-Шүүгдэгч О.Ганбаатар урьд нь найман жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, ял хойшлогдсон нэгэн байжээ-
Чингэлтэй дүүргийн шүүх дээр долдугаар сарын нэгний үймээнд оролцсон хүмүүсийн гэм буруутай эсэхийг нотлох шүүх хурал үргэлжилсээр байна. Өчигдөр тус шүүхээр Улсын мөрдөн байцаах газрын гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Болдбаатарын 2008 оны наймдугаар сарын нэгний өдөр эрүүгийн 20838219 дугаартай хэргээс тусгаарлан мөрдөн байцаалт явуулж яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэн, Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Туяагийн хянасан Оюунчимэг овогтой Ганбаатар нарт холбогдох 20838308 дугаартай хэргийг шийдвэрлэлээ.
Улсын яллагч Д.Туяа яллах дүгнэлтдээ "2008 оны долдугаар сарын нэгний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбай, МАХН-ын төв байрны өмнөх талбай дээр 2008 оны зургадугаар сарын 29-ний өдрийн УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцэж Иргэний хөдөлгөөний нам, Ардчилсан нам зэргээс зохион байгуулсан цуглаан таралгүй даамжирч МАХН-ын байр руу жагсаал, цуглаанд оролцогсод дайрч эмх замбараагүй байдал үүсгэснээс МАХН-ын төв байр, СТӨ-ний зарим байр шатаж, уг байранд байрлах аж ахуйн нэгж байгууллагуудын өмч шатаж устсан.
Мөн уг үймээнийг зохицуулж байсан цагдаагийн ажилтнууд олноор бэртэж гэмтэх зэргээр нийтийн эмх замбараагүй байдал бий болж, бусдын эд хөрөнгийг галдан шатааж устган, чулуу бусад зүйлсийг зэвсгийн чанартай хэрэглэж, төрийн төлөөлөгч буюу цагдаагийн ажилтнуудыг эсэргүүцсэн нийтийн эмх замбараагүй байдал бий болоход оролцож, дараах хор уршиг учирсан гэмт хэргүүд үйлдэгдсэн. Үүнд: 273 аж ахуй нэгж, иргэн байгууллагад 11 тэрбум 294 сая 698 мянга 871 төгрөгийн хохирол учруулсан. 362 иргэнд хөнгөн, 18 иргэнд хүндэвтэр, гурван иргэнд хүнд гэмтэл учруулсан.
Шүүгдэгч О.Ганбаатар нь МАХН-ын байр руу чулуу шидэж дээрх гэмт хэрэгт хамтран оролцож, бусадтай бүлэглэн Улсын филармонийн эзэмшлийн цахилгаан гитар, морин хуур, хөгжмийн пульт зэрэг 2.6 сая төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн.
Шүүгдэгч Л.Санжаа нь 2008 оны долдугаар сарын нэгний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эмх замбараагүй байдал бий болсон гэмт хэргийн үеэр МАХН-ын төв байрнаас Г.Баянзулын дээрэмдэн авсан 3500 төгрөгийн үнэтэй "Бурхан бумбын орон" CD-г урьдчилан амлалгүй авсан.
Шүүгдэгч Г.Алтанбагана, Г.Алтансүх, Д.Дүүрэнбаяр, Д.Золбоо нар нь бүлэглэн 2008 оны долдугаар сарын нэгний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эмх замбараагүй байдал бий болгосон гэмт хэргийн газраас хар цүнхтэй 2145000 төгрөгийн эд зүйл олж завшихыг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн" гэжээ.
Эдгээр иргэдийг үймээн самуунд оролцож, бусдын хөрөнгийг завшиж, ашиг орлого олох гэсэн, улмаар сүйтгэн бусниулж, өдөөн турхирсан гэх мэт өнөө л үл нийцэх зүйл ангиудаараа ял тулган шүүсэн юм. Цаашид юу болохыг ч мэдэхгүй зогсох, ямар гэмт хэрэг үйлдсэнээ ч ухаарахгүй шахам 15-26 насны эдгээр хүүхдүүдэд нэг сар баривчлахаас эхлээд есөн жилийн ял оноосон.
Чингэлтэй дүүргийн шүүхээс 15 настай шүүгдэгч Л.Санжаагийн үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болголоо. Тэрбээр Сонгино хайрхан дүүргийн 11 жилийн 34 дүгээр дунд сургуулийн 8в ангид сурдаг, эцэг, эх дүү нарын хамт амьдардаг нэгэн. 3500 төгрөгийн үнэтэй "Бурхан бумбын орон" CD-г хүний гараас авснаараа энэхүү өнөөдөр улс төрийн золиос болж, хичээл номоосоо завсардан, үеийнхнээсээ тусгаарлагдан, "ивээлт" төрийнхөө ачаар хатуу хөтүү, муу муухайг үзлээ. Даанч харамсалтай.
Шүүгдэгч О.Ганбаатарт шүүхээс есөн жилийн ял оноосон. Тэрбээр 2007 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-р зүйлийн
147.2-т зааснаар найман жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, хоёр жилийн хугацаатайгаар хойшлогдсон байх үедээ энэ хэрэгт орооцолджээ.
Харин шүүгдэгч Г.Алтанбагана, Г.Алтансүх нар ах дүүс. Ах нь 23 настай, дүү нь 19-тэй. Хоёулаа тодорхой эрхэлсэн ажилгүй, бүрэн дунд боловсролтой. Харин шүүгдэгч Д.Дүүрэнбаярын хувьд 1984 онд төрсөн, улсаас авсан гавьяа шагналгүй нэгэн. Шүүгдэгч Д.Золбоо эдүгээ 26 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг байж.
Зөвхөн энэ шүүх хурлаас харахад насанд хүрсэн хүмүүсийн хэрэгт албаар нэг насанд хүрээгүй хүүхдийн хэргийг нэмж оруулан, шүүх хурлыг хаалттай болгож байгаа нь тодорхой. Улмаар өөрийгөө өмгөөлөх чадваргүй, хууль эрхзүйн мэдлэггүй, ажил төрөлгүй, араас нь гүйх чадвартай хамаатан садангүй, эмзэг бүлгийнхэн голдуу хүмүүс өнгөрсөн долдугаар сарын нэгний өдрийн гамшигт үйл явдлын уршгаас болж өнөөдөр шүүхийн шүүлтүүрээр шүүгдэж, олон жилийн ял сонсон, шорон гээч там руу илгээгдэж байгааг энэ хэрэг ч бас баталлаа.
Дашрамд дурьдахад үр хүүхдийг нь аймшигтайгаар яллаж буйд эхчүүд нэн гомдолтой яваа. Гэвч "Сүлд нь өршөөх төрд"-өө үнэнч тэдгээр эхчүүд сүүнийхээ дээжийг өргөсөөр л байгааг дээдчүүлд уламжлахад илүүдэхгүй юм.
Д.Эрдэнэтуяа