gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнгөн ус асгасан хятадуудын хэргийг дахиж мөрдөнө

Нийгэм
2008-10-15
0
Twitter logo

Баянгол дүүргийн “Богд-Ар” хороололд хятад иргэд мөнгөн ус асгасан хэрэг энэ оны гуравдугаар сарын 22-нд гарсан.
БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тэн Хун” компанийн ажилтан Лю Жиан Мин тус бүр нь 400 граммаар савласан хоёр шил мөнгөн ус барьж явсныхаа нэгийг алдаж асгасан. Нөгөөг нь ажлынхаа өрөөнд оруулан цонхны тавцан дээр тавьсан байсныг цагдаагийнхан битүүмжилсэн юм. Улмаар тус компанийн байранд үзлэг хийхэд нэр нь үл мэдэгдэх нунтаг хуурай химийн бодис их хэмжээгээр агуулж байсныг илрүүлэн ямар бодис болохыг тогтоолгохоор шинжилгээнд явуулсан талаар тухайн үед бид мэдээлж байсан.

“Тэн Хун” компанид хадгалж байсан нэр төрөл нь тодорхойгүй 5-20 кг-ын савалгаатай химийн шингэн болон нунтаг 26 бодисыг хураан авсан юм. Лю Жиан Минаас гадна тус компанийн захирал Дү Ши Жэй, захирлын туслах Ян Фан, орчуулагч өвөрмонгол иргэн Од нарын дөрвөн хятад иргэнийг саатуулан шалгасан бөгөөд Лю Жиан Минийг Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйл ангийн Ашигт малтмалын хайгуул хийх, олборлох журам зөрчих гэсэн зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалыг их буюу онц их хэмжээгээр олборлосон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар ял төлөвлөн шүүхэд шилжүүлсэн юм.

“Тэн Хун” компани нь өнгөрсөн 2007 онд цианит натриар алт олборлох зөвшөөрөл авч байсан бөгөөд түүнийгээ хилээр оруулж ирсэн гэх мэдээлэл гаалийн байгууллагад байдаггүй. Түүнчлэн мөнгөн усаар алт олборлох зөвшөөрөл ч байгаагүй юм.
Энэ хэрэгт холбогдсон Лю Жиан Минийг шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд болсон ч сэтгүүлчдийг нээлт хаалтыг сурвалжлахыг зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлгийн гол үйл явдлыг сурвалжлах боломж олгосонгүй.

Шүүгдэгч “Би энэ компанид ерөнхий нягтлангаар ажиллаж байгаад хэрэг гарахын өмнөхөн ажиллахаа больсон байсан” гэж шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд мэдүүллээ.

Баянгол дүүргийн I хорооны нутаг “Богд-Ар” хорооллын 20 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Тэн Хун” компанийн оффисийн гадна мөнгөн ус асгасан хэрэг гарсны дараа хууль хяналтын байгууллагынхан Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг багийн нутаг Наран толгой хэмээх газарт үйл ажиллагаа явуулж байсан тус компанийн уурхайг шалгасан. Уг асуудал болсны дараа тус компанийн үйл ажиллагааг зогсоосон юм.
Тус компанид тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхболд очиход компанийн Монгол талын захирал нь “Үйлдвэрлэлийн явцад мөнгөн ус ашиглахгүй, цианит натриар алт угаах зөвшөөрөл авсан” гэж ярьж байв.

Хэвлэлийнхэнд хаалттай хийсэн энэ хурлаас уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Ямар шалтгаанаар буцаасан талаар тус дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, хурлыг даргалагч Х.Батбаяраас тодруулах гэсэн боловч ямар нэг мэдээлэл өгсөнгүй.

Өөр эх сурвалжаас авсан мэдээллээр уг хэргийг “Шинжээчийн дүгнэлт дутуу хийгдсэн, хохирлын хэмжээг бүрэн гаргаагүй, гэм хор учирсан субьектийг тодруулаагүй” гэсэн шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн шүүхээр өмнө нь нэг удаа хэлэлцэх байсан боловч шинжээч нь хуралд ирээгүй гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан юм.

Г.Равжаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан