Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан орших Ноён ууланд гадна, дотнын археологийн эрдэмтэд малтлага хийж Хүннүгийн үед хамаарах олдворуудыг тогтоосон байдаг.
Гэвч энэхүү түүхэн олдворуудыг Монголын олигархуудтай хамтарсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үгүй хийж байгаа талаар “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өнөөдөр мэдээллээ.
Тэдний хэлж буйгаар Ноён уулын ай сав газарт уул уурхайн 42 компани байдаг бөгөөд хэрэв урт нэртэй хуулийн хүрээнд нэг л компанид стратегийн орд газрын эрх олгогдвол тухайн компанийг тойроод байж байгаа бусад 41 лиценз автоматаар давхар орчихно гэсэн хардлагыг төрүүлээд байгаа гэнэ.
Ноён уулыг тойроод эрт дээр үеийн түүхийн үнэт олдворууд, хаадын бунхан байдаг ч энэхүү газарт байгаль орчин, экологийн нарийвчилсан үнэлгээ хийгдэж байгаагүй байна. Энэ бүс нутагт нийт 500 гаруй булш бунхан, олдвор ил харагддаг бөгөөд газрын хөрсөнд 2000 шахам олдвор байх магадлалтай гэдгийг түүхийн ухааны доктор О.Балжинням хэлсэн юм. Мөн усны хагалбар бүрдүүлж байдаг энэхүү газарт хайгуул хийгдсэнээр Хараа, Туул голын эко системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн гэлээ.
Энэхүү хөдөлгөөнд Байгаль Орчны иргэний зөвлөл, Даяар Монгол, МоАХ тус тус нэгдсэн бөгөөд үүсээд байгаа асуудал зөвхөн тус сумынх ч биш нийт монгол түмний анхаарал хандуулах зүйл гэдгийг тэд хэлсэн юм. Тэд уг асуудлыг эсэргүүцэж буй УИХ-ын нэр бүхий 18 гишүүн болон зургаан мянга гаруй хүний гарын үсгийг цуглуулжээ.
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид: Хэн дуртай нь гар хүрч, "Ноён уул"-ын хэвлийд “аборт” хийхийг бид зөвшөөрөхгүй
-Сумдын удирдлага энэ асуудалд хэрхэн хандаж байх юм?
-Тэд өөрсдөө худалдагдчихсан. Энэ асуудлаар уулзахаар маш бөөрөнхий юм ярьдаг. Мянган өвлийн хүлэмж, газар доорх турба мэтийн юм яриад байдаг юм. Гэтэл эх орныхоо үнэт өв соёлыг хэдэн өвлийн хүлэмж, газар доорх сантехникийн асуудлаар сольчхож болохгүй биз дээ. "Сентерра гоулд Монголиа" ХХК нь байгаль орчныг сүйтгээд зогсохгүй бидний өвөг дээдсийн үнэт өвийг үгүй хийж байна.
-Та бүхний зүгээс тавьж байгаа хүсэлт юу вэ?
-Бид “Ноён уул”-аа ухуулахгүй ээ. Түүний хэвлийд байгаа алтанд гаднынхны гар хөл болсон Монголын олигархууд, төрд шургалсан этгээдүүд, үндэстэн дамнасан гаднын компани гээд хэн дуртай нь гар хүрч, “аборт” хийлгэхийг бид зөвшөөрөхгүй гэдгийг л хэлээд байгаа юм. Бидэнд мөнгөөр үнэлж болохгүй эх орон, үнэт зүйл байна.
Анх орон нутгийн хэмжээнд байсан уг асуудал орон даяар болж хүчээ нэгтгэж байгаа гээд хэрэв хүсэлт шаардлагыг хүлээж авахгүй бол уг асуудалтай нэр нь холбоотой улс төрчдийн нэрийг зарлаж, авсан хахуулийн хэмжээ, амласан амлалт мөрийн хөтөлбөрийг зарлаж, цаашлаад олон улсад ч хандана гэлээ.