"Фантастик" продакшны ээлжит шинэ бүтээл "18 нас Би Чамд Хайртай" киноны нээлт Хүннү моллын мөсөн гулгуурын талбайд боллоо.
Нээлтийн ажиллагаанд киноны багийнхнаас гадна соёл урлагийн төлөөлөл оролцон ая дууугаа өргөв. Тодруулбал дуучин Зоригт, “Мазз” хамтлаг, "Бид 4" хамтлаг хүрэлцэн ирлээ.

Киноны гол дүрийн баатрууд болох хийлийн ангийн оюутан охин Мишээл, тамирчин залуу Хүлэг хоёр мөсөн гулгуурын талбай дээр санамсаргүй танилцсанаар хайр дурлал эхэлдэг. Тэгвэл киноны нээлт мөсөн гулгуурын талбайд болсон нь "18 нас Би Чамд хайртай" киноны уур амьсгалыг бүрдүүлж чадсан юм.
Түүнчлэн энэ үеэр найруулагчид болон жүжигчид бүгд мөсөн гулгуурын талбайд тэшүүртэй гарч ирсэн нь нээлтийн ажиллагааг улам ч сонирхолтой болгосон юм.

Амьдралын хамгийн дурсамжтай мөч, гэгээн зан, дэврүүн хүсэл, хайр сэтгэлийг харуулах тус киноны зохиолыг жүжигчин Э.Алдар болон Б.Эрхэмбүрэн нар бичжээ. Киноны гол дүрд “Маш нууц” киногоор үзэгчдийн сайн танил болоод буй залуу жүжигчин Э.Одбаяр, Ч.Сэлэнгэ, М.Баярбат, Г.Лхагвацэрэн нар тоглосон байна.
“Дэлгэцийн гурав дахь уран бүтээл, киноны хоёр дахь нээлтэд оролцож байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Маш их хариуцлага уран бүтээл учир анхны киноноосоо илүү их сандарч байна. Учир нь анхны киногоор минь хүмүүс намайг таньдаг мэддэг болсон. Иймээс жүжигчний ур чадвараа бататгах уран бүтээл болж байгаа. Харин дүрийн тухайд гэвэл 22 настай Хүлэг гэж залуугийн дүрийг бүтээсэн. Кино маань хайр дурлалаа хайрлаж хамгаалж яваарай. Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олдвол бүү алдаарай гэсэн утгатай” хэмээн гол дүрийн жүжигчин Э.Одбаяр хэллээ.
Монголын кино урлагт Ч.Сэлэнгэ нэртэй залуу жүжигчин хүч түрэн орж ирлээ. Тэрээр "18 нас Би Чамд Хайртай" киноны гол дүрийн эмэгтэй Мишээлийн дүрийг чадварлагаар бүтээсэн юм. Тэрээр өдгөө СУИС-ийн Жүжиглэх урлаг ангийн хоёрдугаар курсийн оюутан аж.
Кино багийнхан гол дүрийн охины сонгон шалгаруулалтыг СУИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар курсийн эмэгтэй оюутнууд дунд явуулжээ. Ийнхүү 18 настай Мишээл охины дүрд Ч.Сэлэнгээг сонгон авсан байна.

Тэрээр энэ талаар "Анхны кино байсан учир айх, сандрах зүйлүүд их байсан. Кино багийнхан маань хүчирхэг хамт олон байсан учир маш их дэмжих тусалсан. Кино багийнхан болон ангийн багшдаа маш их баярлалаа" хэмээн хэллээ.
Ийнхүү “Фантастик” продакшны удтал нууцалсан бэлэг задарч, энэ сарын 13-наас эхлэн “18 нас Би Чамд Хайртай” хэмээх шинэхэн кино үзэгчдийн хүртээл болж эхэллээ.