АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өрнөж байгаатай холбогдуулан нэртэй улстөрчдийг хүүхэлдэйн киноны баатрын дүрд хувиргасан хошин дүрс бичлэг олны анхаарлыг татах болжээ. Уг хошин богино хэмжээний хүүхэлдэйн киноны гол баатрууд нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэртэй улстөрчид болох "Барак Обама" болон "Жон Маккэйн" нар болж байна.
Энэхүү уран бүтээлийг Эван болон Григ Спиридиллис ах, дүү хоёр хамтдаа бүтээжээ. Америкийн улстөрчдийн талаарх хөгжимт, хошин хүүхэлдэйн дүрс бичлэг хүмүүсийн сонирхлыг татаж орлого ихтэй байгаа ажээ.
Жибжаб хэмээн нэрлэх энэхүү дүрс бичлэгт уран бүтээлчид Билл болон Хиллари Клинтон, Жорж Буш, Дик Чэни зэрэг улстөрчдийг хошин байдлаар дүрсэлжээ. Мөн сүүлийн үед АНУ-ын иргэдийн анхааралд байгаа ерөнхийлөгч болон сонгуульд өрсөлдөгч болох Жон Маккэйн, Барак Обама нарыг гол баатруудын дүрд оруулжээ. Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж байгаа Барак Обамаг домогт өгүүлдэг ганц эвэрт амьтан унасан зөгнөлт ертөнц дэх либерал нэр дэвшигчээр дүрсэлсэн байна. Харин Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Жон Маккэйнийг дайчин хөгшин эрээр дүрслэн харуулсан байна. Дүрс бичлэгийг бүтээсэн уран бүтээлчид Боб Дэйлэний 1964 онд дуулж байсан "Тэдний өөрчлөгдөх цаг боллоо" дууны аян дээр "Кампанит ажлаа өрнүүлэх цаг боллоо" гэсэн уриаг орлуулан видеоныхоо дуу болгожээ. Дүрс бичлэгийг хийсэн уран бүтээлчид өмнө нь 2004 онд мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан өрсөлдөгчид болох Жорж Буш, Жон Керри нарын хүүхэлдэйн киног бүтээж байжээ.