Бүтэн 50 жил өнгөрөхөд ширхэг үс нь цайгаагүй Жеймс Бонд “сүйтгэх” ажилдаа гаргууд нэгэн. Энэ сарын 26-нд дэлхийд, арван нэгдүгээр сарын 13-нд Монголд нээлтээ хийх энэ бүтээл Бонд цувралын хамгийн өндөр өртөгтэй анги болсон юм.
“Ширхэг” CGI ашиглалгүй хийсэн учир зардал нь төдий хэмжээгээр өссөн аж
Daily Mail-д бичсэнээр 24 дэх Бондыг бүтээхийн тулд 303 сая ам. доллар зарцуулсны 34 сая нь зөвхөн машин сүйдлэхэд зориулагджээ. Тодруулбал тусгайлан үйлдвэрлэсэн Aston Martin DB10 машин арван ширхэг байснаас долоог нь “устгалд” оруулсан байна.
Кино багийнхны хэлснээр Ромд машинтай хөөцөлддөг хэсэгт хамгийн их мөнгө зарлагадсан бөгөөд Jaguar C-X75 хүртэл устгалд орсон машинуудын нэг аж. Мөн Алпийн нуруунд хөөцөлддөг хэсэгт Land Rover Defender машиныг осолдуулжээ.
Энэ мэтчилэн машин сүйрдэг хэсгүүдийг бүгдийг нь “ширхэг” CGI ашиглалгүй хийсэн учир зардал нь төдий хэмжээгээр өссөн аж. Яг л Fast 7 дээр онгоцноос машинтайгаа үсэрдэг хэсгийг CGI ашиглаагүйтэй адил их мөнгө зарж, их үзэгч татах гэсэн бодлогыг Spectre кино багийнхан гүйцэлдүүлжээ.
Кино нээлтээ хийх хүртэл дахиад сар орчим хугацаа үлдсэн учир та энэ хооронд Сем Смитийн дуулсан “Ханан дээрх бичээс” дууг сонсож байж болох шүү дээ
Эх сурвалж: DailyMail