Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн мэдэгдсэнээр Apple Watch ирэх дөрөв дүгээр сард албан ёсоор худалдаанд гарахаар болсон. Зүүдэг технологи дундаа ухаалаг цагны салбарт өнөөдөр хамгийн дэвшилтэт бүтээгдэхүүн болох Apple Watch, Tesla-гийн машинуудыг удирдана гэвэл ямар байна?
Машиныхаа хаалгыг түгжих, дуут дохиог дуугаргах, гэрэл асаах гээд олон зүйлсийг бугуйдаа зүүсэн төхөөрөмжөөр хийж болох юм байна.
Аппликейшн хөгжүүлэгч ELEKS компанийн ачаар хэзээ нэгэн өдөр бид цахилгаан хөдөлгүүртэй хамгийн дэвшилтэт машиныг өнөөдөр зах зээл дээр худалдаанд гарах хамгийн дэвшилтэт ухаалаг цагаар удирдах нь.
Ерөнхийдөө та ухаалаг цагныхаа дэлгэц дээр машиныхаа цэнэг ямар байгааг, хэдий хэрийн зай туулж чадах, бүхээгийн агаарын хэм болон машин яг хаана байгаа гээд бүхий л мэдээллийг харах аж.
Гэхдээ хэдхэн мэдээлэл хараад зогсохгүй та машинаа удирдаж болно гэж ELEKS мэдэгджээ. Машиныхаа хаалгыг түгжих, дуут дохиог дуугаргах, гэрэл асаах гээд олон зүйлсийг бугуйдаа зүүсэн төхөөрөмжөөр хийж болох юм байна.
Мэдээж хэрэг өнөө цагийн суутны хувьд Элон Маск аль хэдийнэ Tesla S машиныг iOS, Android үйлдлийн системүүд дээр удирдаж болох аппликейшнийг хөгжүүлээд зах зээл дээр гаргачихсан.
Харин энэ аппликейшнийг ухаалаг цагны жижигхэн дэлгэцэн дотор багтаана гэдэг бага зэрэг ирээдүйн зүйл болчхоод байгаа юм. Яахав Тesla өөрсдийн гэсэн Apple Watch-д зориулсан аппликейшн хөгжүүлж болох ч ELEKS-ийг анхдагч төдийгүй, одоо байгаа аппликейшнаас нь хувь илүү аж.
Гэхдээ тэдэнд үүнийг хөгжүүлэхэд дахиад 50,000 ам. доллар хэрэгтэй юм байна.