Дэлхийн банкны дэд Ерөнхийлөгч Жим Адамс, Монгол Улсыг хариуцсан захирал Дэвид Доллар, менежер Аршад Саид нар өчигдөр ЗТБХБ-ын яаманд хүрэлцэн очиж, сайд Х.Баттулгатай уулзлаа. Дэлхийн банк нь авто болон төмөр замын салбарт хөрөнгө оруулж, урьд нь ч Монгол Улсад тусламж үзүүлж байсан юм. Уулзалтын үеэр сайд Х.Баттулга төмөр замыг өргөжүүлж, хүчин чадлыг нь сайжруулах, цаашлаад Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хоёр хөршөө холбосон төмөр зам барих сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ингэснээр БНХАУ, ОХУ-ын хоорондын транзит ачаанаас ашиг олж болно гэж тэрээр тооцоолж байгаа ажээ. Дэлхийн банкны төлөөлөгчид энэ саналыг нь дэмжиж, цаашид бүх боломжоороо хамтран ажиллахаа илэрхийлэв.
Дэлхийн банкны Ерөнхийлөгч ноён Жим Адамс өнөөдөр Төрийн ордонд болж байгаа Эдийн засгийн бага хуралд оролцохоор Монголд ирээд байгаа ажээ.