Гэрлэх ёслолын ордныг Нийслэлийн өмчөөс энэ онд нэмэлтээр хувьчлах жагсаалтаас хаслаа.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэж ийнхүү шийдсэн юм.
Өнөөдрийн ээлжит 24-р хуралдаанд ирэх ёстой 45 гишүүний 75 хувь нь ирсэн байв.
НИТХ дахь хороод, намын бүлгүүд энэ асуудал дээр санал, дүгнэлтээ хэлсэн юм.
Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга Д.Хүрэлбаатар Нийслэлийн өмчөөс хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтад багтсан Гэрлэх ёслолын ордныг хасах саналыг төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнийг танилцууллаа.
Мөн Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороо гуравдугаар сарын 19-ний өдөр хуралдсан бөгөөд ийм дүгнэлтэд хүрсэн байна.
НИТХ дахь намын бүлгүүд ч Гэрлэх ёслолын ордонг нэмэлтээр хувьчлах жагсаалтаас хасах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Ингээд олонхийн саналын дагуу Гэрлэх ёслолын ордныг хувьчлах жагсаалтаас хаслаа.