Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2015.05.11/ өргөн барьсан байна.
Хуулийн төсөл өргөн барих үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11 дэх хэсэгт гэр бүл эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах үүрэгтэй гэсэн заалт бий. Мөн Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон. Гэвч боловсролын орчноос бусад орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуулиар хориглоогүй” хэмээн танилцуулав.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь 20 гаруй жил хэрэгжиж байгаа материаллаг шинжтэй хууль бөгөөд хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтийг хянах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга зам, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог нарийвчлан тодорхойлсон хуулийг шинээр батлан гаргах шаардлагатай болсон хэмээн үзэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Хүүхэд хамгааллын тухай бие даасан шинэ хуулийн төсөл боловсруулсантай холбогдуулан одоогийн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болох Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. 4 бүлэг 27 зүйлтэй энэхүү хуулийн төслөөр хүүхдийн эрх, журамт үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах талаарх төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулна гэлээ.
Эдгээр хуулийн төслүүдийг Монголын хүүхдийн байгууллагын 90 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд УИХ-д өргөн барьж байгаагаараа онцлог юм.