Ардчилсан нийгмийн шалгуур үзүүлэлтийн нэгд бие даасан, хараат бус, зөвхөн олон нийтдээ үйлчилдэг мэдээллийн хэрэгсэл бий эсэхийг тооцож үздэг. Манай улстөрчид ийм жишиг байдгийг эртнээс мэдэж байсан хэдий ч "шинэ" Үндсэн хууль батлагдсанаас хойш даруй 13 жилийн дараа 2005 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Олон нийтийн радио, телевизийн тухай" хуулийг батлан гаргасан. Чамлахаар чанга атга. Хожуу ч гэсэн монголчууд "жинхэнэ" чөлөөт, бие даасан, хараат бус олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй болов. Энэ нь мэдээж Монголын радио, телевиз. Радио, телевиз одоо "Монголын", "үндэсний", "олон нийтийн" гэсэн хэд хэдэн онцгой догь тодотголтой.
Улстөрчид, хууль тогтоогчид маань ОНРТ-ийн тухай хуулийг батална гэдэг бол "-Монголын радио, телевиз минь ээ! Бид чамайг чөлөөллөө, чи одоо дийлэнх олонхи жирийн иргэдийн мэдэлд очлоо, үүнээс хойш түүнээс цааш зөвхөн тэднийхээ төлөө дуугар" хэмээн хэлсэнтэй агаар нэгэн. Гэтэл долдугаар сарын 1-ний хэрэг явдал болоход "олон нийтийн" радио телевиз онц байдал нэрийн дор дөрвөн өдрийн турш цагдаагийн байгууллагын (онц байдлын штабын) хэвлэл мэдээллийн албаны үүргийг гүйцэтгэсэн нь мөн чанараа илэрхийлж чадахгүй байгаагийн тод жишээ. Ном журмаараа бол нэг бус олон талын эх сурвалж бүхий мэдээ, мэдээлэл цацах учиртай байв.
Монгол телевиз оршин тогтносон олон жилийн туршлагадаа дулдуйдан "тэд үзэх л ёстой" гэсэн шиг нэвтрүүлэг ихэнхдээ цацсаар байна. Аз болоход үзэгчдэд сонголт бий. Таалагдахгүй л бол сувгаа тэр даруй сольчихно. Олон түмэн юу сонсч, үзэхийг хүсээд байгааг мэдрэхгүй юм бол "Монголын", "үндэсний", "олон нийтийн" байгаад ч яах юм. Хувийн арилжааны олон телевизээс ичиж, нүүр буюу дэлгэц нь улаймаар.
Ямартай ч олон нийтийн радио, телевизийн үндсэн бие бүрэлдэхүүн "их санасан газар есөн шөнө хоосон" гэгчийн үлгэр боллоо хэмээн хууль батлагдсан цагаас хойш ярьцгааж байна. Хямралын эхийг Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага буюу олон нийтийн төлөөлөл гэж нэрлээд байгаа 15 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөлийнхөн тавьсан гэж үндсэн бие бүрэлдэхүүн үздэг бөгөөд тэд "арвантаван толгойтой атгаалжин хар мангас"-ын тухай үлгэр ярих дээрээ хүрсэн билээ. Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох үйл явц өнгөн дээрээ төрийн бус байгууллагын буюу олон нийтийн төлөөллийг илэрхийлж буй мэт боловч, далд эзэд нь мөнөөх нам бүлэглэл байсан.
ОНРТ-ийн тухай хуулийн 6.1, 6.2-т заасан үйл ажиллагааны ил тод байдлын зарчим Үндэсний зөвлөл болон тэдний дэмжлэгтэйгээр томорсон захиргааны ажилд огт хэрэгжихгүй байна. Байгууллагын амин чухал асуудлуудтай холбоотой шийдвэрийг хамт олонд байтугай радио, телевизийн жинхэнэ өмчлөгч эзэд болох иргэдэд мэдэгдэлгүй далд нууц байдлаар гаргадаг жишиг нэгэнт тогтжээ. Чухам ийм арга барилаар Үндэсний зөвлөлийнхөн тус байгууллагын чиглэл салбарын менежерүүдийг хууль зөрчин томилж байв. Өвөрмөц технологи, үйл ажиллагаатай радио, телевизийн онцлогийг үл харгалзан, үндсэн бие бүрэлдэхүүний санал бодлыг үл тоомсорлон дураар авирлагч эрхмүүдийн хууль зөрчсөн үйл ажиллагаа дүүрэг, нийслэл, дээд шүүхийн буюу гурван шатны хурлаар нотлогдсон юм. Радио, телевиз гэсэн хоёр салбарын хажуугаар хэд хэдэн газар бий болгочихдог байгаа. Ямар яам тамгын газар биш дээ. Нэг газар нь л гэхэд арав гаруй хүнтэй. "Зуун ямаанд жаран ухна" гэдэгчилэн олон арван хүн радио, телевизийн дээд давхраар хөлхөлдөнө. Энэ миний хүн, тэр газрын даргаар тавь, тэгвэл тэр маний хүн, нөгөө газрынх нь даргаар тавиулна даа гэж эрх мэдэлтнүүд хоорондоо наймаалцана. Авчирсан тэр олон дарга нар тус бүртээ шахам унаа тэрэг хүлэглэнэ. Сурвалжлагад явах унаа сэтгүүлчдэд олдохгүй шахам байхад шүү дээ. Тус байгууллагад ирээд нэг хоёр жил болж буй албан тушаалтан нь олон жил болсон үндсэн ажилтныг "манай байгууллагаас зайлаарай" гэж агсамнах нь энүүхэнд.
Ямар сайндаа л Хамт олны зөвлөл байгуулагдаж, өслгөлөн тэмцэлдээ хүрч байхав. 2007 оны зуны тэрхүү үйл явцыг олон хүн сэтгэлийн угаас талархан дэмжсэн. Тус байгууллагын хоёр гурван зуун хүн таван минутын түр ажил хаялт зарлан ажлын байрнаас бөөнөөрөө зам хөндлөн гарч өлсгөлөн зарласан нөхдөдөө очиход өлсөж хэвтсэн тэдний зарим хоолой зангируулан, нулимс дуслуулж байсан билээ. МҮОНРТ-ийн Хамт олны зөвлөл мөн чанараараа олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн нийтлэл, нэвтрүүлэг хийхийн тулд энэ байгууллагын ажил эмх цэгцтэй, зөв гольдрлоор явах ёстой гэсэн хамт олны хүсэл эрмэлзлийн илэрхийлэл байв. Зөвлөлд орж байсан ажилтнуудыг нэг нэгээр нь "түүж хаях" бодлогыг удирдах нөхөд өнгөрсөн хугацаанд "тун амжилттай" хэрэгжүүлж, тэдний амыг нь хамхиж чадлаа. Хамт олны зөвлөлийн гол хүч болсон Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Равдан, "АХА" нэвтрүүлгийн Б.Баяраа, "Титэм" студийн захирал Наранцэцэг, студийн ажилтан чадварлаг сэтгүүлч Болд, редактор Дашням нарын цөөнгүй хүн тус байгууллагын данснаас хасагдаж, Радио телевизийн байрны тулгын чулууг тавилцсан инженер Ганбаатар, Цэвэгжав, нэг үе радиогийн дэд захирлаар ажиллаж байсан нэр нөлөө бүхий сэтгүүлч Ө.Мөнх нар тэтгэвэрт суув. Гэлээ ч хамт олны хүсэл эрмэлзэл мөхөөгүй байгаа гэдгийг нийт сонсогч, үзэгчдэдээ хэлэх нь зүйд нийцнэ.
Эцэст нь хэлэхэд МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага-Үндэсний зөвлөлийн 15 хүн Монголын ард түмний жинхэнэ төлөөлөл болж чадахгүй юм бол асуудлын гол учир зангилаа тайлагдахгүй. Гэвч тайлж болох гарц бас бий. Учир юунд гэвэл ОНРТ-ийн хуулийн дагуу Үндэсний зөвлөлийн анхны 15 гишүүний долоо нь гурван жилээр ажиллах томилолттой. Долоон хүний гурван жилийн хугацаа хэдхэн хоногийн өмнө дууссан. Тэр орон зай хэнээр нөхөгдөх нь олон нийтийн байгууллагуудын мэдэлд үлдлээ. Улс төрийн нам эвсэл, хэсэг бүлэг явцуу хүмүүсийн нөлөөнөөс ангид олон нийтийн жинхэнэ төлөөллийг одоо л бүрдүүлдэг цаг. Ингэж чадахгүй аваас Монголын радио, телевиз олон нийтийн болж чадаж байна уу, үгүй юу гэдгийн хариулт олдохгүй.
МҮОНР-гийн Гэгээрэл сургалтын редакцийн ерөнхий редактор, сэтгүүлч Д.Байгалмаа