gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол хүн гадаадад ажиллах, гадаадаас ажилтан авах асуудал хуульчлагдана

Нийгэм
2007-05-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-05-28

УИХ-ын гишүүн С.Ламбаа "Хүн амын шилжих хөдөлгөөний асуудлаарх" үндэсний дээд хэмжээний уулзалтад оролцогчдоос 2005 оны тавдугаар сарын дөрөвний өдөр Засгийн газарт хандан ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Су.Батболд чуулганы хуралдаанаар танилцууллаа. 2005 онд болсон шилжих хөдөлгөөний асуудлаарх үндэсний дээд хэмжээний уулзалтаас хойш Монгол улсын төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийг батлуулсан байна. Түүнчлэн энэ онд "Монгол улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэнийг Монгол улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай", "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай" хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж.Сүүлийн жилүүдэд хө-дөлмөр эрхлэлтийн албанд ирсэн сул чөлөөтэй ажлын байрны захиалга хоёр дахин, ажилд зуучлан оруулсан болон мэргэжлийн сургалтад хамрагдсан хүний тоо тогтмол өсч, ажилгүйдлийн түвшин 3.3 хувь болж буурсан судалгаа гарчээ. 2006 оны жилийн эцсийн байдлаар 22040 хүнийг мэргэжлийн сургалтанд хамруулснаар "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас 1066.7 сая төгрөг зарцуулсан байна. Сургалтанд хамрагдсан хүний тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.1 пунктээр нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогджээ. Мянганы сорилтын сангийн төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн хөдөлмөрийн зах зээлийн тандалтын судалгаагаар ойрын жилүүдэд ажил олгогч нарт тоног төхөөрөмж багаж хэрэгслийн засварчин, бүх төрлийн инженерүүд, хөдөлгүүрийн засварчин, гагнуурчин, сантехник, оёдолчин, хоол хүнс-ний технологич, механик, цахилгаанчин, барилгын инженер, хүнд машины оператор зэрэг 66 мэргэжлийн ажилтан нэн хэрэгцээтэй байгаа аж. Эрэлт хэрэгцээтэй байгаа эдгээр ажил мэргэжлээс 35 чиглэлээр нь "Ажиллах хүчний төв"-ийг байгуулж электрон техник, төрөл бүрийн машин механизм, уул уурхайн тодорхой салбарын техник, технологийн шаардагдах мэргэжилтэн бэлтгэх 30 сая долларын санхүүжилт хийх саналыг боловсруулж Мянганы сорилтын санд тавиад байгаа гэнэ. Мөн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд энэ талаарх ойлголт, удирдлага, зохион байгуулалт, бүртгэл, мэдээллийг сайжруулах, гадаадад хөдөлмөр эрхлэгчдэд төрөөс болон зуучлагч байгууллагуудаас үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг дээшлүүлж зорилгоор "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад УИХ-д өргөн бариад байна. Хуулийн тө-сөлд гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын чиг үүргийг нэмэгдүүлэх, гадаадад ажиллаж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд үзүүлэх дэмжлэг туслалцааны талаар тодорхой тусгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд олноор ажиллаж байгаа орнуудын дипломат төлөөлөгчийн газруудад Хөдөлмөрийн атташе ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэх шаардлага байна гэдгийг онцолж байсан.

Ж.НАРАН

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан