gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Туул гол түр ч атугай амсхийх нь

Нийгэм
2007-09-11
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-09-11
Туул гол түр ч атугай амсхийх нь
Намар хаяанд хэдийнэ ирснийг Туул голын бургас сануулав. Энэ байдлаараа дараагийн долоо хоногоос голын бут сөөг, бургас тэр аяараа шаргалтах шинжтэй. Ийнхүү Монголд ирсэн намрын сэрүүн Туулын хөндий түр ч атугай амсхийх боломж олгоо юу гэлтэй. Эрэг хөвөөгөөр нь зунжин шаваарсан олон хүн одоо тэнд байхгүй болжээ. Тоос шороо, хир буртгаараа нийслэлчүүд хатан Туулыг хангалттай бохирдуулсан.

2020 он гэхэд дэлхий тэр аяараа цэвэр усны нөөцийн хомсдолд орж эхэлнэ гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан. Нийслэлийн хүн амын төвлөрсөн усан хангамжийн дээд болон төв эх үүсвэрийн нийт хүчин чадал 151 мянган шоо метр/хоног нөөцтэй байдаг. Харин Улаанбаатарын усны хэрэглээ хоёрхон жилийн дараа гэхэд 200 мянган шоо метр/ хоногт хүрэх тухай тооцоо бий. Гэтэл ундны усны гол эх үүсвэр болсон Туулын усны түвшин жилээс. жилд багасч, бохирдсоор байна. Чухам энэ үед голын хөндийн ай савын дагуу газрын доорх усны эрэл хайгуул хийх ажил тун чухал асуудлын нэг болоод байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл таг чиг. Үүнд шаардагдах хөрөнгө нь ч алга. "Туул голын усны түвшин багасч байгаа нь уур амьсгалын хуурайшил, дулааралтай мэдээж холбоотой. Мөн Богдхан уулаас эх авсан 20 гаруй жижиг гол горхи, булаг шанд Туул голд цутгадаг. Эдгээр булаг шандын тоо нэлээд цөөрснөөс гадна голын сав дагуух мод, бургасыг огтолж байгаа нь голын экосистемд сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн голын хамгаалалтын бүсээс элс, хайрга олборлож, эргэн тойронд нь байшин барилга барих боллоо. Энэ замбараагүй байдлыг зогсоох, ядаж дахин нэмж бариулахгүй байх талд онцгой анхаарах цаг болсон" хэмээн мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Эрдэмтдийн дүгнэснээр Туул голын хэвлий тун эмзэг тогтоцтой. Гэтэл эрчимтэй хөгжиж буй барилгын салбар Туулын хөндийг орвонгоор нь эргүүлж орхилоо. Хэдэн зуу, мянга, бүр сая жилийн туршид бүрэлдсэн тогтцыг нь хэдхэн жилийн дотор өөрчилж байна. Их хотын бүтээн байгуулалтад энэ гол тун удахгүй сөхрөх нь. Элс хайргыг нь шанага шанагаар, тонн тонноор нь өдөр шөнөгүй зөөж байхад арга ч үгүй биз. Үнэндээ Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудын түүхий эдийн хэрэглээний дийлэнх хувийг Туул гол хангах болсон. Элс, хайргыг нь ухаж зөөх бүрт голын ус гүн рүүгээ шурган ордог гэдгийг бялчир хүүхэд ч мэдмээр юм.

Уг нь голын хөндий, орчны бүсээс элс, хайрга олборлуулахгүй байх талд төр, засгийн байгууллага санаа тавьсан удаатай. НИТХ-аар Улаанбаатар хотоос доод тал нь 30  км-ын зайнаас хайрга олборлож болох тухай журмыг өнгөрсөн онд гаргажээ. Туул голын экосистемийг хамгаалахад тус болох байсан мөнөөх журам харамсалтай нь амьдрал дээр хэрэгжсэнгүй. Бараг л голын хажууд аж ахуйн нэгжүүд хайрга, элс олборлосоор байхад үйл ажиллагааг нь зогсоож чадахгүй байна. Учир нь Кадастрын алба тэнд газар ухах ашиглалтын лицензийг хэдийнэ олгочихож.

Зайсан толгойд бид очлоо. Толгой ч гэж дээ. Зайсан хороолол гэвэл илүү бодитой сонсогдох болж. Тусгай хамгаалалттай газар нутгийн, дархан цаазат уулын гээд Монгол Улсад мөрдөгдөх учиртай хуулиуд тэнд үйлчлэхээсээ өнгөрсөн. Олон арван жил амьдарсан гэр хорооллынхныг даруй нүүх тухай шаардах хуудас өгөхөөс хэтрэхгүй. Гэтэл хэдхэн жилийн дотор баячууд, эрх мэдэлтнүүдийн олон давхар байшин, хувийн сууц, хашаа хороо борчуудтай "барьцан" сүндэрлэж эхлэв. Аялал "жуулчлал, амралт сувиллын газар байгуулна гэсэн нэрийн дор зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс дураар дургиж буй нь энэ. Их Тэнгэрийн аманд гэхэд л бас нэг хотхон босож байгаа. Энэ зун лав 30 гаруй байшингийн ажил эхэлснийг сонссон уу.

Туул голын сав дагуу явангаа бид Зайсан толгойн нэг байгаль хамгаалагчтай уулзахаар очлоо. Гэвч тэр байсангүй. Эргүүлд гарсан бололтой, Түүний гэр нь Хүүхдийн засан хүмүүжүүлэх газрын хажууханд бий. Харин одоо тэндээ хэр удаан амьдрахыг мэдэхгүй. Учир нь амьдардаг газарт нь нэг компани байшин барих газрын зөвшөөрөл авчихсан юм билээ. Газар чөлөөл хэмээн дарамталж буй тухай байгаль хамгаалагч урьд нь уулзахад гомдоллож байсан.

Байгаль орчны сайдын тушаалаар энэ жил Богдхан ууланд газар ашиглалтын байдлыг бараг анх удаагаа шалгав. Газрын төлбөрөө хийсэн эсэх, ямар хэмжээтэй, гэрчилгээ нь зөрчилтэй юу гээд. Энэ үеэр тэнд газар ашигладаг 157 аж ахуй нэгж, иргэн бүртгэгдсэн. Харин шалгалтын дүнд 50 гаруй аж ахуйн нэгжийн газар эзэмших зөвшөөрлийг цуцалсан удаатай.

Харин Туул голын дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг долдугаар сард гурван байгууллага хамтран шалгажээ. Шалгалтаар явсан ажлын хэсгийн дүгнэлтэд "Голын сав дагуу газрын зөвшөөрөл хэт замбараагүй олгосноос хот суурингийн төвлөрөл үүсч, Туулыг бохирдуулж байна. Түүнчлэн аж ахуйн нзгжүүдийн бохирын ил цооногуудыг нэн даруй хаах хэрэгтэй" гэсэн байна. Гэвч өнөөдрийг хүртэл бүх зүйл бахь байдгаараа. Модны навч унаж дуусахад, голын ус бүрэн хөлдөхөд Туулын нуруу түр ч атугай тэнийнэ. Гэхдээ энэ түүний амсч буй зовлонгийн багаахан хэсэг. Жилийн дараа зовлон дахиад ирнэ. Уг нь цэвэрлэх, цэгцлэх ажлуудаа өвлөөс өмнө амжуулж болмоорсон.

Ц.Цэвээн 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан