Өвөр Монголын Өөртөө Засах Орны нүүрсний импортын хэмжээ өссөн ч ханшийн уналтын улмаас үнийн дүн нь буурсаар байна.
Хөх хотын Гаалийн Ерөнхий газрын мэдээлснээр I улиралд нүүрсний импорт нь жилийн дүнгээрээ 34 хувиар өсч, 3.7 сая тонн болжээ. Харин нүүрсний ханш 40 орчим хувиар унасан учир импортын үнийн дүн 18 хувиар агшиж, 135.5 сая ам.доллар болсон аж.
ӨМӨЗО Монгол Улсаас өөр улсаас нүүрс импортолдоггүй хэдий ч хоёр талын статистик мэдээлэл зөрүүтэй байгаа юм. Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр I улиралд нүүрсний экспорт 3.2 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 13.3 хувиар буурсан байна.
Мөн экспортын хэмжээ 140 гаруй сая ам.доллартай дүйцэж байгааг мэдээлжээ. Харин БНХАУ-ын талын мэдээллээр гуравдугаар сард Монголын хоёр гол боомтын нүүрсний ханш сарын дүнгээрээ тогтвортой байсан байна.
Харин жилийн дүнгээрээ Гашуунсухайт боомтын нүүрсний ханш 8.3 хувь, Шивээхүрэн боомтын ханш 26 хувиар тус тус суларчээ.