Монголын волейболын холбоо анх 1995 онд лигийн тэмцээнийг зохион байгуулсан нь тухайн үед шинэлэг зүйл болж байлаа. Түүнээс хойш спортын ихэнх төрөл лигийн тэмцээнээ явуулдаг болж. Монголын ууган лиг хөшгөө нээснээс хойш 13 дахь жилээ үзэж байна. Тун удахгүй волейболын 13 дахь удаагийн лиг нээлтээ хийх гэж байгаа юм. Шинэ лигийн сонин хачныг дуулахаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй уулзаж ярилцлаа.
-Волейболын лигийн тэмцээн хэзээ эхлэх вэ? Энэ жил оролцох багийн тоо нэмэгдсэн үү?
-2008 оны лигийн тэмцээн арваннэгдүгээр сарын 5-наас арванхоёрдугаар сарын 14-ний хооронд явагдана. Энэ жил эрэгтэй долоо, эмэгтэй таван баг оролцоно. Лигийн тэмцээний хувьд заавал олон баг оролцуулах нь гол биш. Хамгийн гол нь мэргэжлийн тал руугаа хандсан, чадварлаг, тэнцүүхэн өрсөлдчих хэмжээний баг байх нь чухал. Тиймээс тамирчид яваандаа аль нэг клубт клубт багтаж, лигт тоглох хүсэлтэй болно. Бид клубүүдээс шигшээ багийг бүрдүүлэх юм. Харин өсвөр, залуучуудын тэмцээнд аль болох олон баг оруулах хэрэгтэй.
-Энэ жилийн лигийн онцлог юу байх бол?
-Тамирчдын нас их залуужиж байна. Лигт тоглох ахмад тамирчид цөөрч, шинэ үеийн тамирчид гол цөмийг бүрдүүлж байгаа нь гол онцлог юм даа.
-Лигт тоглох легионерууд үзэгчдийн анхаарлын төвд байдаг. Энэ жил ямархуу ур чадвартай, хэдэн легионер ирэх төлөв байна?
-ОХУ, Японоос легионер тоглогчид ирэхээр болж байх шиг байна. "Харх" ноднингийн хоёр тоглогчоо авчрах байх. "Буянт-Ухаа" Санкт-Петербург хотын волейболын академийн тоглогч авчрахаар ярилцаж байгаа. Мөн "Эрчим"-д япон тоглогч ирнэ. Манай лиг бусад улсуудын лигүүдтэй давхацдаг болохоор зарим нь улсынхаа лигийг дуусгаад тэмцээний дундаас ирж магадгүй.
-Энэ жил өрсөлдөөн хэр ширүүн өрнөх бол? Ямар баг хүчээ илүү зузаатгасан бэ?
-Ер нь багууд жигдхэн юм шиг байна. Бүгд багаасаа хамт тоглочихсон болохоор нэгнийхээ тоглолтыг
сайн мэднэ. Мөн гэрээний дагуу зарим шилжилт хөдөлгөөн хийгдэж л байна.
-Тамирчдын шилжилт, хөдөлгөөнийг танайх яаж зохицуулдаг вэ?
-Багууд тохиролцсоны дагуу тухайн тоглогчийг авч болно. Гэхдээ холбооноос гаргасан дүрмийн дагуу энэ асуудал шийдэгдэнэ. Хэрвээ тохиролцож чадахгүй бол холбоо зуучлах үүрэг гүйцэтгэдэг юм. Ингэхдээ хэт өндөр үнэ тогтохоос болгоомжилж, дээд үнийг тогтоогоод өгчихсөн байгаа.
-Легионерууд дунджаар хэдэн төгрөгний цалин авч, манай лигт тоглодог бол?
-Энэ бол тухайн багийн дотоод асуудал. Тиймээс бид үүнийг асуугаад нийтэд зарлаад байж болохгүй.
-Тэмцээний шагналын сан өмнөх жилүүдээс өссөн үү? Лигийн ивээн тэтгэгч гэж хэр олон байгууллага байдаг вэ?
-Ерөнхийдөө клубүүд нь гол спонсор гээд явдаг. Мөн "MCS Coco Cola", "Монгол-росцветмет" компаниуд байнгын ивээн тэтгэгч гэж явдаг. MCS л гэхэд сүүлийн хэдэн жилийн турш тамирчдыг цэвэр усаар хангаж ирсэн. Тэднээс гадна шинээр 1-2 ивээн тэтгэгч хамтрах байх. Ер нь Монголын волейболын холбоо байнгын тогтвортой харьцааг эрхэмлэж байгаа. Шагналын сангийн тухайд өмнөх жилүүдийнхтэй адил хэмжээнд байна.
-Багуудын тоглох хуваарь гарсан уу?
-Лхагва гариг гэхэд бүх юм тодорхой болчихно. Ерөнхийдөө даваа гаригт амраад бусад өдөр нь 4-5 тоглолт болох байх.
-Лигийн нэг өдрийн тоглолтыг зохион байгуулахад хэдэн хүн гар бие оролцдог вэ?
-Нэг өдрийн тоглолтод 60 гаруй хүн ажиллана шүү. Шүүгч, албаны хүн, цэвэрлэгч, бөмбөг зөөгч гээд олон хүн ажиллана. Энэ олон хүний хөдөлмөрийн үр дүнд лигийн тоглолт явагдаж байна. Хүмүүс үүнийг нэг их анзаардаггүй юм.
-Волейболын холбоогоор өөр сонин юутай байна?
-Бид 9, 10-р сард нэлээд завгүй ажиллалаа. Зун гарсан халдварт өвчний улмаас хойшлоод байсан тэмцээнүүдийг нөхөж явуулсан юм. Өмнөговьт 15-16 насныхны УАШТ, Эрдэнэтэд ахмадын УАШТ-ийг зохион байгуулж, багш дасгалжуулагч нарын дунд семинар явуулсан. Мөн Балид болсон Азийн элсний наадмын үеэр Азийн элсний волейболын холбооны хурал зөвлөгөөнд оролцоод ирлээ. Энэ үеэр элсний волейболын зориулалтын талбайгүй улс яах вэ? гэдэг асуудлыг хөндөж тавьсан. Элсний волейбол тусгай элсэн дээр тоглодог учир их хүндрэлтэй. Уг нь тууштай хөгжүүлбэл сонгодог волейболоос илүү бизнес талруугаа спорт. Олон улсын волейболын холбоо ч гэсэн элсний волейболоос олсон ашгаараа заалны волейболыг хөгжүүлэх жишээтэй.
Манай холбооны энэ жилийн хамгийн гол ажил нь ээлжит бага хурал байгаа. Ондоо багтаагаад хийх бодолтой байна. Бид сүүлийн найман жил бага хурлаа хийсэнгүй. Энэ хурлаар ирээдүйн бодлого, дүрэм журмандаа өөрчлөлт оруулах юм. Манай холбоо тухайн үед волейболын спортыг хэрхэн хөл дээр нь босгож, хөгжүүлэх вэ? гэсэн асуудлыг шийдэж байсан. Харин одоо нэгэнт хөл дээр нь босгосон зүйлээ цаашид хэрхэн, яаж авч явах вэ? гэдгийг шийдэх цаг хугацааны босгон дээр ирчихээд байна.
Г.Баярсайхан