gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ухаалаг утас өнгөрсөн найман жилд дэлхийг өөрчилсөн. Цаашид ч өөрчилнө

Технологи
2015-03-18
0
Twitter logo
0
Twitter logo
Технологи
2015-03-18

Дэлхийн хүн ам хоёр тэрбум ширхэг гар утас хэрэглэж байна. Тэдний нэг нь уншигч та. 2017 онд дэлхийн нийт хүн амын 30 гаруй хувь нь ухаалаг утас хэрэглэнэ гэх судалгааг Гүүгл компанийн шинжээчид гаргажээ.

Одоогоос найман жилийн өмнө Стив Жобс "Кит Кат" шоколаднаас томгүй хавтгай металлыг "Энэ миний гартаа барьж буй зүйл манай дэлхийг тэр аяар нь өөрчлөх эд" гэж “Apple” брэндийнхээ гар утсыг танилцуулахдаа хэлж байсан билээ. Түүний үг өдгөө биеллээ олсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Өнөөдөр тус утас XXI зууны технологийн эринийг тодорхойлж манлайлж буй билээ.
Гар утас хаана ч авч явах болохоор авсаархан учир тархацын хувьд хамгийн түгээмэл бөгөөд хамгийн өндөр хувиар зарагддаг төхөөрөмж болжээ. Дэлхий дээр нэг компьютер зарагдах тутамд дөрвөн гар утас зарагддаг байна. Энэ тоо улам ч өснө. Ухаалаг утас хэрэглэгчдийн 80 хувь нь 15 минут тутам утсаа шалгаж байдаг байна.

Товчхондоо ухаалаг утас нь хүмүүсийн амьдралыг баяжуулж, нийгмийг өөрчилж, утасны зах зээлийг дахин шинээр төрөх хэмжээнд хүргэж буй. Бид 1969 онд НАСА-гийн саран дээр хүн газардуулахад хамгийн их тус хүргэсэн гэгдэх супер компьютерийн чадлыг бид өнөөдөр гаранд багтах жижигхэн ухаалаг утсаараа дамжуулан ашиглаж байна.
 
Гар утас хэрэглэгчдийн тоо 2020 он гэхэд 50 тэрбумд хүрэх аж. Өнөөдрийн байдлаар дэлхий дээрх насанд хүрэгчдийн тал хувь нь гар утастай. Таван жилийн дараа тэдний 80 хувь нь ухаалаг утас хэрэглэнэ хэмээн “The Economist” сэтгүүл бичжээ. Хүн төрөлхтөн ухаалаг гар утсыг түлхүү сонгож байгаа нь тэд заавал компьютерийн дэлгэцний ард суухгүйгээр утаснаасаа хэрэглээгээ зохицуулж байгаатай холбоотой. Судалгаагаар сүүлийн 13 жилийн хугацаанд гар утас хэрэглэгчдийн тоо огцом өсч 100 хүн тутмын 95.5 нь гар утас хэрэглэж байна.

Гар утас хэрэглэгчдийн тоо 2020 он гэхэд 50 тэрбумд хүрэх аж. Өнөөдрийн байдлаар дэлхий дээрх насанд хүрэгчдийн тал хувь нь гар утастай.

Өндөр хөгжилтэй орнуудад техник технологийн хөгжлийн нэг үе дуусч, удаах шинэ нээлтийг эрэлхийлж байна. Хүмүүс технологийн дэвшлийг ашиглан мэдээллийг илүү хялбар аргаар, шуурхай хүлээн авсаар. Эрдэмтэд өнөөгийн нийгмийг асар их мэдээлэлд суурилж байна гэж тодорхойлж буй. Тухайлбал, Гүүгл хуудас л гэхэд өдөрт 20 сая гегабайтаас их мэдээлэл боловсруулж байна. Дэлхийн хамгийн том номын сан болох АНУ-ын Конгрессийн номын сан нийт 33 сая номтой.

Гүүглд үүнээс 100 дахин их хэмжээний мэдээлэл байгаа гэдгийг манай улсын ҮСХ-ны дарга С.Мэндсайхан хэлэв. Хүмүүс мэдээлэл авах гэж номын санд суухаас илүү цахим хуудсуудаас хайлт хийж байна. Ингэхдээ ухаалаг утаснаас хамгийн олон удаа гүүгл хайлтыг хийж, сошиал ертөнцөөр зугаалж чөлөөт цагаа өнгөрүүлж мөн ажиллаж байдаг байна. Сошиал ертөнц нь гар утасны хэрэглээгээр дийлэнхдээ тэтгэгдэж байгаа учир маркетингийн салбарт ч мөн шинэ хандлага сурталчилгааны өөр арга барилууд гарч ирж байна.
 
Бид фэйсбүүкт цаг тутам 10 сая гаруй зураг шинээр оруулж, өдөрт гурван тэрбум орчим сэтгэгдэл үлдээн, “like” дарж байна. Мөн сар бүр 800 сая гаруй хүн “You-tube” хэрэглэж, твиттерт өдөр бүр 500 сэтгэгдэл үлдээж байна. Жиргээний ертөнцийн мэдээлэл жилд 200 хувиар өсч байгаа аж. Энэ их мэдээллээс хүмүүс илүү хэрэгтэйг сонгодог болж буйг салбарынхан тайлбарлаж байна.

Тиймээс статистикийн салбарынхан тоон мэдээллийг дүрсжүүлж, хүн шууд хараад ойлгох хэмжээнд мэдээллээ боловсруулахад анхаарч эхэлжээ. Ингэхдээ ухаалаг утасны дэлгэцэнд илүү тохирсон байдлаар харагдах нь тэдний гол зорилгуудын нэг.
 
Өнөөдөр залуус өдрийн нэлээд цагийг гар утсанд зарцуулж байна. Англид 16-24 насныхан өдөрт дөрвөн цаг зарцуулж байгаа бол 55-64 насныхан зөвхөн хоёр цагийг гар утсанд зарцуулж байгаа аж. Нэг үгээр хүмүүс гар утсыг телевизийн сувгууд солихоос илүүд үзэж байна.
 
Ухаалаг утасны хэрэглээ/ Эх сурвалж The Economist/

Эдийн засгийн талаас нь харвал зарим хөгжиж буй орнуудад ухаалаг утасны хэрэглээ өндөрсөх тусам ДНБ өсч байна гэдгийг “The Economist” сэтгүүлийн шинжээчид бичжээ. Нөгөө талаас ухаалаг утас өнөөдөр амжилт олж, хэдэн зуун сая ам.долларын эзэд болсон олон бизнесмэний баяжих шалтгаан болсон байдаг. Тэдний бусад чинээлэг хүмүүсээс ялгарч буй онцлог нь гар утас тэднийг асар хурдан хугацаанд амжилт олоход хүргэсэнд байгаа юм.

“WhatsApp” хэмээх мессенжер аппликешн 2009 онд анх олонд нээлттэй болсон бөгөөд өнөөдөр түүгээр дамжин өдөртөө 10 тэрбум мессежийг хүмүүс бие биерүүгээ явуулж байна.

Тухайлбал, “Uber” хэмээх такси дуудах үйлчилгээг санал болгодог гар утасны аппликешн нь өнөөдөр 55 улсад үйл ажиллагаатай бөгөөд энэхүү амжилтыг ердөө тавхан жилийн дотор олсон байдаг. Мөн “WhatsApp” хэмээх мессенжер аппликешн 2009 онд анх олонд нээлттэй болсон бөгөөд өнөөдөр түүгээр дамжин өдөртөө 10 тэрбум мессежийг хүмүүс бие биерүүгээ явуулж байна.

Эдгээр амжилтуудын гол суурь нь юу байсан бэ гэвэл өнөөх хүний гарнаас томгүй хэмжээтэй ухаалаг утас. Олон нийтийг байлдан дагуулах хэмжээний ухаалаг утасны аппликешн зохион бүтээх гэсэн өрсөлдөөн асар хүчтэй эрчимжсэн нь энэ төрлийн бизнес богино хугацаанд өндөр өгөөжтэй, зардал багатайд оршиж буй.
 
Гэхдээ ухаалаг утсыг дагаж буй дэлхий нийтийн айдас бол гар утсаар дамжуулан хүмүүсийн хувийн мэдээллийг ашиглаж буй явдал юм. Энэхүү төрлийн мэдээлэл нь Засгийн газруудад иргэдээ тагнаж мэдэх боломжийг олгож буй бол хувийн компаниудад хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг мэдэхэд нь тусалдаг.

Тиймээс ч төр хувийн хэвшлийн аль аль нь хүмүүсийн ухаалаг утсаар дамжин ирж буй мэдээллийг ширхэгчлэн үнэлж авдаг гэх мэдээлэл олонд ил болоод байгаа билээ. Нэг хүний гар утасны мэдээллийг 40 ам.доллараар үнэлж байгаа бөгөөд энэхүү үнэлгээ нь цаашид буурах хандлагатай байгаа аж.
 
Гэхдээ хууль сахиулагчид энэхүү төрлийн төхөөрөмжөөс ирж буй мэдээллийг зохих ёсоор хэрэглэбэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулах,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаг тухайд нь хурдан шуурхай үүссэн асуудлыг шийдэх боломжийг олгоно гэж нөгөө талаас мэргэжилтнүүд үздэг билээ. Ухаалаг утас бол энэ үеийн хамгийн эрэлттэй төхөөрөмж хэдий ч хувь хүний нууцад халдаж буй энэхүү асуудал нь хүмүүсийн санааг зовоож буй. Шийдэх гарц нь магадгүй томоохон хүчнүүд ашиг ба нууцын тэнцвэрт цэгийг хатгах байж мэдэх.

Г.Орхон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан