Сонгууль тойрсон хэрүүл маргаан, тэмцэл ард түмнийг залхааж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Хамгийн сүүлд, аравдугаар сарын 12-нд болсон орон нутгийн сонгууль араасаа хэл ам дагуулсан төдийгүй хүчингийн хэрэг үйлдэх шалтаг, шалтгаан болох нь тэр. Ийм нэгэн сонирхолтой гэхээсээ илүү жигшмээр хэрэг саяхан орон нутагт гарчээ. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор толгой багийн Засаг дарга Ж.Батбаяр аравдугаар сарын 17-ны өдөр согтуугаар наймдугаар ангийн охиныг хүчирхийлсэн аж. Тэрбээр архи уусан үедээ хүүгийнхээ ангийн охиныг хүчирхийлж байгаад ээжид нь үйлдэл дээрээ баригдсан байна. Энэ хэрэгт тус сумын Цагдаагийн хэсэг эрүүгийн хэрэг үүсгэн улмаар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн аж. Засаг дарга Ж.Батбаяр цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ “Орон нутгийн сонгуульд манай нам сумандаа ялалт байгуулсан.
Түүнийг тэмдэглэж намын нөхөдтэйгээ 2-3 хоног архи уусан. Олон хоног архи уусан тул хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй байсан. Нэг мэдэхэд л ийм хэрэг хийчихлээ” хэмээн жишим ч үгүй өчсөн тухай эх сурвалж мэдээллээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар багийн Засаг дарга төрийн албан хаагч учир нэр дэвших эрхгүй. Харин Төрийн албаны зөвлөлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд төрийн алба болох Засаг даргын ажил хийх эрхтэй болдог. Төрийн албаны зөвлөлөөс тун удахгүй Булган аймагт сонгон шалгаруулалт явуулахаар зарлаад байсан. Гэтэл Ж.Батбаяр даргад сонгуулийн үеэр намынхаа төлөө зүтгэвэл, намын нэр дэвшигчийг ямар нэг аргаар багийн хэмжээнд гаргаад ирвэл ажилтайгаа үлдэх нь гэсэн бодол төрсөн аж. Нөгөөтэйгүүр багийн даргад сумын намын хорооныхон ч орон нутгийн сонгуульд намаасаа нэр дэвшигчийг баг, орон нутагтаа ялуулах үүрэг өгсөн байна. “Цалинтай малчин” гэх цол гуншинтай өнөө цагийн багийн дарга нарын нийтлэг дүр болсон Ж.Батбаяр ч чадлынхаа хэрээр ажиллан намынхаа нэр дэвшигчийг Хонгор толгой багаас гаргаж, ялуулсан ажээ. Ялалтын баяр, ёслолын буудлагаа, ёроолыг нь харах хундага өргөсөн намынхан нь түүнд “багийн Засаг даргын албан тушаал бат” хэмээн хөөрөгдсөн бололтой. Нам нь ялалт байгуулсан, өөрөө ажилтайгаа үлдэх болсон Ж.Батбаяр дарга сархадтай хэд хоног нөхөрлөх үедээ хүүгийнхээ ангийн охиныг хүчирхийлсэн дээрх жигшүүрт хэргийг үйлджээ. Хамгийн сонирхолтой нь, эх сурвалжийн мэдээлснээр хүчингийн хэрэг үйлдсэн Засаг дарга Ж.Батбаярын хэрэг хэрэгсэхгүй болж байгаа гэнэ. Ж.Батбаяр дарга Хөвсгөл аймгийн харьяат бөгөөд Хонгор толгой багт түүний ах дүү нар байдаг аж. Тус багт Засаг даргаар 2000 оноос хойш ажилласан байна. Засаг даргын эхнэр, ах дүү нар нь хохирогч охины эцэг, эхтэй удтал “хэлэлцээр” хийсний үр дүнд Ж.Батбаяр гэгч энэ мунаг эрхэм хүчингийн хэрэг үйлдээгүй, харин завдсан болж таарсан байна. Ингэснээр хохирогчийн ар гэрийнхэн мөнгө төгрөг, мал, хөрөнгө авч, нөгөөтэйгүүр олон жил айл саахалт явсан, танилын нүүр халуун хэмээсээр цагдаад “гомдолгүй” хэмээн мэдүүлж, Засаг дарга Ж.Батбаяр хүчингийн хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлдээ хэдэн төгрөгөөр торгуулиад өнгөрч байгаа бололтой. Өмнөх нийгмийн үед аливаа сонгууль ард түмний баяр, цэнгэл болж, төрөө дээдлэн, төрийнхөө эрхийг нэг өдөр атгахдаа хариуцлагатай, чин шударгаар ханддаг байсан нь түүх болон үлдэх нь ээ. Монгол оронд болж буй өнөө цагийн сонгуулиар 200 гаруй хүн санал өгсөн сонголтынхоо төлөөсөнд шоронгийн хаалга татаж, олон эх, эхнэр гашуун нулимсаа барж, таван хүн амь насаараа хохирч, адаг сүүлд нь сонгуулийн хэнээтнүүд цэцэг цэврүү шиг охидыг бузарласан маягаар өрнөдөг, үр дүн нь гардаг болсон гэхэд хилсдэхгүй нь.Сонгуульд ялсан баяраа тэмдэглэдэг байдал нь ч элдэв дүр төрхтэй болжээ. Ялсан намынхан аймаг, хотоос зайдуу газар гарч хоёр шөнө, гурван өдрийг марттал архидан, хуваах бялууныхаа хэмжээг тохирсон шиг баяраа тэмдэглэдэг томчуудын халдвар хөдөөд тусч, сархад зооглохын зэрэгцээ хүчингийн хэргээр хачирлагддаг болсны нэгэн жишээ энэ болов уу.
Х.Улсболд