gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Туяа сайд аа, “Ми-8”-ын сүйрэл болох тоолонд би таныг дотроо зүхдэг

2007-08-03
0
Twitter logo

Таны нөхөр агсан Ш.Отгон­билэг­тэй хоёр удаа уулзаж хэдэн үг сольсон. Харин таны ээж, нэрт сурган хү­мүүжүүлэгч, ахмад багш Даримаа бол надад “А” үсэг зааж сургасан анхны минь багш билээ. Намайг Сайн­шандын дунд сургуульд анх ороход Даримаа багш маань дөрөв юмуу долдугаар анги төгсгөөд, бидний ижил жижиг­хэн охин нэгдүгээр ангийн багшаар ирж байж билээ. Ааш зан, авьяас билэг цогцолсон ямар сайхан хүн байсан гээ. Олон жил сургууль, цэцэрлэгүүдэд ажиллан, түмний хайр татсан багш байсан даа. Би хотод сур­гуульд ирээд зуны амралтаар очих болгондоо багштайгаа уулзаж золгодог байсан. Хамгийн түрүүн Даримаа багшийнхаа тухай хөрөг найруулал бичиж аймгийн “Ялалт” сонинд хэвлүүлж билээ. Багш минь хот орж ирээд надтай уулздаг, манайд ирж ээжтэй минь хууч хөөрдөг бай­сан­ сан. Нэгэнтээ уулзахад: -Багш нь Эрдэнэтэд байгаа. Миний охин Туяа Эрдэнэтийн дарга Ш.Отгон­билэгийн эхнэр болсон. Би хүүхдийг нь хардаг ажилтай. Манай Эрдэнэтэд нэг оч л доо. Отгонбилэгийнх гэхээр бүгд л мэднэ гэж билээ.Түүнээс хойш хотод уулзах болгондоо л Эрдэнэтэд нэг очооч гэнэ. Миний ажил, зав болохгүй байсаар олон жил өнгөрсөн. Өөрийн бичсэн ном сонин болгоны дээжийг багшдаа явуулж “Таны бяцхан шавь чинь ингэж явна” гэж мэндээ дамжуулдаг байлаа. Нэг удаа сонинд “Зууны манлай луй­варчин” нэртэй материал нийтлэгдэн Ш.Отгонбилэгийн тухай дээр дооргүй шуугиж билээ. Би Ш.Отгонбилэгээс өөрөөс нь ярилцлага авъя, тэр далимдаа Даримаа багштайгаа уулзъя гээд Эрдэнэтийг зорьж билээ. Багшдаа, хэдэн халтар ном, гарын бэлэг төдийхөн бэлдээд Эр­д­э­нэ­тэд очсон юмсан. Таны нөхөр Ш.Отгон­билэг тэндхийн нэг салбар дээд сургууль дээр ажилтай байсан. Хүлээж байгаад гарч ирэхэд нь уулзсан чинь “Хотод яа­рал­тай ажилтай” гээд, өнөөх сойлттой байдаг онгоцоо унаад нисчихнэ билээ. Би багшийнхаараа орсон ч үгүй шууд “Эрдэнэт” үйлдвэрээр орж хүмүүстэй уулзан зөндөө олон газраар явсан. Тэр үед, миний уулз­сан арав гаруй хүний амнаас Эрдэнэтийн тухай төдий л таатай мэдээ сонсогдохгүй байж билээ. Нэг л итгэл алдарсан битүү хатуу байдал ажиглагдаж байсан. Буцаж ирээд үнэн байдлыг тэр чигт нь сонинд биччихсэн. Хэд хоногийн дараа Ш.Отгонбилэг тэргүүтэй хүмүүс Улаан­баатарт хэвлэлийн бага хурал хийлгэж Эрдэнэтийн тухай танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Би газар дээр нь үзсэн харснаа хэлээд Ш.Отгон­билэгээс санал ний­лэх үү гэсэн чинь “Эрдэнэт бүхэлдээ намайг дэмжиж байгаа” гэж билээ. Гарах үүдэн дээр уулзаад Отгон­билэг “Ах хүү муу хүргэнээ авч байна аа” гээд инээж гар барина билээ. Би дөнгөж хэв­лэгдээд байсан “Цасангаа” номон дээрээ гарын үсгээ зурж багшдаа өгүүлсэн. Миний хоёр удаа­гийн уулзалт энэ. Гүдэсхэн шударгадуу, дажгүй л эр хүн шиг санагддаг байсан. Тэр хүн дараахан нь Эрдэнэтийн даргаа өгч, гадаадад хэсэг байсны дараа, нутагтаа ирж УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялчихсан. “Ерөнхий сайд болох юм гэнээ” гэж дээр дооргүй шуу­ги­даг байсан чинь 2001 оны тэр зуднаар, НҮБ-ын шинжээчдийн баг­ийнх­­ны нисдэг тэргэнд дайгдан алс баруун хязгаар руу явж алтан амиа алдсан.

Хүмүүс үүнийг нэг хэсэг нь нисдэг тэрэгний осол гэдэг. Нөгөө хэсэг нь маш нарийн зохион байгуулсан улс төрийн аллага гэдэг. Энэ хэргийг олон сар жилээр сунжруулж, мар­­­т­аг­нуулж хойш тавьсаар байгаад цасны хуйлралтад нисдэг тэрэг осолдсон гэдэг дүгнэлттэйгээр, хоёр нисгэг­­чийг буруутган заасан ялаа тэнсээд, нам дарж авсан. Үүний цаана маш их зүйл байсан. Учир битүүлэг олон зүйл хариу нэхэж үлдсэн. “Ми-8”-ын хэргийг шүүх хуралд миний бие эхнээс нь суусан. Сурвалжилж бичсэн. Яг С.Зориг­ийг алсан шиг улс төрийн аллага юмуу даа гэх газар олон таарч байсан. НҮБ-ын шинжээчдийн багт орол­цож яваад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн шүүх хурал болгонд ирээд, зарим нь нялх хүүхдээ тэврээд ирдэг байсан бол хэдэн жилийн дараа өнөөх хүүхэд нь шүүхийн танхимд гүйгээд зүггүйтээд байх болсон байсан. Гадаад дотоод­ын хохирогчид гол нь “Монголын Засгийн газар, түүнийг толгойлж байгаа хүмүүс буруутай. Түүнийг шалгаж өгөөч “ л гэдэг байсан. Гэтэл хуйвалдаанаар бүх зүйлийг баллуурдаж хэнийг ч шалгаагүй. Бүгд ял завшиж өнгөрсөн. Яагаад гэвэл энэ нислэг нь тусгай зориу­лалтын маш чухал нислэг байсан. Монголын Засгийн газар, түүний харьяа яам, агентлагууд НҮБ-д “Манай орон зудын хүнд байдалд байна. Шинжээчдээ ирүү­лээч” гэж олон удаа хүсэлт тавьсны эцэст тэр хүчирхэг багаа илгээсэн юм билээ. Тэр багийн нисдэг тэргэнд, УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар Ш.Отгон­­билэг­ийг дай­гаад явуул­чихсан. Сүйрсний нь дараа Засгийн газарт хамаагүй болгохын тулд тусгай зориулалтын нислэгийг нь баллуурдаад “арилжааны зориулалттай” болгосон байгаа юм. Өөр­өөр хэлбэл, арилжаа наймаа хийх жирийн иргэд явсан юм шиг. Энэ нисдэг тэргийг явахын урьд маш их зүйл зохион байгуулсан байдаг.

“Хэзээд сөнөх юм муу нисдэг тэргээ явуулъя” гэсэн шиг, урьд орой нь нисдэг тэргийг сольсон байдаг. Учир битүүлэг олон баллонтой зүйл гэхчэлэн ачаа ачсан. Ер нь л нэг учир битүүлэг аялал болсон. Энэ аялалд Ш.Отгонбилэгийг яах гэж багтаасан бэ гэдэг л уншсан, сонссон хүн бүхний анхаарлыг татсан байсан байх. УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, тэр хахир хатуу өвлөөр, цасанд дарагдсан хязгаар нутаг руу, өөр албаны нисдэг тэргэнд дайгдаад, яах гэж явав аа. Тэр чинь өөрөө хувийн шахам онгоцтой эрхэм тансаг хүн байсан. “Ми-8”-д сууж үзье гэлтэй биш дээ.

Ш.Отгонбилэгийг явуулах санаачилгыг хэн гаргасан. Хэний гарын үсэгтэй ямар томилолт өгсөн. Өөрөө явах дуртай байсан уу, хэн нэгний шахалт нөлөө байв уу үгүй юу гэсэн олон асуулт хариугаа нэхэж үлдсэн л дээ. Тэр үед Туяа та нэг сонинд өгсөн ярилцлагадаа “Адууны чанасан махнаас хэд огтлоод л гарч явсан” гэсэн байна билээ. Бодвол гэнэт шийдэж яаруу бачуу яваа болов уу. Гол зүйл, тэр хууль завхруулсан шүүх хурлууд дээр олон түмэн таныг л үгүйлж байлаа. Та л залуу сайхан эр нөхрийнхөө амийг буруутан дээдсээс нэхээд уйлж унжиж, унаж тусаж явах юм гэж бодсон. Тэгсэн чинь та очоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч ч гэлүү нэг “хэлгүй” хүн сууж байна билээ.Тэнд шударгаар ярьдаг хүн, өмгөөлөгч, хуульч, академич С.Нарангэрэл, талийгаач зурагчин Батзоригийн ах, Төв аймгийн Засаг дарга асан Батболд нар л байсан. Хуйвалдагчид, тэдний үгийг чинь тоодоггүй юм билээ. Буруутай Засгийн газраа шалгаач. Ядаж үүрэг өгсөн хэдэн сайдаа шалгаач гээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад, хэдэн сарын дараа өнөөх л хэвээрээ ороод ирдэг юм билээ. Тэр Засгийн газрыг хамгаалж авч үлдсэн цагдаа, хуулийнхны нэр бүхий хэдэн хүн өндөр албанд тохоон томилогдоод байгааг та бүхэн одоо харж байгаа байх. Нэг үгээр хэлбэл шагнал! Туяа сайд минь ийм үед л таныг, би төдийгүй Монголын бүх ард түмэн үгүйлж байсан даа.

Одоо бодвол та юун нөх­рийн­хөө амь насыг нэхэх, УИХ-ын гишүүн, сайдын суу­дал амлуулчихаад явж бай­сан байж ч магадгүй л юм. УИХ-ын гишүүн болсноос чинь хойш, нутгийн ахын хувьд энэ тухай хөндөж ярил­цахаар танд хэд хэдэн удаа санал тавьсан боловч та хүлээж аваагүй. Зугтааж бай­сан. Тэгээд би энэ тухай ярилцахаа ч больё, бичихээ ч больё гэж бодож явсан юм. Гэтэл “Ми-8”-ын осол болгоны үед таны тухай бодол сэтгэл эмзэглүүлэх боллоо. УИХ-ын гишүүн, таны ан­гийн сурагч Ц.Батаа согтуу­гаар “Ми-8” унаж үнэг хөөгөөд сүйрүүлчихлээ. Болчимгүй юм хийсэн буруугаа хүлээ­хийн оронд телевизээр согтуу загнаж үнэний эрэлд явж байгаа сэтгүүлч биднийг хүр­тэл дайрч давшлаад авлаа. Таны сууж байгаа УИХ-д ийм л арчаагүй хүмүүс байдаг юм байна гэхээс олон хүний бөөлжис цутгасан даа. Үүний хэрэг яг л түрүүчийн замаар явж байна. ”Ми-8"-ын гурав дахь том сүйрэл 49 хоногийн өмнө болж 15 сайхан за­луугийн амь насыг авч долоон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгон зуу зуун хүний элэг эмтэллээ. Хорвоогийн юм болгон цаанаасаа зохил­доотой. ”Ми-8"-ын ослоор хань ижлээ алдаад амийг нь нэхэлгүй өдий хүрсэн таныг яг Эрүүл мэндийн сайд болох­той зэрэг “Ми-8”-ын аймшигт сүйрэл угтдаг сонин юм шүү. Би урьд нь зовлон үзсэн хүний хувьд энд л Туяа сайд жин­хэнэ хүн чанараа таниулан шударгаар зүтгэнэ гэж бодож байлаа. Тэгсэн чинь яав аа, ийм арчаагүй загнадаг бүсгүй хүн манай уужим тэнүүн говьд байгаагүй юмсан. Та нас барсан хүмүүсийг задлан шинжлэх шинжээч­дийн баг байгуулж талийгаач­дыг хүн тус бүр дээр задлан шинжилж ард түмэндээ ил тодоор мэдээлэх байсан. Гэтэл өөрсдийн талын хэсэг хүмүүсээр задлан шинжил­гээ хийлгэн, хариуг нь га­рахаас өмнө хуурамч дүгнэлт гаргуул­чихсан байсан гэнэ. Нас барагчид бүгд л нисдэг тэрэг унангуут 20-25 мину­танд амьсгал хураасан, ос­голт нөлөөлсөн юм байхгүй гэнэ. Яасан худлаа бол! Өндөр мэдлэг мэргэжилтэй шударга зөвлөх эмч Г.Мөнх­бат чинь жинхэнэ шинжлэх ухааны нотолгоо гаргаад ам­жиж очсон бол 2-3 хүн амьд гарах боломжтой байсан гээд байна. Амьд гарсан зарим хүн нас барагчид тэртээ сүүлд хүртэл амь авар хэмээн гуйж хашгирч байсныг батлаад байгаа. Талийгаач Т.Сугарын бичлэг цагдаагийнханд бий. Түүнийг олж аваарай гэсэн байсан. Түүнийг устгачихаа­гүй бол бүх зүйлийг хэлж өгөх учиртай. Ийм барим тавим зүйлийг нууцалж хариуцлага алдсан дээдсийн гар хөл болсон дарганцаруудтай ха­риуц­лага тооцохгүй шударга зөвлөх Г.Мөнхбатыг элдвээр дарамтлан ажил албанаас нь халж байдаг хаанахын ёс вэ? Та зориуд луйврын баг бэлт­гэж задлан шинжилгээний хариуг буруу гаргуулан хуга­цаа алдан олон хүний амь нас хохироосныг нь зөвтгөсөн байна шүү дээ. Ард түмэн ингэж л ойлгож байгаа. Албан тушаалаа ашиглан хуурамч акт гаргуулсан. Тэгэхээр бүр олон хүний амь настай хол­боотой хуурамч дүгнэлт гаргуулсан, гаргасан хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ан­гийн томоохон заалт үйлчил­дэг юм билээ. Талийгаачдын 49 хоног наймдугаар сарын 2-нд (өчигдөр) болж байгаа. Энэ хугацааг өнгөрөөгөөд хохирогчид хам­таараа тэмцэх юм гэсэн. Лав л тань шиг чимээгүй суухгүй, хуурамч дүгнэлт гаргуулсан Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа шүүхийн шин­жилгээний төв Шүүх эмнэл­гийн хэлтсийн удирдлагууд­тай нарийн тооцоо хийхээ мэдэгдэж байна билээ. Би насаараа цагдаа, хуулийн байгууллагын ажил хариуцсан сурвалжлагчаар ажиллалаа. Шүүх хурлууд дээр хуурамч дүгнэлт гаргасан шинжээч эмч нарын тухай байнга яригд­даг. Шударга хүмүүсээ золиосолж эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг дарга сайд нар байгаагаас шүүх эмнэлэг гэдэг маань ийм арчаагүй газар болсныг өнөөдрийн энэ хэрэг явдал харуулж байгаа бус уу. Туяа сайд аа, таны тухай над хангалттай ма­териал бий. Зөвхөн “Ми-8”-уудын холбогдолтой зүйлүү­дийг хөндөж бичлээ. Саяхан УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах тухай асуу­дал хэлэлцэхэд УИХ-ын дэд дарга, МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн “Ми-8”-ын сүйрэл түүний нас барагчдын талаар мөн ч эвгүй үг хэл­сэн дээ. Олон хүний зүрхний шархыг хөндөх шиг болсон. Хохирогчид бие бие рүүгээ утасдаж уйлж байна гэнэ лээ. Эрхэм сайд Туяа та ийм л хуйвалдагчдын бүлэглэлийг ямар ч үнэ цэнээр хамаагүй хамгаалж ирлээ шүү дээ. Одоо болоо биш үү? Сайд та халамжит хань сайн нөх­рийнхөө амийг буруутан дээд­сээс нэхдэггүй юмаа гэхэд С.Зориг, Ш.Отгонбилэг, Л.Энэбиш, О.Дашбалбар, нарын олон эх орончдынхоо амийг буруутай хүмүүсээс ард түмэн нэхэх цаг тун ойр­тож байх шиг байна.

Монгол Улсын соёлын гавьяат зүт­гэлтэн Г.Жамьян

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан