Элсэлтийн ерөнхий шалтгалтын бүртгэл орон даяар явагдаж байна. Хоёрдугаар сарын 9-нөөс эхэлсэн бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Харин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 9-ний өдрөөр дуусгавар болжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.
Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 бөгөөд үүнээс дээш оноо авч байж, их, дээд сургуульд элсэх шалгалт өгөх эрх нь үүснэ.
-Их, дээд сургуульд элсэх хүн заавал Монгол хэл, Монгол бичгийн шалгалт өгнө гэсэн үг үү?
-Тийм ээ. Өнгөрсөн жил Засгийн газрын тогтоол гарсны дагуу элсэлтийн шалгалт өгөх хүн бүр монгол хэл, бичгийн шалгалт өгөх болсон. Энэ шалгалтын босго оноо 400 бөгөөд үүнээс дээш оноо авч байж, их, дээд сургуульд элсэх шалгалт өгөх эрх нь үүснэ. Монгол хэл, бичгийн шалгалт орон даяар гуравдугаар сарын 21-нд эхэлнэ.
Үүнтэй холбоотой манай мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс шалгалтыг зохион байгуулахаар орон нутагт ажиллаж байна. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй бол гуравдугаар сарын 25-нд дахин нэг удаа шалгалт өгөх боломж бий.
-Монгол хэлний шалгалтад хэчнээн шалгуулагч бүртгүүлсэн бэ?
-25813 хүн бүртгүүлсэн. Тэгэхээр элсэлтийн ерөнхий шалгалтад ийм тооны хүн орно гэсэн үг.
-Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг хэчнээн сурагч төгсөж байгаа вэ?
-Өмнөхөөс харьцангуй цөөн буюу 19293 сурагч төгсөнө. Үүн дээр өмнөх оны 6520 шалгуулагч бүртгүүлсэн.
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэчнээн хүн бүртгүүлээд байна вэ?
-8000 гаруй шалгуулагч бүртгүүлсэн. Одоогоор ихэнх төгсөгчид Монгол хэл, бичгийн шалгалтад гол анхаарлаа хандуулж байна. Энэ шалгалтын дараа элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эрчимжих байх. Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар зургадугаар сарын 15-наас эхэлнэ гэв.