Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар саяхны нэг өдөр орохдоо хуучин танилтайгаа таарлаа. Өнгөрсөн цагаан сараар Улсын сайн малчин болсон тэрбээр өнөө л үхэр малтайгаа холбоотой ажил хөөцөлдож Улаанбаатарт иржээ. "Шилмэл үүлдрийн үхэртэй болмоор байна. Гадаадын шилмэл үүлдрийн бухны хөлдөөсөн үр яаманд ирж гэж дуулаад зорьж ирлээ" гэсээр нутаг орныхоо сонин хачин дуулгав. Том хүүгийнх нь талаар асуулаа. Түүний ууган хүү нь улсын математикийн олимпиадад түрүүлсэн, орос хэлэндээ тун яггүй хүүхэд байсан юм. Наймдугаар анги төгсмөгц нь түүнийг эцэг эх нь малчин болгочихсон юм даг. Багш нар Наагийг есдүгээр ангид оруулахаар зунжин намаржин хөөцөлдөөд дийлээгүй. Аав ээж нь "Малын буян байхад тэр эрээн цаас ч яамай. Тэгээд ч манайх хүн бүл муутай" гэж хэлээд хөдлөөгүй гэдэг.
Сүүлд дуулах нь ээ Наагий нэг бүсгүйтэй гэрлэж, үр хүүхэдтэй болсон ч тэр нь оюуны хомсдолтой төржээ. Наагийгийн хүүхэд тийм төрсөн гэхэд итгэмгүй. Сумынхан тэр талаар "Цус ойртчихсон юм гэнэ" гэж шивнэлддэг юм.
Мал сүргийнхээ бүтэц, үүлдэр угсаанд амь тавьдаг хэрнээ өөрийн удам угсааг анхаардаггүй ийм хүн хэр олон бол. Олон бол ч Монгол Улс хэцүүдлээ шүү.
"Тэнгэрээс тамгатай төрдөг монгол хүүхдийн хонгон дээрх хөх толбо бүдгэрч эхэллээ. Монгол эхээс толбогүй хүүхэд төрлөө" гэсэн тун таагүй хоёр өгүүлбэр хүмүүсийн ам дамжсан яриан дунд тэнүүчилж явах болжээ. Үнэн, худлыг мэдэхгүй ч ямартай ч энэ яриаг манай улсын хүн судлаач эрдэмтэн докторуудын хэн нь ч тогтоож, баталж нотолж, бас үгүйсгэж чадахгүй бололтой.
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны мэдээгээр зөвхөн энэ оны эхний хагаст гадаадын 48 иргэн Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэн, манай улсад байнга оршин суух зөвшөөрөл авчээ. Тэдний олонх нь эрэгтэй. Монголд суурьшин амьдрахаар ирж буй харийн орны иргэдтэй зөрөөд хоёр дахин олон монгол гадаадынхантай гэрлээд эх орноо үүрд орхидог. Тэд бараг бүгдээрээ эмэгтэй. 17-хон настай, цэцэг цэврүү шиг жаахан охин хөгшин хятадтай гэрлэхээр ирэхэд нь "Үгүй" гэх эрх байхгүй учраас арга ядахдаа наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад "Сайн бодоорой. Нэг насны амьдрал шүү дээ" хэмээн зөвлөөд буцаадаг тухайгаа Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн ажилтнууд халаглан ярьж байна. Гэсэн ч өнөө охин "Би хайр сэтгэлээрээ энэ хүнтэй гэрлэх гэж байхад бүртгэсэнгүй. Хүний эрх зөрчлөө. Миний эрхэнд халдлаа" хэмээн бөөн дуу шуу болдог гэсэн. Эрлийз хүүхэд тэвэрчихээд эрх мэрх ярьж явдаг охин олон. Гэрэлт зурагтай гэрлээд БНСУ-ыг зорьж байгаа хүүхнүүд бүр дийлдэхээ больсон аж.
"Хүн ам зүйм талаар төрөөс баримтлах бодлого" хэмээх хоёр ч удаа баталсан цаас байдаг ч даргын ширээнд дараастай байх хойгуур нь хятад иргэд хөнжлөө үүрээд Монгол руу цувахад зөрөөд монгол эрчүүд байр, машин зүүдэлсээр "Корейн эйр"-ийн онгоцонд суусаар. Хүн амынхаа талаар баримталж буй төрийн бодлого арай энэ биш байлтай. Гэхдээ бодлого тодорхойлдог яам нь дадлагажигч нэрээр эрчүүдээ харьд экспортолж, оронд нь ажиллах хүч нэрийн дор хятад, солонгосчуудыг хэдэн вагоноор нь импортлоод, төрийн түшээд нь түүнийг дэмжээд байгаа болохоор үүнийг "Хүн ам зүйн талаар төрөөс баримтлах бодлого"-ын нэг хэсэг юм уу гэж ойлгохоор. Хүн амын таваас ихгүй хувь нь гадаадын иргэдтэй гэрлэхийг хорьсон заалт тэрхүү бодлого гэгчид байдаг ч үүнд хяналт тавьж байгаа хүн ер нь байна уу. Магадгүй Монголын 175 мянган иргэн харийн хүнтэй гэрлээгүй тул энэ талаар санаа зоволтгүй гэх хүн гарч мэднэ. Цаасан дээр гадаадынхантай гэрлэлтээ бүртгүүлсэн хүний тоо одоогоор цөөн байж болох ч нууцаар ханилсан, үр хүүхэд нь төрчихсөн хүн бодит амьдрал дээр тэрнээс олон бий. Ийм байдлаар монголчуудтай дэр нэгтсэн гадаадынхан голдуу хууль бусаар орж ирсэн байдаг тул баригдаж нутаг буцахаас эмээн гэрлэлтээ албан ёсоор болгуулдаггүй онцлогтой.
Харьд байгаа цөөхөн монголчууд гадаадынхантай гэрлэхээс гадна хоорондоо суух нь их. Генетикийн хуулиар бол хүний төрөл холдох чухам удам сайжирдаг гэж хүн судлаач эрдэмтэн өгүүлсэн. Тэгвэл шуудай шар будаан дунд хаясан хэдэн ширхэг арвай шиг олон зуун солонгос дунд байгаа цөөхөн монгол хоорондоо гэрлэхэд цус ойртож таарна. Үүнийг баталсан зүйл БНСУ-д байгаа монголчуудад тохиолдоод эхэлжээ. Тус улсад амьдарч байгаа хоёр залуу жилийн өмнө ханилжээ. Эхнэр нь одоо хөл хүндтэй. Харамсалтай нь тэд цусан төрлийн холбоотой хүмүүс гэдгээ сарын өмнө мэдэж сандарчээ. Хүүхэд нь эрүүл төрөх болов уу, ямар нэг согогтой гарах болов уу гэдэгт тэд санаа зовон Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш эрдэмтэнд хандсан аж. Гэсэн ч эхийнхээ хэвлийд байгаа хүүхдийг нь үзээгүй болохоор хаа холоос утсаар асуусан асуултын хариултыг эрдэмтэн өгөх боломжгүй.
Ийм зүйл Чехэд амьдарч буй хосуудад ч тохиолдсон байна. Хүүхэд нь эхийнхээ хэвлийд долоон сартай болчихсон, хорвоод мэндлэх шинэ хүн гэдгээ аль хэдийнэ зарлаж, хөдлөөд эхэлчихсэн хүүхдээ яахаа мэдэхээ байсан эцэг, эх нь эрүүл саруул төрөөсэй гэж залбирахаас цааш хэтэрсэнгүй. Монголчууд танилцаад, нутаг, ус ах дүүсээ яриад ирвэл хамаатан садан болдог гэсэн үг үнэний ортойг эдгээр явдал гэрчлэх биз. Зөвхөн харьд ажиллаж амьдарч байгаа монголчуудад ч ийм зүйл тохиолдож байгаа бус. Говь-Алтайгаас Дарханд оюутан болж очсон залуу тэндхийн охинтой танилцаад удалгүй аав болжээ. Оюуны хомсдолтой төрсөн хүүхдийнхээ өвчний учир шалтгааныг олтол эхнэртэйгээ цусан төрлийн холбоотой болох нь тодорхой болсон аж.
Хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдлийн талаар сүүлийн 20-иод жил амсхийлгүй ярилаа. Хүн амын хэт бөөгнөрөл хотод үүсч, хөдөө эзгүйрч байгааг энэ нүүдэлтэй холбож үздэг ч үүнээс ч том, бас аюултай сөрөг тал бий болж байгааг генетикчдээс өөр хэн ч анзаарсангүй бололтой. Багаас сум, сумаас аймаг, аймгаас хот руу хөвөрсөн эцэс төгсгөлгүй нүүдлийн уршгаар хүний генийн урсгал нэг чигт орж эхэлжээ. Энэ нь цус ойртохын цондон болдог талаар эрдэмтэд, эмч нар санаа зовж сууна.
"Монгол хүний генетик шинж таагүйших шинждээ орж байна" гэж Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн тэнхмийн эрхлэгч, доктор профессор И.Пүрэвдорж ярьсан. Монгол хүний амьдрах орчин өөрчлөгдөж байгаа нь монгол хүний ген өөрчлөгдөхөд нөлөөлөх хамгийн том аюул аж. Агаарын бохирдол хэрээс хэтэрч, хоол хүнс нь өөрчлөгдөж байгаа нь аажимдаа монголчуудын удамшлын бүтцийг хувьсгаж, өөрчилнө гэж тэрбээр өгүүлэв. Удамшлын өвчин, оюуны хомсдолтой хүүхэд олширч, нярайн эндэгдэл нэмэгдэн, жирэмсэн эхчүүд зулбах, дутуу төрөх, төрөлхийн хөгжлийн гажигтай, амьгүй хүүхэд мэндлэх нь ген өөрчлөгдөж, удам угсаанд ан цав гарч байгааг илтгэдэг юм байна. Монголд гэхэд төрөлхийн гажигтай хүүхэд төрөх нь сүүлийн таван жилд 1.5 дахин нэмэгдсэн таагүй баримт байна. Энэ нь нэг юм хэлээд байна бус уу.
Монголд 720 эх төрөхөд нэгнийх нь хүүхэд Доаны өвчтэй гардаг. Харин удамшлын өвчин хэр байгааг хэн ч мэдэхгүй. Хүн амын дунд генетикийн судалгаа тандалт хийж байж үүнийг тогтоодог ч ийм судалгаа өртөг өндөртэй тул манай улсад өнөөг хүртэл нэг ч удаа хийгээгүй гэсэн. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал гэсэн хэсэгт "Хүний удмын санд нөлөөлөх химийн бодис хүрээлэн буй орчинд хуримтлагдаж буй эсэх, хүн амын дотор удамшлын өвчин, согог, оюун ухааны хомсдолын тархалт илрэлийн давтамжид хяналт тавих" гэж бий ч хэрхэн хэрэгждэгийг нь та бид сайн мэднэ. Улс орных нь 150 гаруй цэгт цианит натри, мөнгөн ус хуримтлагдан, Төв аймгийн Борнуур, Жаргалантын иргэдийг мөнгөн усанд хордоод олон жил болж байхад Монголын төр мэдээгүй. Судалгаа хийдэг юм гэхэд харьд яваа иргэдийнхээ тоог ч бүрэн гаргаж чаддаггүй манай улсад судалгааны хариу үнэн зөв гарна гэдэг эргэлзээтэй.
Түүний оронд мал сүргээ эрлийз хурлийз, шилмэл омгийн, нутгийн гэхчилэн ялгаж салгаад тоог нь гарга гэвэл дөмөгхөн хийнэ дээ. Малчид малынхаа бүтэц, ашиг шимд анхаарч, хаа холоос ч хамаагүй, эцэг мал авчран сүрэгтээ тавьдаг. Ямаандаа ухна тавихдаа хүртэл галбир, зүс, үүлдрээр нь шигшинэ. Төрөөс ч үүнд чамгүй анхаарч, мөнгө зарж байгаа. Бухны үрийг хүртэл хөлдөөгөөд авчирдаг болсон. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан Хятадаас сүү, махны чиглэлийн үхэр, хурдан удмын адуу авахаар тус улсын Хөдөө аж ахуй, ургамал хорио цээрийн яамтай гэрээ байгуулчихлаа. Хүнсний ногоог хүртэл элдвээр сортолдог. "Монголын төмсний салбарыг сэргээн сайжруулах" хөтөлбөр гэж бий. Тэгсэн хэрнээ хүн ард нь метилийн спиртэнд хордож, меламинтай сүү ууж, мөнгөн усан дунд амьдарч, угаарын хийгээр амьсгалж, согог гажиг хүүхэд мэндэлж байхад таг.
Тогтоол ус өмхий байдаг шиг гаднаас хэн ч шилжиж очдоггүй, иргэд нь ч гадагшаа яваад байдаггүй сум Монголд цөөнгүй. Хашчихсан хонь шиг болсон хөдөөгийн буйдхан сумын иргэдийн дунд цус ойртолт газар авсан байдаг нь хууль. Өмнөговь аймгийн Цогтцөций сум гэхэд 1980-аад онд ийм болсон байжээ. Д.Нацагдоржийн "Хуучин хүү" шиг болсон хүү хуучин охинтой гэрлэхээс өөр яах билээ. Тус суманд аав нь охинтойгоо сууж, үр хүүхэдтэй болсон эмгэнэлтэй явдал тухайн үед гарчээ. Энэ гашуун түүх өнөө хаана ч давтагдаж байж болзошгүй. Тэртээх жалганы Доржийг аль довны Дулмаатай гэрлэхийг зааж залж болохгүй ч есөн үе хэмээн захиж, сануулж ирсэн өвгөдийнхөө сургаалийг санаж сэрэхгүй бол монгол хүний удам угсаа ухныхаас дор орлоо. Үүний буруутан нь мэдээж тухайн хүн өөрөө ч хамгийн гол хэрэгтэн нь төр.
Дэд бүтэц, холбоо харилцаагүй, амьдралгүй газарт иргэдээ түгжин, ертөнцөөс тусгаарлаж орхиод байхад тэндэх амьдрал хөмөрсөн тогоон доторх шиг ялзралгүй яах вэ. Хөгжил дэвшил, дэд бүтэц хөгжүүлэхийн ач тус нь халуун усанд орж, гар утсаар ярин, зурагт үзэх гэхээс илүү цаагуураа хүний удамшил, гентэй холбоотой байдаг аж. Монгол төрийн толгойд суугаа эрхмүүд үүнийг ойлгож ухаараасай. Цөөхөн монголчуудыг уусгах их гүрний бодлого байна гэж хашгирахаас илүү төрийн хар хайрцаг гэдэгтээ энэ талаар тунгааж, бодож байдаг гэдэгт найдъя.
Х.Болормаа