gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Мөнхбат: Би 28 төгрөгийн зардлаар Манчестер Юнайтедын тоглолтыг үзсэн

У.Бадамцэцэг
Спорт
2016-02-19
0
Twitter logo

Манчестер Юнайтед-Ливерпүүлийн тоглолтыг “Old Trafford” цэнгэлдэхэд очиж үзэхийн тулд 28 төгрөг зарцуулсан энэ азтай залууг Э.Мөнхбат гэдэг.

Энэ жилийн Тайгер Таавар www.tigertaavar.mn сайтад эхэлж буй агшинг тохиолдуулан анхны супер ялагч болсон түүнтэй хөлбөмбөгийн өлгий нутаг буурал Европ тивд хэрхэн зочилж, 12 жил хүсч мөрөөдөж байсан хайртай багийнхаа тоглолтыг үзсэн талаар ярилцлаа.

-“Дэлхийн аль ч клубын тоглолтыг талбайд нь зочлон үзэх эрхийг супер ялагч авах болно” гэсэн өгүүлбэр Тайгер Тааварт таныг шууд хөтөлсөн үү?
-Тийм ээ. Найзууд минь фэйсбүүкээр шэйрлээд эхлэнгүүт л ерөнхийдөө мэдээлэл авсан. Оролцох дүрэм, тайлбар нь маш тодорхой байсан. Бас тоглолтод аль тоглогч хэд дэх минутад гоолдохыг таах шинэлэг хэлбэр нь таалагдсан болохоор шууд оролцсон. Хамгийн эхлээд тойргийн ялагч болох хэрэгтэй, дараа нь супер ялагч болохийн төлөө хичээе гэж бодсон.

-Таавар эхэлсэн цагаас оролцов уу. Эсвэл дундаас нь оролцоод аз тохиов уу?
-Эхнээс нь дуустал бүх тойрогт оролцсон. Эхний тойргийн хувьд би тоглогчийн нэрийг зөв таагаагүй. Эхний тойргийн ялагч гоолдох тоглогчийн нэрийг нь таасан ч минутыг нь 30 гаруй минутаар зөрүүлсэн. Үүнийг хараад боломж байна гэж үзээд дараагийн тойргуудад бүр идэвхтэй оролцож эхэлсэн.

-27 дугаар тойргийн ялагч болж өөрийн нэртэй жерсиг захиалгаар хийлгэсэн?
-Манчестер-Ливерпүүлийн тоглолтыг гоолын эзнийг Сoutinho 75 дахь минутад гоолдоно гэж таавраа явуулсан нь биеллээ олсон. Гэхдээ надаас гадна тоглогчийг минуттай нь зөв таасан оролцогч гурав байсан. Аз болоход би таавраа эрт илгээсэн учир дарааллын дагуу ялагч болсон. Манчестерээс өөрийн нэртэй жерси ирэхэд гоё санагдсан.

-Супер ялагчийг тодруулахад таавраа урьдчилж өгчихөөд БНСУ-ыг зорьсон гэж сонссон юм байна?
-Тийм ээ. Би тэр өдөр Солонгос улсад ажлаар явах болчихсон. Оролцогчид  студид хамт байж байгаад хоёр багийн гарааны тоглогчдыг зарласны дараа тоглолт эхлэхийн өмнө саналаа өгсөн. Миний хувьд хүндэтгэх шалтгаантай байсан учраас гарааны бүрэлдэхүүн зарлахаас өмнө таавраа бичээд битүүмжилсэн.

Гарааны бүрэлдэхүүн зарлахаас өмнө таавраа урьдчилж өгөх учраас сонголтоо сайн бодож хийх шаардлагатайгаа мэдэж байсан. Тэр өдөр Челсигийн дасгалжуулагч Жозе Моуриньо “Диего Коста энэ улирлыг 20 гоолтой дуусгана гэж итгэж байна” гэсэн ярилцлагыг уншсан юм. 19 гоолтой байсан учир Диего Костаг талбайд гаргах юм байна гэж бодсон. Гоолдох минутыг 60 гээд дундажлаад л биччихээд онгоцны буудлыг зорьсон.

-Гарааны бүрэлдэхүүн зарлахад Диего Коста байгаагүй шүү дээ?
-Тийм. Онгоцны буудал явах замд гарааны бүрэлдэхүүн зарлагдаж интернэт ороод хартал Коста байгаагүй учир боломжгүй боллоо гэж бодсон. Гэтэл Дрогбагийн сүүлчийн тоглолт байсан болохоор гараанд гаргаж хэдэн минутын дараа суулгаж сэлгээгээр Коста гараад ирсэн шүү дээ. Бусад оролцогчид Коста гараанд байгаагүй учраас сонгоогүй байх. Хэрвээ гараанд байсан бол түүний нэрийг бичих л байсан.

-Ялагч болсноо хэзээ мэдсэн бэ?
-Зохион байгуулагчдын зүгээс хэрвээ ялагч болчихвол хүн ирж шагнал авах ёстой гэхээр нь найздаа хэлсэн. Онгоцонд суух гэж байтал найз минь утасдаад Коста гоолдчихлоо гэхэд нь итгээгүй. Солонгост буугаад интернэт ороод фэйсбүүкээс ялагч болсноо мэдээд бөөн баяр болсон.

Европ тивд л амьдардаг биш бол хөлбөмбөгийн ихэнх фанатууд багийнхаа тоглолтыг үзэх боломжгүй шүү дээ. Зуны аялан тоглолт эсвэл нөхөрсөг тоглолт үзэх боломж гардаг. Гэтэл Английн Премьер лигийн тоглолт тэр дундаа өөрийн дэмждэг багийн талбайд үүх түүхтэй хамгийн шилдэг баг Манчестер Юнайтед–Ливерпүүлийн тоглолт үзсэндээ туйлын баяртай байгаа.

-2003 оноос Манчестер Юнайтед багийн үнэнч фанат болсон гэхээр 12 жилийн дараа мөрөөдлөө биелүүлж дээ. Мөрөөдлөө биелүүлэхээр онгоцонд суусан цагаас эхлэн догдлов уу?

-Би 2003 оноос Дэвид Бекхэм, Рүүд Ван Нистелтрой, Райан Гиггз, Пол Сколз нарын үеэс дэмжиж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд боломж гараад очиж байхад тоглолт нь сонирхолгүй болчих вий, баг минь хожигдоод сэтгэл гонсгор үлдчих вий гэсэн битүүхэн санаа зовж байсан.

Манай баг амжилт тааруу байсан ч тухайн мөчид надад зориулсан мэт гайхалтай тоглолт болж өндөрлөсөн. Миний хувьд Антони Марсьяль хэмээх залуу тоглогчийн гоолдох тэр агшинд сэтгэл хөөрөл минь дээд цэгтээ хүрсэн.

Хэзээ нэгэн цагт Месси, Роналду нарын хэмжээний од тоглогч боллоо гэхэд тэр тоглогчийн Манчестер Юнайтедын төлөөх анхны тоглолтондоо оролцож гоолдохыг нь үзсэн гэдгээрээ олзуурхаж байгаа.

-Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд ороход төсөөлж байснаар тань ямар орчин угтав?
-Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнг том гэдгийг мэдэж байсан ч төсөөлснөөс минь илүү байсан. Европын өндөр зэрэглэлийн таван одтой цэнгэлдэх хүрээлэн шүү дээ. Цэнгэлдэх хүрээлэнд ороод л хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийг хараад л өөрийн эрхгүй огшоод ирдэг юм билээ. Одоо ч дурсаад ярьж байхад л хүртэл гоё байна.

Тоглогчид гарч ирээд бэлтгэлээ хийгээд л, ойроос харж байгаа гэдэг үнэхээр үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмж. Би амьдралдаа хэзээ ч мартагдахгүй дурсаж явах сайхан үйл явдал минь энэ. Тоглолтоо үзчихээд стадион, тоглогчдын хувцас солих өрөө, музей гээд тур аялалаар үзсэн.

-Тайгер тааварт оролцохын тулд Юнителийн дугаараас 28 төгрөгөөр мессеж илгээж байсан. Тэгэхээр таны хувьд 28 төгрөгөөр л мөрөөдлөө биелүүлж Английг зорьсон гэж хэлж болмоор?

-Тийм ээ. Ер нь бол би 28 төгрөгийн зардлаар Манчестер Юнайтедынхаа тоглолтыг үзсэн гэж хэлэхэд болно. Харин Tiger Таавар энэ жил вэб сайтаар явагдах болохоор супер ялагч нь 0 төгрөг зарцуулна гэсэн үг. Би өөрийн зардлаар тийзээ захиалаад, виз, буудал, хоол унаа гэвэл маш өндөр хэмжээний зардал гарна. Тухайн тоглолтын билет гэхэд олдохгүй шахуу үнэтэй байх жишээтэй. Гэтэл мессежний үнээр багийнхаа тоглолтыг үзсэн болохоор Тайгер брэндэд талархаж яваа.

-Хөлбөмбөгийн мэдээллээс гадна мэдрэмж, аз сориод байгаа. Яавал та нар шиг зөн билэгтэн болох вэ асуултыг олонтаа сонссон байх?
-Таньдаг хүн бүр “Чи яаж таагаад байна” гэж асуудаг. Мэдлэг байхаас гадна давхар аз байх хэрэгтэй. Би өөрөө 13 тойрогт оролцсон ч ганц л удаа тоглогчийг, минуттай нь таасан. Тэгэхээр нэг хүн байнга таагаад байна гэж байхгүй. Тухайн үед мэдрэмжээрээ л таана, азаа сорино.

-Тайгер таавар удахгүй эхлэх болохоор оролцох уу гэсэн асуултыг надаас гадна олон хүн сонирхож байгаа байх?
-Зохион байгуулагчид зөвшөөрвөл мэдээж оролцоно. Гэхдээ өмнөх шигээ дахиад түрүүлчихнэ гэж бодохгүй л байна. Энэ жилийн дүрмийн хувьд илүү нээлттэй боломж ихтэй болсон байна.

-Тайгер тааварт оролцохоор хүлээж буй фанатуудад ялагч хүний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Гараанд гарах магадлалтай тоглогчдыг л харж сонгох хэрэгтэй. Таавраа аль болохэрт явуулаарай. Өөрийн дэмждэг багаас гадна бусад багуудын мэдээллийгсайн мэдэж байх хэрэгтэй болов уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан