-аад оны эхэн үед хөдөлгүүр, салон халаагч болон хөдөлгүүрт суурилуулсан 12 вольтын самбар бүхий цахилгаан батарей цэнэглэгч гээд автомашин халаалтын хамгийн анхны иж бүрдэл системийг танилцуулсан юм. Самбар, халаагч нь гаднын температураас хамаарч ажилладаг байв. Мөн энэ үеэр анх удаа автомашины дохиоллын системийг үйлдвэрлэхийн зэрэгцээ Норвегийн Конгбергт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төв нээжээ. Энэ үед компанийн логог өөрчилж төв оффисын өнгийг улаанаар сольсон юм.
1990 онд автомашины дохиоллын системийг илүү боловсронгуй болгож анхны МС нэвтрүүлсэн. Автомашин халаагч нь сэнс, хөдөлгүүр халаагч, цэнэглэгчтэй болсноор илүү боловсронгуй болсон юм. Бүтээгдэхүүний багц нэмэгдэж өргөжин дотоод заслын гэрэлтүүлгийн хоёр ч үйлдвэр ашиглалтад орсон. Цаашлаад DEFA компани автомашин, цахилгаан болон гэрэлтүүлэг гэсэн үндсэн 3 салбартай болжээ.
Салбар тус бүр гэсэн лого тэмдэгтэй болсон. 2004 онд гэрэлтүүлгийн бүтээгдэхүүнд хана болон шон дээр тогтоох зориулалттай цахилгаан залгуурыг нэмж, усан завины дохиоллын системийг хийж эхэлсэн.
2005 онд DEFA Технологийн үйлдвэрийг БНХАУ-ын Wuxi хотод байгуулсан юм. Түүнчлэн, Шинээр байгуулсан DEFA Lighting AS нэртэй худалдаа борлуулалтын нэгж зөвхөн үйлдвэрлэл дээрээ төвлөрч ажиллах болжээ.
Акроссдэворлд ХХК нь 2014 оноос эхлэн DEFA брэндийн албан ёсны бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байна. Акроссдэворлд компани 2006 оноос хойш олон улсын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн монголын 100% хөрөнгө оруулалттай компани юм.

Тэсхийм хүйтэнд хөдөлгүүрийг хөнгөн асахад бэлдэж, салоныг дулаан байлгах төхөөрөмжүүд тансаг хэрэглээ мэт байдаг байлаа. Ийм шийдлүүд таны эрүүл мэнд болон автомашины хөдөлгүүрийн насыг бодитойгоор уртасгаж чадах юм.
Хөдөлгүүрийн хүйтэн асалт гэдэг бол түүний бүхий л системд тулгардаг маш хүнд даваа байдаг. Хүнд нөхцөлд хэдэн арван километр явсантай адилхан. Жолооч болон зорчигчдод ч гэсэн таагүй бөгөөд хөлдүү руль барихад гар даарах, нуруунаас суудал хайрах, амнаас гарч байгаа уур шил цантуулж зам харагдахгүй болно. Харин гэртээ байгаа юм шиг дулаахан салонд бээлий малгай ороолтоо тайлаад тухтай гэгч давхих юутай сайхан.
Өвлийн улирал урт манай орны нөхцөлд урьдчилан халаах шийдэлд хөрөнгө оруулалт хийчихвэл хөдөлгүүрийнхээ насыг ч уртасгана, шатахуунаа ч хэмнэчихнэ.
ХАРААТ БУС БАЙДЛЫГ ДЭМЖЬЕ
Шингэнт халаагуур өргөн хэрэглэгддэг шийдлийн нэг юм. Энэ нь бензин эсвэл дизель түлшээр ажилладаг жижиг зуух гэсэн үг. Халаагч нь автомашины хөргөлтийн системээс антифризийг солилцох хэсгээр дамжуулж халаана. Ингэснээр автомашины радиатор болон хөдөлгүүр дулаацаж эхэлнэ.
Антифриз 30С хүртэл халмагц салоны агааржуулагч ажиллаж дулаан агаараар салоныг дулаацуулна. Харин урьдчилаад салоны агааржуулагчийг халуун үлээх байрлалд тавьсан байх шаардлагатай. Антифризын температур 70С хүрсний дараа халаагч нь хүлээлтийн горимд шилжиж зөвхөн шингэний шахуурга, автомашины агааржуулагчийг ажиллагаатай үлдээнэ.
Антифриз 20С хэм хүртэл хөрөхөд халаалтын цикл дахин давтагдана. Халаагчийн асаах горимыг хугацааны тохируулга эсвэл гар утас ашиглан тохируулж болно. Монголд Webasto брэндийн халаагч түгээмэл байдаг.
ЗАЛГУУРЫН ЭРЭЛД
Цахилгаанаар халдаг элементийг автомашины хөргөлтийн системд суурилуулдаг халаагчийн шийдлийг авч үзье.
Эдгээр халаалтын системүүд хөдөлгүүрийг халааж автомашины аккумуляторыг цэнэглэж өгдөг.
Бүрэн тав тухтай байхын тулд салоны цахилгаан халаагч байрлуулж дулаанаар хангах боломжтой. Жирийн 220Вольтоор ажилладаг бөгөөд автомашины гуперт суурилуулсан халаагчийн залгуураар тэжээлд холбогдоно. Хүйтэнд залгаж салгах түвэгтэй санагдвал таймер болон алсын удирдлагын систем нэмэлтээр холбож болно. Европд ихээр хэрэглэддэг Норвеги улсын DEFA халаагуур Монголд орж ирсэн байна.
ХАМГААЛНА БАС ХАЛААНА
Өргөн хэрэглэддэг бас нэг шийдэл бол автомат асаагчтай дохиоллын систем юм. Дохиоллын төхөөрөмжийн тусламжтайгаар зайнаас болон цагийн тохируулгаар автомашины хөдөлгүүр болон бусад төхөөрөмжүүдийг асаах боломжийг олгодог.
Дохиоллын удирдлагаас хөдөлгүүрийг асаах команд ирэхэд систем нь стартерыг эргүүлж хөдөлгүүрийг асаана. Хөдөлгүүр асаахад дохиоллын удирдлага дээр амжилттай ассаныг баталгаажуулж мэдээлэл ирнэ. Автомашин асаагүй тохиололд нэмэлт 3-4 оролдлого хийгээд дохиоллын удирдлага дээр мэдээлэл явуулна.
Цагийн тохируулгаас гадна орчны температураас хамааруулан автоматаар асах үйлдлийг хийж болно. Жишээ нь: 3 цаг тутамд эсвэл гаднах температур -30С болоход асаах гэсэн тохируулга хийж болно. Монголд Steelmate, Tomаhawk болон Starline дохиоллыг өргөн ашиглаж байна.