-Засгийн газрын зардал жилээс жилд нэмэгдэж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудынхаас ч их болжээ. Үүнээс гадна төрийн албан хаагчдын тоо нэмэгдэн, ажилгүйдэл, ядуурлын түвшин буураагүй байна-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, энэ оны төсвийн тодотголыг баталлаа.
Монгол Улсын 2007 оны нэгдсэн төсвийн орлого 1880.5 тэрбум төгрөгт хүрч орлогын төлөвлөгөө 167.9 тэрбум төгрөг буюу 9.8 хувиар давж, нэгдсэн төсвийн нийт зарлага 1747.4 тэрбум төгрөгт хүрч, 4 хувь буюу 72.9 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн тайлан гарчээ. Гэсэн хэдий ч нийгэмд хуримтлагдсан тэргүүн зэргийн ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэхэд нааштай нөлөө үзүүлж чадаагүй аж. Засгийн газрын зардал жилээс жилд нэмэгдэж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудынхаас ч их болжээ. Үүнээс гадна төрийн албан хаагчдын тоо нэмэгдэн, ажилгүйдэл, ядуурлын түвшин буураагүй байна.
Иймээс цаашид Засгийн газрын зардлыг хумих, үүнтэй холбоотойгоор сонгуулийн тогтолцоондоо өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт тавих, төсөв ерөнхийлөн захирагч нарын хариуцлагыг өндөрсгөх шаардлагатай байгааг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Зоригт мэдээлж байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Р.Буд нар энэ хугацаанд төрийн албан хаагчдын үйлчилгээний чанар сайжирсан эсэх болон татварын ачаалал өндөр байгаа гэх дүгнэлт нь юутай холбоотой талаар асуулт тавьсан. Дэд хорооны даргын хариулснаар төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн ч үйлчилгээний чанар сайжраагүй байна. Мөн татварын ачааллыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн арвын системд шилжүүлсэн нь хамгийн нааштай үр дүн боловч гэнэтийн ашгийн 68 хувийн албан татвар уул уурхайн салбарыг өрсөлдөх чадваргүй болгож, хөрөнгө оруулалтыг багасгахад хүргээд байгаа аж. Гадаад орнуудын жишгээс татварын ачаалал бага орлоготой улсад 10.6 хувь, дунд орлоготой улсад 12 хувь, өндөр хөгжилтэй оронд 16 хувь, манай өмнөд хөрш БНХАУ-д 8 хувь байдаг бол манай улсад 2007 онд татварын ачаалал нь 33 хувь байжээ. Түүнээс гадна уул уурхайн салбарын татварын ачаалал нэмэгдэхийн хэрээр улсын төсөв уул уурхайн салбарт хамаарах хамаарал нь нэмэгдэж, эрсдэл ихтэй болгож байгааг Д.Зоригт мэдээлсэн. Цөөн гишүүдтэй, цөөн асуулттай энэ удаагийн хэлэлцүүлгээр гишүүд эцэст нь төсвийн гүйцэтгэлийг баталлаа.