-Манай сэтгүүлч Б.Эрдэнэчимэг Эрдэнэтээс мэдээлж байна-
Сэтгүүлчид өчигдөр буюу 26-нд Улаанбаатар хотоос Эрдэнэт хотыг зорьсон бөгөөд Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялал нь өнөөдөр эхэлж байна. Сэтгүүлчид дөнгөж сая Эрдэнэт медикал эмнэлэгтэй танилцжээ.
Энэ эмнэлгийг барих төсөл 2008 оноос эхэлж одоо дууссах шатандаа явж байна. Тус эмнэлэгт Японы менежментийг нутагшуулан ажиллах аж.
Дүрс оношлогоо, лаборатори оношлогооны хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг энд суурилуулжээ. Эмнэлэг барих нийт өртөг нь 50 сая ам.доллар буюу 100 тэрбум төгрөг юм. Үүний 20 сая ам.долларыг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулжээ. Зардлаа 7-8 жилийн дараа нөхнө гэж тооцоолж байгаа юм байна.
Эрдэнэт хотод зүрх судас, хоол боловсруулах болон элэг цөсний өвчин хамгийн түгээмэл. Иймд эдгээр өвчний оношлогоог цоо шинэ түвшинд гарган ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл шинжилгээний хариугаа тус эмнэлэгтэй хамтран ажилладаг Япон мэргэжилтэн рүү видеогоор илгээн оношоо тавиулах боломжтой.
Эрдэнэт медикал эмнэлгийг Японы эмнэлгүүдийн стандартад нийцүүлэн барьжээ. Үүний давуу тал нь эмнэлэгийн бүх өрөө хийн нэгдсэн системд холбогдсон тул бүх өвчтөн хүчилтөрөгчийн аппаратанд холбогдох давуу талтай. Өөрөөр хэлбэл хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөн аль ч өрөөнөөс шууд хүчилтөрөгч авах боломжтой.
Тус эмнэлэгийн 3D, 4D аппаратууд нь HITACHI брэндийн бүтээгдэхүүнүүд бөгөөд тоног төхөөрөмжийн засвар, найдвартай ажиллагааг HITACHI корпораци хариуцан ажиллана.
120 хүний ортой энэ эмнэлэг Эрдэнэт, Дархан хот төдийгүй хангайн бүсийн иргэдэд үйлчэх боломжтой гэнэ.
Эхний ээлжинд өдөртөө 200 өвчтөнд оношлогоо хийх ба бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлвэл өдөрт 500 хүртэлх хүнд үйлчилнэ. Тус эмнэлэг ирэх зургаадугнаар сард үүдээ нээх юм байна.