Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргажээ.
Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл хамтарсан Ажлын хэсгийнхэн 592 санал бүхий төлөвлөгөө боловсруулсныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, зарим саналуудыг нэгтгэн 220 саналыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгасан байна.
Уг хөтөлбөрт төсвийн тогтвортой байдлыг хангах, валютын ханшийг тогтворжуулах, алт олборлолтыг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр авах арга хэмжээг нэг бүрчлэн тусгасан тухай Ерөнхий сайдын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Ц.Мөнхтөр мэдээллээ.