gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цалин 1 000 000 төгрөг болчихвол гоё оо!

Улс төр
2008-10-07
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-10-07
-2008 оны Орон нутгийн сонгууль буюу Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАХН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид "Таны амьдрал таны гарт. Иргэн бүрд 1500000 төгрөг, 0.7 га газар, 1000000 төгрөгийн цалин. Нийслэлд өөрийгөө тэтгэх эдийн засаг..." гэсэн амлалтуудаа дэвшүүлж, улмаар гудамжны сурталчилгааны самбарт дурайлгажээ-

Сонгуулийн чимээнээр үнэхээр сэтгэл гижигдэм, бас шунал хөдлөм амлалтууд ар араасаа хөвөрдөг. "Өглөөд гал түлээд, хоол унд бэлдээд ам руу тань халбагадаад өгье. Ажилд явах хэрэггүй, би бүх насаар чинь тэжээнэ. Зүгээр л мөнгө аваад тансаг амьдар л даа. Зарц чинь болъё, намайг л сонгоод өгөөрэй. Далайсан газар чинь далд орж, далласан газар чинь ил гаръя" гэхчилэн амлах бэрдүүд өмнө сөхрөн, бурхан аятай мөргөөд эхэлдэг. Харин сонгуулийн маргаашаас тэд газрын гаваар орсон уу гэлтэй таг чиг.

Хэдхэн хоногийн дараа орон нутгийн сонгууль болно. Гудамжаар нэг сурталчилгааны самбар, гэрээр нэг алаг эрээн плакат, нэрийн хуудас. Юуны төлөө, яах гэж цаас, хэвлэлийн хор үрнэ вэ?

2008 оны Орон нутгийн сонгууль буюу Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАХН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид "Таны амьдрал таны гарт. Иргэн бүрт 1500000 төгрөг, 0.7 га газар, 1000000 төгрөгийн цалин. Нийслэлд өөрийгөө тэтгэх эдийн засаг..." гэсэн амлалтуудаа дэвшүүлж, улмаар гудамжны сурталчилгааны самбарт дурайлгажээ.

Сайхан аа. Сард таны, миний аав 1000000 төгрөг, ээж 1000000 төгрөгийн цалинтай бол бид тансаглана. Дээр нь таны, миний нэг сая төгрөгийн цалин нэмэгдэнэ. Манайх, танайх гэдэг айл маргаашийн хоол, унааны мөнгө энэ тэрд толгойгоо гашилгахгүй, идэх хоол өмсөх хувцастай.

Гэвч энэ амлалтуудад итгэнэ гэхээр өөрийн эрхгүй эргэлзэх бодол төрөх. Сая төгрөг өгье. Дэмжээд саналаа өгөхөд л болох юм биш үү гэвэл үгүй юм аа. МАХН 2008 оны УИХ-ын сонгуулиар иргэн бүрт эх орны хишиг хүртээнэ хэмээн 1 500 000 төгрөг олгохоор гэнэт сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг өөрчлөн иргэдийн "шунал"-ыг дэврээж, улмаад баталгаа болгон батламж олгсон. Гэвч энэ "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь" лөөлөө болсон гэхэд нэг их хилсдэхгүй. Анхандаа эх орны хишгээс 100 ам.доллар иргэддээ хүртээнэ гэж амлаж байсан МАХН хэрвээ 2.6 сая хүн амд амласнаараа 1 500 000 төгрөгөө өгчихлөө гэхэд Монгол Улсад бүхэлдээ "дампуурах" аюул нүүрлэж болзошгүйг судлаачид тогтоосон юм билээ. Энэ амлалт цэвэр молиго юм.

Нэг сая төгрөгийн цалин бас молиго уу, эс молиго уу? Энэ амлалт биелэгдэх үү, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна. Гэвч иргэд илтэд худал байж болох энэ амлалтыг "Харагдаач!" хэмээн хүлээн авч байна.

Энэ сонгуульд нэр дэвшигчид "Биеийг чинь хувилж өгнө" гэхгүй юм байх даа. Тэгвэл дуртайяа хувилуулахсан.
Сонгуульд ялалт байгуулж, намынхаа ачаар "Монгол Улс" хэмээх бялуунаас хүртэх гэсэн тэдний амлалтууд сайхан л юм. Биелэлээ олдог бол бүр ч сайхан аа!
Д.Эрдэнэтуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан