Синайн хойгт сүйрсэн Airbus-321 онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн тухай мэдээллүүд гарсаар байна. Хэн нэгний хувьд энэ бол түүний амьдрал дахь анхны нислэг байсан бол өөр нэг хос хуримынхаа ойг тэмдэглэхээр Египетийг зорьсон нь энэ байжээ.
А321 онгоцны хамгийн залуу зорчигч 10 сартай Дарина Громова охин байсан юм.
Онгоц хөөрөхөөс өмнө авахуулсан түүний энэ зураг Оросын мянга мянган хүний зүрхийг шимшрүүлж байна.
Нислэгийн зурвас руу харж буй Дарина охины зургийг ээж нь “Хамгийн чухал зорчигч” хэмээн нэрлэн өөрийн цахим хуудсандаа байрлуулжээ. Энэ бол бяцхан Дарина охины анхны бөгөөд сүүлчийн нислэг байлаа.
Алексей болон Танягийн гэр бүл өнгөрсөн жилийн наймдугаар сард хуримаа хийсэн аж. Гэр бүлээрээ далайд амрахыг мөрөөддөг байсан залуу хос бяцхан охин Даринагийнхаа 10 сарыг тэмдэглэнгээ Египет улс руу аялсан юм. Харамсалтай нь залуухан гэр бүл А321 онгоцны ослоор амиа алдлаа.
"Когалымавиа" зорчигч тээврийн компанийн А321 онгоцонд зорчиж явсан 217 хүний 25 нь хүүхэд байжээ.
Санкт-Петербург хотын Пулково нисэх онгоцны буудалд А321 онгоцны зорчигчдын гэр бүл, хамаатан садан, найз нөхөд бүгд цуглажээ.
"Пулково нисэх онгоцны буудалд ирэнгүүтээ мэдээллийн ажилтнаас Шарм-эль-Шейхээс ирэх өөр онгоц байгаа юм гэж асуусан. Миний ахын сууж явсан онгоц сүйрсэн гэдэгт итгэхийг хүсээгүй" хэмээн амиа алдсан зорчигчийн ар гэрийнхэн хэллээ.
А321 онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэнд Пулково онгоцны буудалд сэтгэл зүйчид тусламж үзүүлж байгаа юм.
Одоогийн байдлаар ослын газраас 100 хүний цогцсыг гарган авч Синайн хойгоос Каирт хүргээд байна.
Эх сурвалж: Вести