УИХ дахь АН-ын бүлгийнхэн УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар бүлгийн хурлаараа хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. Тус бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногт бүтээн байгуулалтын төслүүдэд хуваарилж аван танилцаж, бүлгийн хурал дээр тайлангаа тавьжээ.
УИХ-ын дарга З.Энхболд Чингис, Самурай бондоос зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Чингис бондоос аж үйлдвэрийн салбарт 948.9 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт 550 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
АН-ын бүлгийнхэн ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийг дэмжиж ажиллахаар байр суурь нэгджээ. Тус бүлгээс аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх 29 төслийг хэрэгжүүлэхээх ажиллаж байна хэмээн бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдээлэв.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөл дээр тодруулах зүйл байна хэмээн олонх нь үзжээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилж, өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн төслийг агуулгын хувьд дэмжсэн байна. Гэхдээ УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудын хүрээнд хууль тус бүрт нь өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн байр суурь нэгджээ.
АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж, Бид МАН-тай хамтран Засгийн газраа байгуулж, эдийн засгийн хүндрэлээс гаръя хэмээн нэгдсэн. Гэтэл МАН-ынхан хамтарсан нэртэй сөрөг хүчин шиг байр суурь илэрхийлэн яваад байна. Нэг бодлого хэрэгжүүлнэ хэмээн хамтарчихаад улс төрийн ашиг хонжоо хайсан байдлаар асуудалд хандаад байвал бид ёсзүйн асуудлыг хөндөн тавина гэдгээ албан ёсоор мэдэгдье гэлээ.
Зургийг: Б.Бямба-Очир