Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийг залилан 90 сая төгрөг "өвөртөлсөн" 25 настай залуугийн тухай дуулиан шуугианаар 1995 он амьсгалж байсныг уншигч та санаж буй байх. Туранхай, шар царайтай гэнэн нь дэндсэн тэр залууг шүүгдээд зогсч байхад наснаасаа ахадсан ов мэхтэйг нь олон хүн гайхаж байв. Түүнээс хойш Б.Гансүх "90 саяын" гэж овоглогдох болсон. Эрх чөлөөгөө өргөст тороор хязгаарлаж, залуу насныхаа 13 жилийг хянагч нарын харцан дор өнгөрүүлсэн эр хүний алдаа оноо, ухаарал харууслын эл ертөнцөөр уншигч таныг хөтөлье.
-Суллагдсанд тань баяр хүргэе.
Амьдралаа хэр төвхнүүлж байна. Нууц биш бол яриач?
-Юуны түрүүнд эхнэр, хүүхэдтэй болж
амьдралд зөв гишгэхийг хүсч байна. Бодож санаж яваа зүйл ч чамгүй бий. Миний
араас хорихоос олон залуу гарч ирнэ. Тэдэнд итгэл, урам зориг өгөхийн
тулд сайхан амьдармаар байна. Чиний итгэл миний итгэлд зоригжино гэж гоё
үг байдаг шүү дээ. Намайг сайн явж байвал суллагдсан залуус үлгэр авахыг хүснэ.
-Таныг хоригдож байхдаа кино зохиол
бичсэн гэж сонссон. Зохиолоо кино болгох уу?
-Хоёр, гурваар тогтохгүй зохиол
бичсэн. Нэг зохиолоо кино болгох санаатай ажиллаж байна. Энд амьдралын
баяр хөөр, сүүдэртэй талын аль алийг нь тусгасан. Хэсэг уран бүтээлчидтэй
хамтарч ажиллаж байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй ярих боломж алга. Учир нь тэдэнд
хэн болохоо хэлээгүй юм. Үнэнээ хэлбэл хүн л юм чинь цэрвэж, айж,
болгоомжилно. Ажилд муугаар нөлөөлөх болов уу гэж бодсон хэрэг л дээ.
-Нуух хэрэг байсан юм уу. Ядаж кино
чинь олны хүртээл болоход зохиолч нь хэн бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэр цагт
сэтгүүлчдийн хараанаас та мултарч чадахгүй л болов уу?
-Цаг нь ирэхээр мэднэ биз.
Одоохондоо өөрийгөө мэдэгдүүлэхгүй байх олон шалтгаан байна. Нэг түүх өгүүлье
л дээ. Хориход байхдаа би нэг бүсгүйтэй танилцсан юм. Тэр минь намайг эргэж
тойроод сайхан үерхсэн. Суллагдахад намайг тосоод авах хүн, очих орон гэр
байсангүй. Найз бүсгүй минь сайхан сэтгэлээр намайг тосч аван, орох оронтой
болгож, хувцасласан. Гэтэл гэрийнхэн нь ямар залуутай болзоод буйг
түүнээс асууж шалгааж эхэллээ. Тэр "40 шахаж яваа, өмнө нь огт
гэрлэж байгаагүй" гэж л дээ. Өдий наслахдаа эр хүн гэрлэж байгаагүй
гэдэг гэрийнхэнд нь үнэмшил муутай санагдаж. Найз минь гэрлэх боломжгүй байх
нэг шалтгаан байсан гэж тайлбарлаад болохгүй болохоор нь хэн болохыг
минь хэлсэн аж. "90 саяын" Гансүх гэх нэрийг сонссон тэд хүлээн
зөвшөөрхөөсөө илүү болгоомжилж дүүгээ хамгаалах арга сэдсэн. Тэгээд л
биднийг уулзуулахгүй байх, салгах бүхэл бүтэн ажиллагаа өрнөсөн дөө. Яаж ч
учирлаад тэд хүлээн зөвшөөрөөгүй. Ах, дүүс нь боломжийн албан тушаал эрхэлдэг
хүмүүс тул нэр хүндээ бодсон биз. Дараа нь би дахин нэг сайн бүсгүйтэй
учирлаа. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд би хэн болохоо нуусан.
Түүний ах дүүс бас л нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай хүмүүс. Дөхүүлж хэлбэл, МАХН-д нэлээн нөлөөтэй албан тушаал эрхэлдэг юм. Тийм болохоор энэ талаар ярихгүй байвал зүгээр байна.
-Муу нуухаар сайн илчил гэдэг.
Хэлсэн нь дээр юм биш үү?
-Би чамд найз бүсгүйгээ хэн болох,
хаана амьдардаг, ямар кино хийх гэж байгаа тухайгаа дэлгэрэнгүй ярилаа гэхэд
миний хувийн амьдрал сүйрэх гээд байна. Кино хийхээр хамтарч ажиллаж байгаа
ганц, хоёр хүн намайг хэн болохыг мэднэ. Гэхдээ бидний хооронд ярьсан
яриа бий. Мэдээж хүний мөн чанар юу билээ. Үнэнээ хэлбэл буруугаар ойлгож
цэрвэх хүн олон шүү дээ. Бурхан шиг нигүүлсэнгүй, ууч сэтгэлээр бие биедээ
ханддаг хүн ховор шүү дээ. Арай гэж тэмцэж, өөрийн болгох гэж
байгаа амьдралаа дэмий зүйлээс болж нураамааргүй байна.
-Киноныхоо утгыг яриач?
-Кино гээд л ярьчихвал би өөрийгөө
илчлэх гээд байна. Энэ талаар ярих надад ямар хэцүү болохыг мэдэж байна уу. Чи
намайг төрсөн ах шигээ бодож үзээч. Зовж зовж нэг юм амьдрах гэж
байхад битгий намайг шахаж шавдуул.
-Ойлголоо, энэ тухай ярихгүй байх
нь таны амьдралд тустай юм бол заавал асуух гээд яах вэ.
Ерөнхийлөгчөөс 90 сая төгрөг залилсан хэрэг чинь бас кинотой холбоотой байсан
байх аа?
-Ерөнхийлөгчийг залилсан юу байх
вэ. Уг нь залилаагүй юм.Тухайн үед бүх зүйл гэрээний дагуу болж өнгөрсөн.
Худалдаа хөгжлийн банк, Монголбанк, Сангийн яам, Төрийн сан, Ерөнхийлөгч гээд.
Ерөнхийлөгчийн Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу тухайн үед холбогдох
албаны хүмүүс надад 90 сая төгрөг өгсөн. Мэдээж Засгийн газрын төлөөлөгч зүгээр
нэг иргэнтэй яриад шүүгээнээсээ мөнгө гаргаад өгчихгүй. Бүх бичиг, баримт
хуулийн дагуу тамга, тэмдэгтэй байсан. Энэ хэргийг өнөөдөр ямар хэргээр шийдвэрлэх
вэ. Чи бод доо. Захиргааны хэргээр шийдвэрлэнэ, тийм үү.
-Ерөнхийлөгчийг залилаагүй юм бол
Гансүх гэдэг хүн яагаад хэрэгтэн болоод олон жил хоригдоод ял эдлээд гараад
ирэв ээ?
-Сонины нэг хүн намайг шоу
болгон ашигласан юм. Тухайн үед намайг 90 саяыг аваад кино нь бүтэлгүй болоод
ирэнгүүт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Ерөнхийлөгчийг залилж
90 сая төгрөг авсан" гээд л нийтэлсэн. Нийтлэл гарсны дараа би буруутан
болж цагдаагийнхан овжноор ашиглаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тухайн үед
миний талаар хэвлэлд ярилцлага өгсөн сургуулийнхаа багш, найз нөхөд гээд олон
хүнтэй суллагдсаныхаа дараа уулзсан. Намайг хараад тэд аятай байгаагүй. Би
тэднийг харцнаас нь ойлгосон. Тэгээд "Хэвлэлийнхэнд ярилцлага өглөө гэж
та нарыг буруутгахгүй ээ" гэж хэлсэн. Хэрэгт холбогдож байх үед
сэтгүүлчдийн ятгалгад орж буруу, зөв зүйл ярьцгаасан. Гэхдээ хүний хамгийн гоё
чанар ямар ч өс хонзон, гомдол байсан тэр хүнийг уучлах сэтгэл гэж боддог.
Ингэснээр хүн өөрөөсөө агуу их хайрыг төрүүлдэг. Голдоо ортол гомдож байсан ч
уучилж чадаж байвал тэр хүнд хайр байна гэсэн үг. Тийм хүн хүнийг хайрлаж
чадна.Тэгж байж хүн амьдарч чадах юм.
-Яагаад шоу гэж. Таны тухай нийтлэл
сонин дээр бичсэн учраас тэр үү?
-Үгүй л дээ. Миний тухай бичихдээ
хэтрүүлчихгүй юу. Ерөнхийлөгчийг ч алаад хаячихсан, намайгаа ч давхар
унагачихсан.
-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг
биз?
-Ерөнхийлөгчийг надад залилуулсан
мэтээр бичээгүй бол түүний нэр сүрд сэв суухгүй л байхгүй юу. Бүхэл бүтэн
улсын Ерөнхийлөгч гэнэн томоогүй хүүхдэд залилуулсан гэхээр юу нь сайн байх
вэ. Зүгээр л надад бүх хариуцлагыг нь тохоод чимээгүй өнгөрч болох л байсан.
-Цаг хатуу байхад 25 настай залуу 90
саяыг өвөртлөөд юу хийв?
-Маслотой талх хараад баярладаг,
ээж, ах, эгч, дүү нартайгаа хоолгүй хонох үе надад олон байсан. Би 90 саяыг
хулгайлаагүй. Засгийн газрын ордонд орж гранат барьж дээрэм хийгээгүй. 25
настай залуу толгойгоо ажиллуулаад л олсон мөнгө. Кино зохиол бичээд, төсөл
боловсруулаад түүнийгээ төр засгийнханд шат дараалан танилцуулсан.
Уулзсан бүх хүн энэ залууд тусал, мөнгө олго гэсэн цохолт өгч байв. Яаж
шийдэгдэх ёстой, тэр хууль дүрмийнх нь дагуу л явсан. Тэр үед би хэтэрхий
гэнэн, сохор байжээ.
-Таныг ганцаараа үрсэн гэвэл нэг л
үнэмшил муутай юм. Архи, тамхи, хүүхэн энэ тэрд зарцуулаад өнгөрсөн үү?
-Би архи, тамхи насан туршдаа
хэрэглэж үзээгүй, одоо ч хэрэглэдэггүй. 90 саяа хүнтэй үрсэн гэж бусдыг худлаа
гүжирдээд яах вэ. Энэ хэргийг би өөрөө хийсэн. Эцэст нь өөрөө
хохирсон. Янз бүрийн машин сольж унан, бусдад цацаж, Америкийн
үнэтэй буудлуудаар хэсэг л зугаалсан. Товчхондоо бол ингэж л үрэгдсэн, би
хоосорсон.
-Үнэхээр кино хийх гэж байсан
юм уу, эсвэл залилан хийхийн тулд зохиол бичээ юу?
-Кино хийе гэж үнэхээр бодсон. Хийж
болох л байсан. Ядуу тарчиг айлын хүүхэд гэнэт 90 саятай болчихсон чинь түүндээ
төөрчихгүй юу.
-Тэр мөнгөний салхийг хагалж
юу худалдаж авсан чинь сонин байна?
-Худалдаа хөгжлийн банкнаас 90 сая
төгрөгтэй дүйцэх ам.доллар авч жижигхэн хар цүнхэнд босоогоор нь
хийж үүрчихээд Ард кино театрын ард байрлах мөхөөлдөсний дараалалд зогсч
байсан. Хүүхдээрээ байсан байгаа биз. Тэндээс хоёр мөхөөлдөс авчихаад 23
дугаар дунд сургуулийн арын цэцэрлэг дундуур алхаад явж байв. 250 мянган
ам.доллар цүнхэндээ хийчихээд айж болгоомжлох юмгүй явсан. Гэртээ ирээд
"Ээж ээ, би баян болчихлоо" гээд доллараа дээш нь цацаад л. Ээж
"Энэ мөнгийг хаанаас авсан" гэхэд "Би хулгай хийгээгүй,
хэн нэгнийг дээрэмдээгүй, санаа зовох хэрэггүй" гэж хэлсэн.
-Ядуу байсан юм чинь ээждээ ямар
нэгэн юм авч өгөх сөн гэж бодож байсан л байх даа?
-Ээж минь хэвтэрийн хүн байсан юм.
Би удирдлагатай тэргэнцэр 3200 ам.доллараар авч өгсөн. Хожим түүнийг нь эд
хогшилтой хамт битүүмжилсэн байв.
-Тухайн үед Ерөнхийлөгчтэй нүүр
тулж уулзсан юм уу?
-Захидал харилцааны албаны дарга
Баасанжав гэдэг хүн намайг Ерөнхийлөгчийн өрөөнд дагуулж орсон. Бид
өөд өөдөөсөө хараад суусан. Уулзалт 15 минутын хугацаатай байсан ч бид хоёр
цаг ярилцсан юм. Зохиол, төслөө танилцуулсан, туслахыг хүссэн. Ерөнхийлөгч
намайг үнэлж, туслахаа амласан. Бас магтсан.
-Киноны утга юун тухай байсан юм бэ?
-АНУ-ын палентологич эрдэмтэн Рой
Чепмен Эндрюсийн тухай юм. Энэ хүн XIII зууны үед Монголд судалгаа хийж байсан
юм.
-Гадаадын эрдэмтнийг сонгосон
шалтгаан чинь сонин байна?
-Гадаад ертөнцтэй холбогдох арга нь
энэ байсан. Мөрөөдлийн Америкийг үзэх гэж.
-Мөрөөдлийн Америкт очоод юу хийв?
-Холливудад очсон. Одоо Америк
гэж хэлбэл хүмүүс шоолох байлгүй дээ. Тэгэхэд киноныхоо шугамаар явсан
болохоор ганц хоёр урлагийн хүн авч явсан. Тэдний зардлыг би бүрэн
даасан. Тэр хүмүүсийн нэрийг энд дурдаад яах вэ. Богинохон настай тансаглал
одоо бодоход хар дарсан зүүд шиг санагддаг. Хэсэгхэн хугацааны зугаа цэнгэл
надад маш олон жилийн зовлон шаналлыг авчирсан. Гётегийн хэлсэн гоё үг байдаг
юм. "Хоромхон зуурын цэнгэл олон жилийн зовлон шаналлыг авчрах нь
цөөнгүй" гэж. Миний хэлэх дуртай үг.
-Одоо хийж буй кино чинь юуг
өгүүлсэн юм бэ?
-Энэ кино юун тухай болохыг би чамд
хэлэх боломжгүйгээ түрүүн хэлсэн. Манай хадам өглөө болгон өдөр тутмын хэвлэл
авч уншдаг юм. Миний тухай гарсан байх вий гэж байнга л айж хавталзаж,
битүүхэн өнөө сонинг нь гүйлгэж хардаг. Энэ юу болохыг мэдэж байна уу. Байнгын
занал зүхэл, доромжлол, айдас хүйдсийн дунд амьдралынхаа 13 жилийг өнгөрөөчихөөд
арай гэж эрх чөлөөтэй болж эхэлж байна. Гэтэл намайг хэн гэдгийг минь мэдчих
вий, надад хайртай хүнийг минь салгаад аваад явах вий гэж түгших аймшиг.
Байнгын айдас хүйдэс намайг дагасаар байна. Ийм байж янз бүрийн юм яриад
дэмий биз дээ.
-13 жилийг торны цаана тэвчиж
өнгөрөөх хэцүү л байсан биз дээ?
-Хэцүү. Гэхдээ хоригдол гэдэг нэрийн
цаана хүн, хорих гэдэг хашааны цаана бас л хүний нэг ертөнц бий. Тэр дотор
инээнэ, уйлна, хайлна, амьдрал үргэлжилдэг. Гэхдээ аквариумд байсан загас гэнэт
далай руу гарч ирэх хэцүү л юм байна. Би 13 жил аквариумд байлаа. Энэ хугацаанд
намайг "дээрээс" хооллож байв. Гэнэт далай руу ороод ирэхээр тэнд
надад хэн ч хоол өгөхгүй. Халим, акулуудын шүдний чигчлүүр болохгүйн тулд
би осол багатай газраар болгоомжтой явж, амьдрахыг хичээж байна. Хориход
хоол, түлээ, ногоо бүгдийг нь хуваарилаад өгчихнө. Тэндээс гараад би
бүхнийг өөрөө хийх хэрэгтэй болсон. Тэжээмэл амьтан шиг амьдарч байгаад бие
даана гэдэг ямар хэцүү болохыг мэдэж байна уу. Идэх хоолоо, амьдрах орон
байраа өөрөө олно. Цахилгаан, дулааныхаа мөнгийг өөрөө л зохицуулна. 40 шахаж
буй эр хүн ажил хөдөлмөр ч үгүй, муу нэртээс гарч ирээд амьдрах ямар хэцүү
болохыг ойлгох, мэдрэх хүн бага л даа.
-Анх хориход орох, гарах үед
юу бодогдож байх юм бэ?
-25 настай залуу анх хорихын
хаалга татсан, тэгээд айсан. Энд яаж амьдарна даа гэсэн бодол толгойноос гараагүй.
Цаг хугацаа явахын хэрээр орчиндоо дасч эхэлсэн. Суллагдах үед бас л
намайг айдас эзэмдсэн. Тэр айдас надаас "Эндээс гараад амьдарч чадах
уу" гэж асууж байсан. Хорихоос гарна гэдэг бас л аймшигтай байсан. Орох,
гарах агшинд хүнд ийм л юм бодогддог юм билээ.
Би аавыгаа таньдаггүй, ямар хүн байсныг нь мэдэлгүй өссөн. Надад байсан хамгийн дотны хүн ээж. Тэр хүн байхгүй болсон. Олон л юм бодогддог юм билээ. Хэрэв би баян хүний хүүхэд байгаад 90 саяыг авсан бол тэр мөнгийг хамаагүй цацахгүй байсан биз. Ядаж жаахан ухаан суусан байсан сан бол. Эцэг, эх минь хатуу гараар намайг хүмүүжүүлсэн бол тэр мөнгийг арвижуулахын төлөө явах байсан гээд олон л юм бодогддог.
Тэр үед толгой минь зөв ажилласан бол магадгүй өнөөдөр УИХ-ын гишүүн болчихсон явж байгаа ч юм билүү, хэн мэдэх вэ. Би мөнгө олж авчихаад сэхэх үү, унах уу гэдэг заагаас гарч чадалгүй доошоо унасан. Даанч би тэгэхэд хүүхэд, амьдрал минь ядуу байсан. Санхүүгийн мэдлэг дутсан байх. Хоригдсон, эцэст нь би гарсан. Бурхан гэж байдаг юм байна. Би суллагдсан.
-Та бурхан гэж ярих дуртай юмаа даа?
-Эр хүн ядрахаараа бурхныг шүтдэг.
Эм хүн юу гэдэг билээ. Нэг тийм үг байдаг байх аа.
-Мөрдөнд байх үедээ та оргож
бас цагдаа хутгалж хэрэг тариад ялаа нэмүүлсэн. Тэгэхэд яагаад оргосон юм бэ?
-Ээжийн бие муу байсан юм. Оргож
яваад цагдаад баригдсан. Айгаад хутгалчихсан. Ээжийгээ нас барахад, би
эндээс хурдан гаръя. Томоотой байя гэж бодсон.
-Ээжийгээ нас барахад хажууд нь байж
чадаагүйдээ харамсдаг уу?
-Мөрдөнгийн тас харанхуй, цахилгаан
нь тасарсан өрөөнд ээжийгээ нас барсан мэдээг сонсох ямар байдгийг
мэдэх үү. Үүнийг эхийгээ, эцгийгээ алдсан хүн л мэднэ. Хаана яаж шуухан
оршуулсныг нь ч мэдэхгүй. Суллагдчихаад оршуулсан газрыг нь хайгаад
явж байхад замын хажууханд овоолсон шорооны дэргэд усан борооноор уйлаад
сууж буй эр хүний сэтгэлийн зовлонг хүн мэдэхгүй л дээ. Яг над шиг зовлон
үзсэн нэгэн л ойлгох байх.
-Хоригдож байх хугацаандаа өөрийгөө
ямар нэгэн зүйлд дайчилж хөгжүүлж чадав уу?
-Гарч ирээд бодож байхад би их
залхуу байжээ. Тэр үед өөрийгөө дайчилж байхгүй яав даа гэж бодогдох үе бий.
Дэвшилттэй тал нь жаахан англи хэл оролдсон. Хэдэн жил тогооч хийсэн. Чөлөөт
цагаа шатар, даамхан тоглоод өнгөрөөж байж дээ.
-Хориход ер нь эрчүүд цагийг
хэрхэн өнгөрөөж байх юм?
-Хүмүүс тэнд ногоо тарьж сурч байна.
Мужаан, дарханы ажил хийж байна. Хориход эрчүүд ядаж гараад хийх ажилтай байхыг
хүсч байна.
"Тэр намайг хэрэгт хийсэн гараад ална аа" гээд хутга ирлээд суудаг хүн байхгүй. Түүнийг "рекэтэлнэ дээ" гэж зандаг хүн ховор. Хоригдол хэдий ч үлдсэн амьдралдаа бусдад хэрэгтэй хүн байхыг хүсч, тэмүүлдэг болсон. Тэнд дандаа муу хүмүүс байдаг гэж бодвол эндүүрэл. Би нэг жишээ хэлье. Телевизээр нэг эмэгтэйг мөчилж хөнөөсөн хэрэгтний тухай үзэж суугаад хоригдлууд толгой сэгсэрдэг юм шүү дээ. Ямар хэрцгий юм бэ. Тэр араатан уу, хүн үү гээд л.
Эрчүүд ер нь биеэ хөгжүүлэхэд их анхаардаг. Хүндийн өргөлт, бялдаржуулахаар хичээллэх гэх мэтээр спорт илүү сонирхоно.
-Уулын мод урттай богинотой гэгчээр
тэнд бас үлгэр дуурайлал авмаар хүн таарна биз?
-Байлгүй яах вэ. Генерал Ж.Баатараас
авахуулаад биширч хүндэлмээр хүмүүс таарч л байсан.
-Ж.Баатар гуайтай хэр дотно байсан
бэ?
-Дотно байгаагүй. Их дуу
цөөтэй хүн. Нэг их удаа ч үгүй. Тэгээд ч тэр хүний төлөөнөөс би тийм ийм гэж
ярих зохимжгүй л дээ.
-Хийсэн хэрэгтээ бүгд л гэмших үү?
-Гэмшилгүй яах вэ. Хүн чинь ямар нэг
буруу юмыг хийгээд дараа нь л гэмшдэг юм байна. Энэ тухайгаа бид ярина.
"Буу хална" шүү дээ. Хорих газар ч гэсэн тэнд болох болохгүйн хууль
үйлчилнэ. Өөрийн гэсэн дэг журамтай. Эрх чөлөөгөө хасуулсан ч нийгмийн нэг
тусгал, амьдрал "аавынд" үргэлжилж байдаг.
-Таныг анх хоригдох үеийн нийгмийн
уур амьсгал өнөөдрийнхөөс тэс өөр байсан байх даа?
-Өмсч зүүх, ярих хэлэхээс
авахуулаад хүмүүсийн хувийн соёлд их өөрчлөлт гарсан байна. Үүнийг анзаарлаа.
Нийгэмд баян, хоосны ялгаа бий болжээ. Би 25 настай хоригдсон. Тэр үед
баян хоосон энэ тэрийн тухай ярих нь бүү хэл хүн бүр л зах зээлийн шилжилтийн
үед хөлөө олох гэж төөрч будилж явсан. 13 жил хоригдоод "наранд" гарч
ирж байгаа надад битгий хэл нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах гээд чадаагүй
ядуу хүмүүс их байна. Хамаг залуу насаа торны цаана өнгөрөөж байхаар
хоосон нойтон ч энэ хүмүүс шиг явах минь ялаа гэж бодогдох үе бий.
Хамгийн харамсалтай нь тэнд, амьдралдаа алдсан эрчүүдийн залуу нас, эрх чөлөө
хумхийн тоос шиг замхарч байна. 13 жил хоригдоод гарсан би яах вэ дүүрч гэж
бодъё. Хүний амь санамсаргүй хөнөөгөөд 25 жилийн ял авсан залуу тэнд байна.
Тэр 25 жилийн дараа гараад яах юм бэ. Юу хийх вэ.
Хорих ангид ялтан буцаад нийгэмтэй харьцана гэдгийг бодож бас тэднийг суллагдахаас өмнө төлөвшүүлэх алхам хийж баймаар юм шиг санагдсан.
Монгол Улсад ихийг хийж бүтээх насан дээрээ яваа олон сайхан эрчүүд тэнд хоригдож байна, харамсмаар. Дэмий хориод хооллож ундлаад яах юм бэ, төр засаг. Ядаж хийж чадах зүйлийг нь хийлгэж, тодорхой хэмжээгээр ашиглах хэрэгтэй. Гэхдээ зөв ашиглах ёстой.
Хоригдлуудын хичнээн нь санаатай болон санамсаргүйгээр гэмт хэрэг үйлдээд ялтан болов. Ялихгүй зүйлээс болоод хорихын хаалга татаж байна.
Монголчуудын дундаж нас хэд билээ. Хорих ангийн нөхцөл байдал, хоол ундны эрүүл ахуйн шаардлага ямар хэмжээнд байдаг билээ. Олон жил хоригдсон хүн тэндээс эрүүл чийрэг гарах уу. Бас бүхнийг зоосны нүхээр харж буй нийгэмд байр сууриа хурдан олж ажил, амьдралаа төвхнүүлнэ гэдэг амаргүй.
-Хянагч нар ер нь хоригдлуудтай
хэр харьцдаг вэ. Дарамталж зодох явдал гарлаа л гэдэг?
-Хорихын ажилчдыг би өмөөрнө
шүү. Анги дотор өөрөөс шалтгаалах зүйлийг хийгээд хууль журмаа мөрдөөд явбал
хэн ч чамайг оролдохгүй. Дүрэмт хувцас өмсөн хууль сахиулж буй хүнээс сүрдэхгүй
хүн байдаггүй л байх. Гэхдээ цэцэрлэг, сургууль ээж, аавын олгож
чадаагүй хүмүүжлийг тэд олгодог гэж боддог. Биднийг засраад амьдралд хөлөө
олоод явбал тэд л баярладаг. Магадгүй, ойр дотныхноос чинь илүү тэд л санаа
зовно. Хорих ангийн ажилчид ёстой сэтгэлээрээ, ажилдаа үнэнч хүмүүс юм билээ.
Сайн ч ажлаа хийдэг. Төр засаг нь үүнийг мэддэг ч юм уу, бүү мэд.
Г.Дэлгэрцэцэг