-Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөх Д.Батбаярын зодог тайлж, үс авахуулах хүндэтгэлийн ёслолд оролцох 249 зочид төлөөлөгчид, тэдний тээшийн зардалд 152.5 мянган ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн хууль бус үйлдэл гаргасан байна-
Илүү зарлага
Энэ оны аравдугаар сард УМХГ-аас "МИАТ" ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар олон ноцтой зөрчил илэрчээ. Өнгөрсөн онд үндсэн болон үндсэн бус үйл ажиллагаандаа 86.1 тэрбум төгрөг зарцуулсан тус компаний нийт зардал 2006 онд төлөвлөснөөс 5.9 хувиар хэтэрч, үүнээс үндсэн үйл ажиллагааны зардлаа 7.9 хувиар тус тус хэтрүүлсэн байна. Томилолтын зардал 259.3-515.6 сая төгрөгөөр хэтрэхэд гадаад томилолтын зардалд тавих хяналт суларсан, томилолтын үр дүн тооцдоггүй дутагдал хавтгайрсан, улмаар мөнгөн хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар хангалтгүй ажилласан нь нөлөөлжээ. Тухайлбал, 35 хүнд 657.6 сая төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлсэн нь зардал хэтрэхэд хүргэсэн байна.
"МИАТ" ХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалаа урвуулан ашиглаж "Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны тогтоосон лимит"-ийг 2-3 дахин их баталсны уршгаар 2007 онд мобикомын үүрэн телефоны зардалд 13887.4 мянган төгрөг зарцуулсны дотор техникийн ерөнхий менежер тогтоосон лимитийг 529.9 мянган төгрөг, коммерийн ерөнхий менежер 361.1 мянган төгрөг, хамтын ажиллагааны хэлтсийн дарга 212.9 мянган төгрөгөөр бүгд 1103.9 мянган төгрөгөөр хэтрүүлсэн аж.
2007 онд нийт 1332 ажилтныг гадаад, дотоодын мэргэжлийн болон хэлний сургалтад хамруулахад хоёр тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн өнгөрсөн оны наймдугаар сарын 13-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Ливермоор хотын "Sierra Academy of Aeronautics" академитай байгуулсан гэрээнд нэг суралцагчийн сургалтын зардал 88475 ам.доллар, нийт 884750 ам.доллар байхаар тусгаж.
Гэрээний дагуу сургалтын зардлын 50 хувь болох 442375 ам.доллар буюу 523.7 сая төгрөгийг тус сургуулийн дансанд шилжүүлсэн ба тус сургуульд Ямааранзын Сайнбаяр, Бямбаагийн Очирбат, Энхтуяагийн Энхбаяр, Батмөнхийн Өнөбат, Баасанжавын Гантулга, Цэрэнжавын Ууганбаяр, Баярсайханы Эрдэнэ-Уул, Лундаажанцангийн Баяржаргал, Гансүхийн Баатарцогт, Баатаржавын Булган зэрэг дарга нарын хүүхдүүдийг арын хаалгаар явуулжээ. Өнгөрсөн онд олон улсын нислэг зорчигчдод зориулсан хоол хүнснээс 225.2 сая төгрөгийн бараа буцаж ирснийг орлогод авч бүртгэсэн байна.
Авлагаасаа их өр
Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар "МИАТ" ХК 3051.1 сая төгрөгийн авлага, 23433.5 сая төгрөгийн өглөгтэй. Өглөг нь авлагаасаа бараг 10 дахин их. Нийт авлагын 46 хувь буюу 1144.5 сая төгрөгийн авлага 2006 оноос өмнө үүссэн, төлөгдөх найдваргүй авлага болжээ. Өр, авлагыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулж барагдуулах талаар хангалтгүй ажилласан. бараа материал болон үйлчилгээний үнийг тухай бүр барагдуулдаггүй, авлагын дансанд бүртгээд орхидог зэрэг нь байгууллагын удирдлагын санхүү. эдийн засгийн чадварт удирдах арга барилтай шууд холбоотой.
"Үнэгүй" түншлэл
"МИАТ" ХК нь ОХУ, АНУ, Итали, БНХАУ, Герман, Франц, БНСУ зэрэг найман оронд гадаадын 43 агентлаг, нийслэл хотод дотоодын таван агенттай гэрээ байгуулан зорчигчийн тийз борлуулах үйл ажиллагаа явуулж иржээ. 2006-2007 оны нийт борлуулалтын орлогын 6.8-59.1 хувийг гадаад, дотоодын гэрээт борлуулагч агентууд, 35.2-40.9 хувийг өөрийн салбарууд болон төлөөлөгчийн газруудын борлуулалтын орлого эзэлжээ.
Мөн дотоодын агентуудтай ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй атал өөрийн суудал захиалгын системийг ашиглуулан 2007 онд 466.6 сая төгрөг зарцуулсан нь их хэмжээгээр орлого нэмэгдүүлэх боломж алдсан. "МИАТ" ХК-д 2006-2007 онд гадаадын 33 агент 20.8-24.8.тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь тус компаний нийт борлуулалтын орлогын 34.5-24.8 хувийг эзэлжээ.
Солонгосын "Skуwау" агенттай байгуулсан гэрээний тийз борлуулах тариф нь "МИАТ" ХК-ийн төлөөлөгчийн газар болон Солонгос улс дахь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг агентийн тарифаас 64.0-222.0 мянган вонноор хямд байгаа нь ихээхэн алдагдал учруулсан байна. Мөн тус агентад 15 болон түүнээс дээш зорчигч группээр явбал нэг зорчигч үнэгүй, 9-14 зоригч группээр явбал нэг зорчигчийг 50 хувь хөнгөлөхөөр, 8-16 хүний групп суудлыг хямд тарифаар тогтоон хөнгөлөлт үзүүлсэн байна.
"Skyway" агент нь 2007 оны 4-10 дугаар сард 4.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж. Солонгос улс дахь гэрээт агентуудын тарифаар тооцоход 506.3 сая төгрөгийн орлого нэмж орох боломж алджээ. Ингэж нэг агенттай илт давуу эрхтэй гэрээ байгуулж байгууллагад хохирол учруулсныг хууль хяналтын байгууллагынхан шалгах нь зүйтэй. Солонгос улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын" "Seoul Коrеа", "Dосtоr tгаvеl", "JYT Тоuг", “Моngоl Тоur Sеоul" агентийн захирлуудтай уулзсан уулзалтын тэмдэглэлд нэг компанид давуу эрх олгон хямд тарифаар гэрээ байгуулсан. иймд бүх агентуудтай ижил нөхцөлөөр гэрээ байгуулах талаар уламжилж өгөхийг хүсч, хүсэлтээ ЗТАЖЯ болон ТӨХ-д илгээж байсан тухай бичжээ. Эндээс үүдэн "Dосtоr trаvеl” компани үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Тогтоосон журмын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт зорчигчийн тийзний борлуулалтын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллага нь "МИАТ" компаний нэрийн дансанд 200.0 мянган ам.доллар, БНСУ-ын нутаг дэвсгэр дэх агент 300.0 мянган ам.доллар, БНСУ-аас бусад улс дахь агент 100.0 мянган ам.долларын барьцаа хөрөнгө байршуулах ёстой атал "Аirmetwork" агент 100.0 ам.доллар, түүний салбар “Аirmetwork Seoul Korea" агент барьцаа хөрөнгөөс илүү 42.1 сая төгрөгийн авлага үүсгэн 300.0 мянган ам дрлларын барьцааг байршуулаагүй байна.
Олон саяын алдагдал
"МИАТ" ХК ачаа борлуулалтын агентуудтай байгуулсан гэрээнд нэг кг ачааны үнийг үндсэн тарифаасаа 60 орчим хувь хямдаар тусгажээ. 2007 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр "Моннис интернейшнл" ХХК-ий ерөнхий захирал Б.Чулуунбаатар. "Хэт" ХХК болон "Global air Kargoz"-ийн ерөнхий захирал А.Гантөмөр, тус компаний мэдээлэл технологи, коммерийн асуудал хариуцсан дэд захирал С.Зоригт нар Токио-Улаанбаатарын нислэгээр ачаа тээвэрлэх тухай гэрээ байгуулан, гэрээнд 38-аас дээш ачааны нэг кг-ын унийг 330 иенээр тогтоосон нь "МИАТ" ХК-ий тарифаас 60 хувь буюу 550 иенээр хямд.
"Моннис интернэйшнл" ХХК 2006-2007 онд 4367-9469 кг ачаа тээвэрлэн, 4.5 сая иен буюу 45.6 сая төгрөгийн орлого оруулсан нь үндсэн тарифтай харьцуулахад 76.1 сая төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулжээ. Харин "Хэт" ХХК 2006-2007 онд 4416.5-3925.5 кг ачаа тээвэрлэн 28.4 сая төгрөгийн орлого оруулсан ч ундсэн тарифаар тээвэрлэсэн бол 45.8 сая төгрөгийн орлого олох боломжтой байв.
"МИАТ" ХК-ийн дэд захирал С.Зоригт 2006-2007 онд гадаад томилолтын зардалд 12001.3 мянган төгрөг авсан боловч тооцоо хийж дуусгаагүйгээс гадна "Юнайтед айр карго"-гийн захирал Ц.Нармандахтай өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-ны өдөр 07/233 тоот гэрээ байгуулан, гэрээнд "ОМ" нислэгээр ирсэн олон улсын агаарын тээврийн тооцоог гадаадын шуудангийн байгууллагатай нэг бүрчлэн хийн төлбөрийг барагдуулах гадаад тооцооны дансанд орж ирсэн мөнгөн дүнгийн 20 хувийг шимтгэлд оруулахаар тусгасан байдаг. Гэрээний дагуу 2006-2007 онд 672.6 сая төгрөгийн гадаадаас тээвэрлэгдсэн шуудангийн орлогын тооцоог хийсний шимтгэлд 1 34.5 сая төгрөг олгосон ба өөрийн компанийн нэг мэргэжилтэнд хариуцуулан хийх боломжийг ашиглалгүй үргүй зардал гаргажээ.
Тус компани өнгөрсөн онд төлөвлөгдөөгүй зардалд 2722.4 сая төгрөг, төлөвлөгөөнд тусгагдаагүй зардал гаргаж, шинээр онгоц түрээслэх урьдчилгаанд 340.0 мянган ам.доллар, мөн 214.5 сая төгрөгийн автомашин худалдан авахаас 84.9 сая төгрөгийг тус тус хэтрүүлэн зарцуулсны дотор "Landcruiser-150" машин 57.6 сая төгрөгөөр, коммерийн захирлын "Wolkswagen Passat” машин 33.9 сая төгрөгөөр, дэд захирлын “Ford Ехреdition" машиныг 30.0 сая төгрөгөөр тус тус хууль бусаар худалдан авчээ.
Удирдлагуудын гэмт үйлдэл
"МИАТ" ХК 2007 онд 2233.5 сая төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулсан байна. Хөрөнгө оруулалтад төлөвлөсөн хөрөнгийн 9.5 хувь буюу 210.2 сая төгрөгийг төлөвлөгдөөгүй зардалд зориулжээ.
Тус компанид ашиглагдаж байгаа Воешиа 737-800 агаарын хөлгийн нэг сарын түрээсийн үнэ 300,0 мянган ам.доллар байсан бол 2007 онд 420.0-450.0 мянга орчим ам.доллар болжээ. Өөрийн орны мэргэжилтнүүдийн хүчээр хямдхан хийж байсан санхүүгийн программыг 2007 онд тус компаний удирдлага Филиппин улсын "NaviWorld" компаниар хийлгүүлэх нэрийдлээр 656.1 мянган ам.долларын гэрээ байгуулан урьдчилгаанд 200.0 мянган ам.доллар шилжүүлж, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн байна. Гэвч тэдний хууль бусаар захиран зарцуулж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан асуудал үүгээр зогсохгүй, өмнөхөөсөө илүүтэй сөхөгдөж эхлээд байгааг эх сурвалж мэдээллээ.
Өнөөдөр "МИАТ"-ын удирдлагуудыг тодорхой үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалгаж эхлээд байгаа билээ. Тэдний хараа хяналтгүй, салан задгай хариуцлагагүй байдлаас үүдэн үүсгэсэн зарим хохирлыг сийрүүлье.
Тус компани 2007 онд 18 байгууллага, хүмүүсийг ивээн тэтгэж, 95.0 сая төгрөгийн үргүй зардал гаргажээ. Тухайлбал: Удирдлагын академи болон Менежментийн холбоонд 25.0 сая төгрөг, Үндэсний олимпийн хороонд 15.0 сая төгрөг, Өдрийн сонинд 5.0 сая төгрөгийг тус тус байгууллагаа сурталчлах нэрээр олгож, ивээн тэтгэсэн, "Туурайн төвөргөөн" олон нийтийн байгууллагад хүүхдийн наадмын арга хэмжээнд 10.8 сая төгрөг, "Тооройн төлөв" төрийн бус байгууллагад 10.0 сая төгрөг, Нийслэлийн шүүхийн 80 жилд 5.0 сая төгрөг тус тус хандивласан байна. Мөн шинэ жил тэмдэглэхэд ЗТАЖЯ-нд 3.2 сая төгрөг, ТӨХ-нд 600.0 мянган төгрөг олгожээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөх Д.Батбаярыг зодог тайлж, үс авахуулах хүндэтгэлийн ёслолд оролцох, 249 зочид төлөөлөгчид болон тэдгээрийн тээшийн зардалд 152.5 мянган ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн хууль бус үйлдэл гаргасан байна.
Тус компаний захирлын шийдвэрээр өнгөрсөн хоёр жилийн дотор 1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг ЗТАЖЯ-ны 72, ИНЕГ-ын 41, ТУЗ-ийн 24, ГХЯ-ны 8, ТӨХ-ны 5, "Аэромонголий" ХХК-ийн 36, гэрээт борлуулагчийн агентуудын 12 зорчигчид тус тус олгож, төрийн хөрөнгийг үрэн таран хийж, хууль хяналтгүй урсгасан нь "Өглөгийн байгууллага уу хэмээн эндүүрэхэд хүргэж байна.
Бээжингийн "Нuаwen shishang tuwen" компаниас шинэ оны календарь мэндчилгээ авахад 52.9 сая төгрөг, Сөүлийн Төлөөлөгчийн газраас 125.4 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл авсан, мөн 2007 онд ОХУ-ын Аэрофлотын ерөнхий захирлыг ирэхэд 13.3 сая төгрөгийн мөнгөн хэт хутга, явахад нь 17.5 сая төгрөгийн их гарын алтадсан мөнгөн аяга бэлэглэж байжээ. Шинэ жилийн арга хэмжээнд 2006 онд 24.3 сая төгрөг. 2007 онд 47.2 сая төгрөг, сугалаанд 5.5 сая төгрөг, урлагийн тоглолтод 10160.0 мянган төгрөг зарцуулжээ.
2007 онд гүйцэтгэх захирлын 953 тоот тушаалаар IOSА-ийн аудитын шалгалтыг амжилттай өгөхөд оролцсон 11 хүнийг 11.0 сая төгрөгөөр, 8 хүнийг 1.6 сая төгрөгөөр, удирдлагын багийн бүрэлдэхүүний гурван хүнийг 15.0 сая төгрөгөөр, хоёр хүнийг 16.0 сая төгрөгөөр, хоёр хүнийг 20.0 сая төгрөгөөр тус тус шагнан нийт 63.6 сая төгрөг зарцуулжээ. Мөн гүйцэтгэх захирлын 982 тоот тушаалаар .дээрх шалгалтад амжилттай оролцсон есөн хүнийг 22.5 сая төгрөгөөр, хоёр хүнийг хоёр сая төгрөгөөр шагнан, бүгд 24.5 сая төгрөг зарцуулсан байна. Өнгөрсөн оны шинэ жилээр 1.0 сая төгрөгөөр 31 хүнийг, 500.0 мянган төгрөгөөр 103 хүнийг тус тус шагнаж, нийт 82.5 сая төгрөг олгосон ба орон сууц хуваарилж эзэмшүүлэх журам, шагналын журмын дагуу орон сууцны дэмжлэг үзүүлэн 20.0 сая төгрөгөөр 15 хүнийг шагнан нийт 300.0 сая төгрөг зарцуулагджээ.
"МИАТ" компаний удирдлагын гадаад явах байдал хэрээс хэтэрснээс гадна албан томилолтод тавих хяналт суларч, тогтоол журмыг мөрдөж ажиллаагүйгээс зөвхөн 2007 онд 250.0 сая төгрөгийн зардал гаргасан аж. Хуулийн нэгж нь үүрэгт ажлаа хариуцан хийдэггүйн улмаас өмгөөлөгчид нийт 311.0 сая төгрөг зарцуулжээ.
Энэ мэтчилэн "МИАТ" ХК-ий иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагад "сарвайсан" мөнгөний цуваа дундрахгүй юм. Хандив тусламж, гадны байгууллага, хүмүүсийг ивээн тэтгэхэд 119.4 сая төгрөг, төлөвлөгөөнд тусгагдаагүй буюу хэтрүүлэн зарцуулсан 657.6 сая төгрөгийг орон сууцны хөнгөлөлт, баяр ёслол шагнал урамшил, бэлэг дурсгалд зориулан 300.0 сая төгрөг зарцуулсан зэрэг санхүүгийн олон ноцтой үйлдэл илэрлээ.
Удирдлага, менежментийн алдаа байнга гардаг болсон тус газар нислэгийн аюулгүй байдал дордож, сүүлийн хоёр жилийн дотор нислэг техникийн хэд хэдэн ноцтой зөрчил гарч, ослын өмнөх байдалд хүрээд байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авахгүй бол улсад ихээхэн хэмжээний хохирол учирч, дааж давшгүй өр хуримтлагдахгүй гэх баталгаа алга байна шүү.
Д.Эрдэнэтуяа