gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.18
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Ганбаатар: Түрүүлэх тухай бодохоосоо наана цолоо хамгаалж барилдах нь чухал байна

Спорт
2008-10-07
0
Twitter logo

Алтай нутгийн шижигнэсэн хэдэн залуус удахгүй цахиур хагална гэсэн яриа өдгөө хуучирчээ. Нөгөө залуусын ихэнх нь эдүгээ улсын цолд хүрч, эхнээсээ наадмын үзүүр, түрүүнд барилдаад үзчихлээ. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн хүү Ганбаатарыг бөх сонирхогчид ирээдүйд том цолд хүрэх бөх хэмээн итгэл хүлээлгэдэг. Гэтэл Ганбаатар олны энэ итгэлийг тун хурдан биелүүлж, өнгөрсөн наадмаар одтой барилдсаар зааныг алгасан гарьд цол хүртсэн билээ.

Жилийн өмнө шууд харцага цол авч байсан тэрбээр ийн монгол бөхийн түүхэнд үлдэх ховорхон амжилтын эзэн болсон юм. Анх улсын цол хүртсэнийхээ дараа жил нь наадмын түрүүг булаалдсан түүх тун ховор. Хамгийн сүүлд даян аварга С.Цэрэн 1960 онд начин болоод 1961 онд наадмын түрүү хүртэж байсан түүхтэй. Ингээд оршлоо азнаад улсын шинэхэн гарьд Н.Ганбаатартай хийсэн ярилцлагаа хүргэе.

-Наадмаас хойш юу амжуулж, хаагуур явав даа?
-Нутаг руугаа хэд хоног явсан. Мөн Өвөрхангайд хэсэг амарч байгаад есдүгээр сараас ажилдаа орлоо.

-Нутгийн олон шинэ цолтноо сайхан хүлээж авсан биз?
-Энэ жил манай аймаг сайхан наадлаа гээд уулзсан хүн бүр баяртай байна лээ. Энэ жилийн наадмаар манай нутгаас гарьд, заан, начин цолтой бөхчүүд төрөн гарлаа.

-Хамгийн сүүлд Говь-Алтайнхан хэзээ наадмын түрүү булаалдаж байсан бол?
-59 жилийн өмнө Ш.Батсуурь аварга түрүүлж байсан юм билээ. Энэ тухай нутгийн хүмүүс надад хэлсэн.

-Алтайн бөхчүүд сайн барилдсаныг бодохоор бэлтгэл урьдынхаас сайн байж дээ?
-Нэг их өөр байгаагүй ээ. Бэлтгэлээ хийдгээрээ л хийсэн. Хотод байхдаа МУИС-ын зааланд тогтмол бэлтгэл хийсэн. Харин Цонжин болдогийн тэнд наадмын цугларалтад гарсан. Манайхан ноднин бас тэнд бэлтгэлээ базаасан юм. Их ээлтэй газар бий.

-Бид хоёрын ярилцах гол сэдэв бол наадам. Гарьд цолд хүрсэн наадмынхаа талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
-Улсын цол авчихсан болохоор айж сандрах юмгүй сайхан барилдсан. Өмнө нь цолгүй байхдаа “Уначихвал яана аа” гэж их боддог байж. Харин энэ жил арай зоригтой барилдсан гэх үү дээ.

**  ** **

Улсын шинэхэн харцага Нямдоржийн Ганбаатар Ардын хувьсгалын 87 жилийн ойн наадмаар найм даван үзүүрлэж хүн бүрийн аваад байдаггүй гарьд цолыг хүртсэн. Тэрбээр энэ амжилтад хүрэхдээ хоёрын даваанд аймгийн заан Р.Анхбаатарыг, гуравт аймгийн начин Ц.Чимэддоржийг амлан шороодуулж, дөрвийн давааны оноолтод хүчтэй, аралтай аймгийн арслан А.Сүмбээг орхисон юм.

Харин начны даваанд Булган аймгийн арслан Э.Энхбатыг чацаар илүүрхэн давж, зургаад Т.Мөнгөнцоож харцагатай тунан хаяж харцага цолоо баталсан. Ингээд цол ахих шийдвэрлэх даваанд түүнийг улсын аварга Д.Сумъяабазар амлан авсан билээ. Ганбаатар хүчтэй аваргаас бэргэх юмгүй сайхан барилдаж шахааны барьцнаас хаяж улсын заан цолны болзол хангасан юм.

Гэхдээ түүний амжилт үүгээр тогтсонгүй, наймын даваанд хүчтэй заан Б.Ганбатыг хагалж татах мэхээр орхин гарьд цолд хүрсэн билээ. Харин үзүүр түрүүнд Өвөрхангайн аралтай начин До.Ганхуягт унажээ. Ийнхүү тэр Бөхийн холбооны тэргүүн эцгийнхээ санаачлан хэрэгжүүлсэн харцага, гарьд цолыг жил дараалан хүртсэн нь мөн л сонин тохиолдол юм.

**  ** **
-Долоогийн даваанд таныг аварга Д.Сумъяабазар амлан авсан. Тэр үед аваргад амлуулна гэж бодож байв уу?
-Аварга намайг амлана гэж ёстой бодоогүй. Гэхдээ нэгэнт амлачихсан юм чинь барилдахгүй гээд суултай биш. Би өмнө нь Д.Сумъяабазар аваргатай барилдаж байгаагүй.

-Аваргыг барьц сонгон давсан. Ер нь бөхчүүд сүүлийн үед бэлтгэл дээр барьц сонгож барилдахыг их давтдаг болсон. Та энэ бэлтгэлийг хэр хийв?
-Бүгд л давтаж байгаа болохоор хийлгүй яахав. Манайхан бэлтгэл дээр нэг нэгнээсээ барьц сонгож их давтана.

-Наймын даваанд заан Б.Ганбатыг их хурдан орхиж байгаа харагдсан. Ер нь хагалж татах мэхийг урьд нь хийдэг байв уу?
-Би хийдэг байсан. Тухайн үед зааны гишгэдэл таарахаар нь хийчихсэн.

-Үзүүр, түрүүний барилдаанд арай яарчихав уу гэж санагдсан. Өөрөө ямар дүгнэлт хийж байна?
-Би өөрийгөө ямар ч алдаагүй барилдсан гэж бодож байгаа. Хамгийн гол нь татахдаа хөлөө цөмлөөд гишгэчихсэн байна лээ.

-Наадмын үзүүр, түрүүнд босч барилдахад ямар мэдрэмж төрж байв? Нутгийн олон, ахмад бөхчүүд тойрч зогсчихоод зөвлөгөө өгч байгаа харагдсан.
-Хариуцлага илүү их нэмэгдэж байгааг мэдэрсэн. Барилдахаар гарахын өмнө хүмүүс янз янзын зөвлөгөө хэлээд байдаг юм билээ. Би ч дотроо өөрийн барилдаанаа бүрэн гаргана даа гэж бодсон.

-Хэдий цолоо ахиулж гарьд болсон ч түрүүлж чадаагүй болохоор сэтгэл дундуур үлдсэн байх. Наадмын дараа баярлах, сэтгэлээр унах хоёрын аль нь давамгайлж байв?
-Мэдээж цолоо ахиулсан болохоор баярлах сэтгэл нь илүү давамгайлж байлаа. Би эхэндээ сэтгэлээр унасан, гонсгор хүн байсан ч яваандаа гайгүй болсон. Хүн бүр наадамд үзүүрлэсэнд баяр хүргээд эхлэхээр ямар том амжилтад хүрснээ ойлгодог юм билээ.

-Гарьд цолны талаар ямар бодолтой байна?
-Анх даваа бүрийг цолтой болгох талаар яригдахад эсэргүүцэх хүн олон байсан. Ер нь яаж ч бодсон гурван удаа зургаа давсан бөх нэг удаа тав давсан хүний дор зогсож ам авах нь шударга биш биз дээ.

Мөн наадамд үзүүрлэчихээд ганц удаа долоо давсан хүний дор зогсох нь учир дутагдалтай. Харин даваа бүрийг цолтой болгож, амжилтаар эрэмблэх нь шударга бус зүйлийг арилгах зорилготой байсан. Энэ бүхэн зөв байжээ гэдэг нь одоо харагдаж байна. Мөн хүмүүс нэг хэсэг цолны найраа хийх нь арай хэтэрлээ гэж ярьж байсан. Харин зөв бодлогын дүнд цолны найраа гэдэг зүйл алга болж байна. Үүний тод жишээ нь өнгөрсөн наадам боллоо.

-Өнгөрөгч наадмыг бүхэлд нь дүгнээд хэлбэл?
-Манай Алтай нутгаас хоёр жил дараалан шинэ цолтон төрлөө. Ялангуяа энэ жил том цолтнууд мэндэлсэн. Энэ нь бүгд нэг сэтгэлээр хамтарч зүтгэсний үр дүн юм. Бид өдөр бүр хамтарч бэлтгэлээ хийдэг байсан. Үр дүн нь эхнээсээ гарч байна. Зун ч сайхан боллоо. Үүнд сэтгэл өндөр байгаа. Хүн бүрийн амьдрал хэцүү байхад хэсэг зуур ч гэсэн гэгээтэй зүйл ярьж байгаа нь үндэсний их баяр наадмын жинхэнэ ач холбогдол юм. Хамгийн гол нь энэ жилийн наадам ард түмний сэтгэлд хамгийн их хүрлээ.

-Та улсын наадмын үзүүр, түрүүнд барилдаж гарьд хэмээх эрхэм цолыг хүртлээ. Одоо наадамд түрүүлэхэд юу дутагдаж байна вэ?
-Бэлтгэлээ бусдаасаа илүү хийгээд байвал наадамд түрүүлж чадах байх. Гэхдээ түрүүлэх тухай бодохоосоо наана цолоо хамгаалж барилдах нь ойрын үүрэг болоод байна.

-Говь-Алтайн бөхчүүд зөв зохион байгуулалтад орж, их хөдөлмөрлөсний хүчинд том цолтнууд төрөн гарлаа. Одоо энэ эрч хэвээрээ юу? Залгамж халаа болсон залуу бөхчүүд хэр олон байна?
-Хэвээрээ байлгүй яах вэ. Одоо бүр эрчээ аваад байгаа. Залуу бөхчүүд зөндөө л гарч ирж байна. Удахгүй эхнээсээ амжилт гаргах биз ээ.

-Таныг харж байхад заалны барилдаанд биеэ дайчлахгүй, хайнга барилдсанаас болж заримдаа доогуур даваанд унаж байгаа санагддаг. Харин наадмаар илүү хичээж барилддаг юм шиг ээ?
-Тухайн үеийн бэлтгэлээс л болдог байх. Бөхчүүдийн гол зорилго улсын наадам. Манай багш ч гэсэн биднийг улсын наадамд зориулан бэлтгэл хийлгэж байгаа. Өөрөөр хэлбэл бэлтгэлжилтийн оргил үе наадмын үеэр гарч байхаар бодож бэлтгэлээ хийнэ. Заримдаа бэлтгэлийн уналтын үе таарсан мөчид доогуур даваанд унах тохиолдол бий. Түүнээс заалны барилдаанд хичээхгүй байна гэж ойлгож болохгүй.

-Ингэхэд одоо хэн багшийн удирдлагад бэлтгэлээ базааж байна?
-Манай нутгийн бөхчүүд бүгд улсын начин Д.Бадрахын удирдлагад бэлтгэлээ базааж байгаа. Д.Бадрах начин өнгөрсөн жилээс “Хантайшир” дэвжээний дасгалжуулагч болсон юм.

-Энэ жил жин нэмсэн үү?
-Жил бүр л 5 кг-аар нэмэгдээд байгаа. Энэ жил ч бас нэмсэн.

-Ноднин уулзаж байхад жингээ дахиж нэмэхгүй гэж байсан санагдана?
-Уг нь тийм бодолтой. Гэвч яах аргагүй нэмэгдээд байх юм. Одоо 130 кг гараад явчихсан.

-Танай үеэл Д.Лхагвадоржийг анх цол авч байхад олон хүн итгэл хүлээлгэж байсан. Харин сүүлийн үед барилдах нь цөөрч, амжилт нь тогтонги байдалд орчихлоо. Бэлтгэлээ дутуу хийгээд байна уу эсвэл бэртэл гэмтэлтэй холбоотой юу?
-Лхагваа их хүнд гэмтэл авсан юм. Нэг хэсэг барилдахгүй байж байгаад өнгөрсөн цагаан сараас л бэлтгэлдээ орсон. Бэлтгэл нь жигдрээд ирэхээр илүү амжилт үзүүлэх биз ээ.

-Д.Лхагвадорж начингийн дүү Ама Бямбадорж өдгөө сүмод амжилттай барилдаж байгаа. Түүнтэй сүмо, үндэсний бөхөөр барилдаж, хамт бэлтгэл хийж үзсэн үү?
-Аматай барилдаж үзээгүй. Тэгэх зав ч гардаггүй юм. Харин Японд очихдоо хамт хүчний бэлтгэл хийж үзсэн.

-Ама хэр бяртай санагдав?
-Уг нь бяр байгаа мөртлөө хүчний бэлтгэл нэг их хийдэггүй юм билээ. Лхагваа, бид хоёр хүчний бэлтгэл хийж бай гэж их зөвлөсөн. Одоо хийдэг болсон байх.

-Ама зодог тайлсныхаа дараа нутагтаа ирж үндэсний бөхөөр барилдах болов уу? Ер нь сүмо биш үндэсний бөхөөр хүч үзсэн бол ямар цол хүртэх байсан бол?
-Үндэсний бөхөөр барилдах эсэхийг нь ёстой мэдэхгүй. Энэ талаар ярилцаж байгаагүй юм байна. Ер нь Ама төрөлхийн бөх хүн шүү дээ. Хоёр насаар дүү мөртлөө Лхагваа, бид хоёрыг гаргадаггүй л хүүхэд байсан. Бөхийн ямар ч төрлөөр хичээллэсэн амжилт гаргах байсан байх. Эндээс явахаасаа өмнө ч гэсэн өсвөр насандаа самбо, жүдогоор муугүй амжилт гаргаж байсан.

-Тантай өмнө нь хоёр удаа уулзаж ярилцлага авахдаа ээжийн тань талаар асууж байгаагүй юм байна. Ээжийнхээ талаар манай уншигчдад танилцуулна уу? Та нарыг хэрхэн хүмүүжүүлсэн бэ?
-Манай ээжийг Д.Баттунгалаг гэдэг. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат хүн. Харин өөрөө Улаанбаатарт төрж, өссөн юм. Оюутан байхдаа аавтай танилцсан гэсэн. Ээж МУИС-ын физикийн ангийг төгссөн юм. Бид нарыг бага байхад хэл их заадаг байж. Мөн ном их уншуулна. Биднийг эрдэм номтой хүн болгох гэж их хичээсэн.

-Бага насны дурсамжаасаа хуваалцвал?
-Би нэгдүгээр хороололд бага насаа өнгөрөөсөн. Бага байхдаа лагерьт гарах дуртай хүүхэд байж. Манай ээжийн нагац нь малтай хүн байсан юм. Би тэднийд очиж хурга, тугал хариулна. Хөдөөний амьдралд дуртай хүүхэд байлаа.

-Одоо бэлтгэлдээ орчихсон уу? Заалны барилдаануудад зодоглоно биз дээ?
-Бэлтгэлдээ орчихсон. 11-нд болох Баянзүрх уулын хишиг барилдаанд зодоглох бодолтой.

-Цаг, зав гарган ярилцсанд баярлалаа. Эцэст нь уншигчдынхаа өмнөөс улсын наадамд түрүүлээрэй гэж ерөөе.
-Баярлалаа. Улсын наадамд түрүүлэхийн төлөө хичээнэ ээ.

Г.Баярсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан