"Ice top" хамтлаг 12 дахь
бие даасан тоглолтоо ирэх сарын 8-нд хийхээр болжээ. Тус хамтлаг тоглолтынхоо
талаар мэдээлэхээр хэвлэлийн бага хурал зарласан ч өөрсдөө ирсэнгүй.
Харин тэдний оронд хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар, МҮОНТ-ийн
"Хит" энтертайнментийн захирал н.Давааням нар ирсэн юм. "Ice
top"-ийнхон тоглолтоосоо өмнө ямар ч телевиз, радио, сонинд ярилцлага
өгөхгүй гэнэ. Тоглолт болтол зөвхөн бэлтгэлээ хийж "нуугдахаар" шийдсэн
аж. Тэдний тоглолтын нэр "Гараа өргөцгөөе". Гурван цаг гаруй
үргэлжлэх тоглолтдоо тэд байгуулагдсан цагаасаа эхлэн хийсэн уран бүтээлээ
сонирхуулах гэнэ. "Ice top" дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй
тоглолтод оролцоно.
Ихэнх дуугаа амьдаар дуулж толилуулахаар төлөвлөсөн
байгаа аж. Тус хамтлагийн зарим гишүүн хар тамхи хэрэглэсэн хэргээр нэг жил
шоронд хоригдож байгаад гарсан. Өнгөрсөн найман сард тэндээс гарсан даруйдаа
тоглолтынхоо бэлтгэлд оржээ. Өнөөгийн нийгэмд байгаа хар бараан бүхнийг ил
тод, зоригтой илэрхийлсэн дуунуудаа эл үдэш өөрсдийн дуу хоолойгоороо дахин
"амилуулах" юм байна. Мөн шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг
барихаар зэхжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Хип хоп холбооны ерөнхийлөгч
Баавар "Ice top"-ийн залуусыг хар тамхины хэрэгт холбогдуулан
буруутгаж, шийтгэж байсан үе бий. Тэр үед намайг ч гэсэн тэднийгээ цагдаад
барьж өгчихөөд өөрөө мултарсан гэх зэргээр сонин хэвлэлд бичиж байсан.
Би
эдэнтэй хоёрдугаар ангиасаа эхлэн нөхөрлөсөн. Найз гэж юу байдгийг мэднэ. Тийм
зүйл хийх хүмүүжлээр би хүмүүжээгүй. Гэвч тэр бүхэн ард хоцорчээ. Одоо
"Ice top" хамтлаг эргэн тайзнаа гарах гэж байна. Бид анх хип хоп
урлагийг Монголд хөгжүүлэхээр явах үед FM радионууд бидний дууг тоож авдаггүй
байсан. Харин өнөөдөр Монголын хип хоп урлаг ямар түвшинд хүрснийг "Ice
top" хамтлаг харуулна. Бид Америкийн хип хопчдоос хуулдаг цаг
өнгөрсөн" хэмээн ярьж байлаа. "Ice top"-ийн тоглолтын тасалбар
10 мянган төгрөг гэсэн.
Я.Мөнгөнцэцэг