gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ямааны ноолуур орон нутгийн сонгуулиар дүрээ өөрчлөв

Улс төр
2008-10-22
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-10-22
-Сүхбаатар аймгийн шинэ "парламент" тун удахгүй иргэдийнхээ гэрэл цахилгаан, халаалт дулаан, ундны усыг үнэ төлбөргүй болгох тогтоол гаргана-

Монгол Улс 40 сая гаруй малтай, эргэх дөрвөн улиралтай, Төв Азийн цээжинд оршдог хэмээн дэлхийд танигдсан. 40 гаруй сая малын гуравны нэг илүүг нь ямаа хэмээх ямбатай, хүйтэн хошуутай мал эзэлдэг. Хуучны өвгөчүүл "Ямаа ямбанд орвол үгүйрэхийн цондон" хэмээдэг байлаа. Гэтэл өнөө цагт ямаа ямбанд орж, эзнээсээ илүү үнэд хүрч байх юм. 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийн намууд "Яаж уран донгодвол сонгогчдын саналыг авч чадах вэ" хэмээн нэг хэсэгтээ л толгойгоо гашилгасан. Тэр үед Монгол орны зах зээл, эдийн засгийн тодорхой хувийг гартаа атгадаг хятад наймаачид ноолуурын үнийг навс унагасан байлаа.

Итгэлт баяны түнш хятад Эрдэнээс ямааны арьс авахдаа хэдэн тарзыг "Энэ хэрэггүй болсон ба" хэмээдэг шиг өнгөрсөн хавар ямаачдын ноолуурыг нэг хэсэгтээ л үхмэл хөрөнгө, үнэгүй бараа болгосон. Энд л сая хувьсгалын тохироо жинхэнэ утгаараа бүрджээ. Энэхүү эгзэгтэй үед МАХН, АН-ынхан "ямааны ноолуурын зөрүүг төрөөс нөхөн олгоно" хэмээн ам уралдан зарласан. Ийнхүү 15 сая ямааны эзэн 170 гаруй мянган малчныг нойртой хонуулах болжээ. "Ноолуурын үнийн зөрүүнээс хэдэн юм олоод авчихвал ч болох нь тэр. Харин дөрвөн жилд нэг удаа төрийнхөө эрхийг гартаа атгадаг тэрхүү боломжийг минь сонгуулийн өмнө "ах, дүү" нам ямааны ноолуурын зөрүү мөнгө өгнө гэж хэлээд авах нь. Нэг нь 80 гаруй, нөгөө нь 20 шахам жилийн түүхтэй Монголдоо л нэг номер болох энэ намууд сонгуулийн маргааш хулхидчихгүй байгаа даа" хэмээн бодож, тунгаасны эцэст ямаачид саналаа өгсөн нь нууц биш. Шинэ төр, засаг бүрдсэний дараа УИХ-аар ямаачдад ноолуурын зөрүү хэмээн мөнгө олгохоор хууль санаачилж олноороо түрээ барин баталдаг байна. Эр хүний хэлсэн амандаа хүрэх гэсэн зүтгэл шиг энэ УИХ-ын гишүүд "ямаа парламент" нэр, хоч аван аван ямаачдад ямар ч байсан мөнгө өгөхөөр боллоо. 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин гишүүн болсон нөхдийн "Би ямаа, ямаачинд хайртай" 35 хэмээсэн амлалт аравдугаар сарын 12-нд болсон орон нутгийн сонгуульд халдварлажээ.

Саяхан болж өнгөрсөн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Сүхбаатар аймагт нэр дэвшсэн Ардчилсан намын гишүүд "мөнгөний амлалт" гэх халдварыг биедээ тээж, амьдралд хэрэгжүүлжээ. Сонгуулийн сурталчилгаа дуусах дөхөж, санал хураах өдрөөс гурван хоногийн өмнө аймгийн Ардчилсан намын хорооноос Ж.Батсуурь даргын гарын үсэгтэй "Батламж" нэртэй хуудас Сүхбаатар аймгийн хэмжээнд тараажээ. Уг батламжид "Сүхбаатар аймгийн сонгогч иргэн, ард түмэн Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжвэл бид дараах амлалтыг өгч байна. Үүнд аймгийн төв Баруун-Урт хотын айл өрхийн гэрэл цахилгааны үнийг 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс гурван cap чөлөөлнө.

2010 оны нэгдүгээр сарын 1-нээс Баруун-Уртын гэр хорооллын айл өрхөд таван тонн нүүрс үнэгүй олгоно. Орон сууцны айл, өрхийн дулаан, халаалтын үнийг мөн оноос гурван cap чөлөөлнө. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний цэвэр усны үнийг гурван cap чөлөөлнө..." гээд нэлээд олон амлалт хөвөрчээ. Хэрэглэсэн гэрэл, цахилгаан, халаалт дулааны мөнгөө бүрэн төлж чадахгүй, үнийн өсөлтөд нам тавиулж, талхныхаа мөнгөнөөс илүүчилж чадахгүй байгаа иргэдийн хувьд дээрх "Батламж" бичгээр баталгаажуулсан амлалт "Хонгилын үзүүрт гэрэл" болон харагдах нь тэр. Ингээд сонгуулийн дүн гарахад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 31 суудлын 18-ыг нь АН-аас нэр дэвшигчид авсан байна. Хэдэн жилийн өмнө нэгэн улстөрч УИХ-ын сонгуулийн дараа "Монголчууд ходоодоороо санал өглөө" хэмээн хэлж байсан бол өнгөрөгч хоёр сонгуульд бид юугаараа санал өгчихөв өө. Хамгийн сүүлчийн мэдээгээр Сүхбаатар аймгийн Ардчилсан намаас гаргасан "Батламж", сонгуулийн тактикийг нь

судлахаар нийслэлээс десант бууж байгаа аж. Харин сүхбаатарчууд аймаг, орон нутгийнхаа шинэ Иргэдийн төлөөлөгчдийн хурал даруйхан хуралдаж гэрэл, цахилгаан, ундны ус, халаалт, дулааныхаа хөнгөлөлтийг эдлэхээр яарч, сэтгэл догдлон хүлээж сууна.

Х.Улсболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан