Яруу найрагч Д.Ган-Очир саяхан “Бие галбирлаг сарны доор…”, “Цаг хугацааг нэрэхүй”, “Хайр… аялгуу” нэртэй яруу найргийн болоод дууны номоо гаргаж, уншигчдад толилуулжээ. Түүний шүлэг цаанаа л нэг өөр. Бодрол, ухаарал, хайрлах, энэрэхүйн сэтгэл илүү шингэсэн байдаг юм билээ.
-Та саяхан яруу найргийн номоо
гаргажээ…
-Тийм ээ. Энэ жил бүтээлийн хур
арвинтай байлаа. Арав гаруй жил сэтгүүлчээр ажиллахдаа сонин содон хүмүүстэй
ярилцлага хийсэн байх юм. Түүнийгээ эмхтгээд “Диктафон” хэмээх нэртэй
ярилцлагын, мөн өнөөгийн нийгмийн байдал, улс төрийн сэдэвтэй шүлгээр ном
гаргая гэж бодож байгаа.
-Шүлгүүдээ нилээд шилж сонгон байж
ном болгож гаргасан гэл үү?
-Сүүлийн таван жилд бичсэн бүтээлүүдээ нэлээд сорчилж шилсэн. Шүлгүүдээ
авдартаа байлгаж, үнэр оруулж байснаас хүмүүст хүргэе дээ гэж бодсон.
Дотоод сэтгэлийн өнгө аяс, бодол санаа, эргэцүүллээс минь намайг ямар хүн бэ
гэдгийг уншигчид олж харах биз ээ.
-Таны олон шүлэг хит дуу болж олны
дунд түгсэн шүү дээ…
-Ямар ертөнц, бүтээлтэй хүн бэ гэдгээ эмхтгэж баринтаглаад хүмүүст таниулъя.
Загасчны морь усгүй гэдэг шиг дуу болсон шүлгүүдээ эрж хайж, хагас жил болсон
шүү. Заримыг нь гүйцэд сайн мэдэхгүй учир FМ радиогоос үгийг нь сонсож байгаад
буулгаж авсан тохиолдол ч бий.
-Таны ямар шүлэг анх дуу болж байсан
бэ?
-“Цамцаа тайл” шүлэг шууд дуу болсон”. “Никитон” хамтлаг дуулсан гэдгийг залуус
сайн мэднэ. Энэ шүлэг маань урам өгч, олон уран бүтээл тэрлэх эхлэл болсон гэж
боддог юм. Надад уран бүтээл минь амьдрах эрх чөлөөг хайрлаж байгаад баярладаг.
-Д.Ган-Очирыг олонд таниулж өгсөн
хайртай бүтээлүүд…
-Зөндөө, зөндөө. “Камертон” хамтлагийн “Явах цаг боллоо”, дуучин Л.Ган-Эрдэнийн
“Чамтай хамт явмаар байна”, “Номин талст” хамтлагийн “Дурласан сэтгэл” ,
”Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Хуучраагүй жийнс” гээд нэрлэвэл
олон. Алтан навч, хаврын шувуу, монгол гэр гэхээс илүү шинэлэг зүйл хүмүүст
хүргэхийг хүсч, уран бүтээлдээ байнга эрэл хайгуул хийдэг.
-Танд дууны захиалга ер тасардаггүй
биз?
-Надад нийтийн дуу нэг л байдаг юм билээ. Ихэнх шүлгийг маань рок попынхон дуу
болгон амьдруулсан. Саяхан дуучин С.Жавхлан захиалгаар хоёр дууны шүлэг
бичүүллээ. Заримдаа дуучид концертоо, эсвэл цомгоо гаргах дөхүүлээд нэг дуу
дутаад байна гээд цагийг нь тулгаж, бүтээл нэхдэг тал бий. Нилээн сайн бодож,
нухсаны үндсэн дээр л чанартай уран бүтээл төрнө шүү дээ. Дөнгөж оюутны
ширээнээс босоод, өөрийгөө од гээд бодчихдог залуусыг хараад харамсдаг. Түрүүлж
мөнгө бодвол сэтгэлээс тань сайхан уран бүтээл хэзээ ч төрөхгүй шүү. Эхлээд
урлагаа хүндэл, тэгвэл баялаг тань руу урсах болно. Сайн уран бүтээл хийе гэж
бодож байгаа бол цаг хугацааг ч гэсэн өөртөө харамгүй зарцуулдаг байх хэрэгтэй.
-Шүлгүүд тань таны дотоод сэтгэлийг
илүү нээсэн байх юм аа?
-Би аль болох хэцүү үг хэрэглэхгүйг боддог. Өнөөгийн нийгэм дэх хүнд
хүчир орчинд хагацлаар дүүрэн, гуниг бичиж хүмүүсийг уйтгарлуулаад яах
вэ. Цайлган сэтгэлээр нэг нэгнээ хайрлан, хорвоо дэлхийг сайхнаар төсөөлж, аз
жаргалтай амьдрал руу тэмүүлсэн, өөдрөг бодол төрүүлэх бүтээл туурвия гэж
хүсдэг. Энэ ч утгаараа өмнөх зүйлээ давтахгүйг хичээдэг.
-Ханьдаа зориулсан бүтээл байдаг уу?
-Байгаа. “Би гэртээ”, “Санахын жаргал” дууг зориулсан.
-“Номин талст” хамтлагийн дуучин
Д.Батсүхийн дуулсан “Хүсэл” дуу нэг хэсэг шүүмжлүүлсэн шүү дээ?
-Энэ дуу бодит амьдралаас сэдэвлэсэн
бүтээл. Ийм эмгэнэлтэй зүйл хэн нэгний амьдралд үүрдийн толбо болон битгий
тохиолдоосой гэсэндээ сэрэмжлүүлэхийг бодсон юм.
-Та бүтээлдээ хайрыг агуу мэтээр
илэрхийлсэн байдаг…
-Тийм ээ. Агуу гэж боддог. Энэ ч
утгаараа хайрыг нарны гэрэл, галт бөмбөлөг шиг сансар огторгуйг гэрэлтүүлэх
гайхамшигтай хүч гэж ойлгодог. Хүн өөрийнхөө атгахан зүрхэнд байгаа хайраа
хүндэлж, хамгаалж амьдрах хэрэгтэй. Хүн төрөлхтөн айх айдасгүй, энх амгалан,
нэг нэгнээ үргэлж хүндэлж чадваас хайр агуу байхын утга учир оршиж байгаа юм.
Энэ тухай “Камертон” хамтлагийн дуулсан “Хайрын хот” дуунд өгүүлсэн.
-Бүтээлийнхээ санааг сайхнаар гаргах
гээд дотоод ертөнцтэйгээ зөрчилдөх тохиолдол байдаг уу?
-Байлгүй яах вэ. Хэн нэгний өмнөөс
салж хагацсан гуниг бичих их хэцүү байдаг юм билээ. Зарим үед хүссэн хүсээгүй ч
өөртэйгээ, бодолтойгоо эвлэрэх тохиолдол цөөнгүй.
-Өөрийгөө голж чамласан удаа…
-Байхгүй ээ. Би бүтээлээ төгс хийдэг гэж боддог. Үүнийг дуу болсон шүлгүүд
маань батлах биз.
-Таны дууны шүлгэнд гадаад үг
байдаггүй юм билээ…
-Гадаад үг хэрэглэхээс аль болох зайлсхийдэг. Монгол хэл яруу тансаг,
сонсголонтой, түүнийхээ хэрээр үгийн сангаар баялаг шүү дээ.
-Амьдралын талаарх таны бодол…
-Амьд явах сайхан. Амьдрах бүр ч сайхан. Хүн болж төрсний гавьяа бол аз
жаргалтай амьдрах юм шүү. Нартай, хуртай Монгол оронд амьдарч яваагаа аз гэж
боддог.
-Хайрлаж амьдрах амьдралын гайхамшиг
мөн үү?
-Мөн. Хайрыг итгэл бэхжүүлдэг болов уу. Салшгүй холбоотой байх зүйл бол ерөөсөө
л энэ. Амьдралд гомдоож болохгүй нэг л зүйл бий. Тэр бол хайр. “Харанга”
хамтлагийн дуучин Чука ах “…Гомдоох эрхгүй хайрыг …” гэж дуулдаг даа. Гэхдээ
дандаа инээж явна гэж юу байх вэ. Гомдож, үг дааж сурах хэрэгтэй.
-Хүнд итгэдэг үү?
-Итгэдэг. Тийм ч учраас өдий зэрэгтэй явна.
-Хүн гомдоож байсан удаа…
-Байгаа, байгаа. Уучлал гуйж байсан удаа олон. Итгэлийн хамгийн том хаалга
уучлал. Итгэж чадаж байгаа бол уучилж чаддаг байх ёстой. Хааяа нэг найз
нөхдөдөө худлаа ярьсан тохиолдол бий л байх.
-Хүн юуны төлөө амьд явдаг юм бэ?
-Миний хувьд өөрөөрөө овоглох үр
удмаа үлдээн, Монгол орондоо мод тарьж, уран бүтээлээ туурвин ном болгон
хэвлүүлэхийг хэлнэ. Энэ бол хүн болж төрсний минь хамгийн сайхан гавьяа
юм болов уу даа. Бодоод байх нь ээ, зорилго хэмээх зүйл чинь амьд явахын утга
учир юм шиг ээ.
-Та ямар найрагчийн шавь бэ?
-Монгол хэл, уран зохиолын Батдэлгэр багш маань анх уран зохиолын дугуйланд
оруулж, яруу найраг хэрхэн бичих талаар зөвлөгөө өгдөг байсан. Дараа нь алгаа
тосч угтаж авсан багш минь гэвэл Эрээнцавын эвдрээгүй хүү Данзангийн Нямсүрэн.
Багш дээрээ хадагтай очиж, шавийн барилдлага тогтоож байлаа. Энэ л хүний ач
буянаар яруу найргийн амтыг мэдэрч, “донтох” болсон.
-Ерөнхий боловсролын сургуулийн
сургалтад уран зохиолын хичээлийн цагийг багассан нь буруу биз?
-Тэгэлгүй яах вэ. Уран зохиолын
хичээлийн цагийг багасгасныг асар буруу гэж бодож байгаа. Монгол хүн, монгол
сэтгэхүйтэйгээ үлдэх ганц боломж бол түүх, уран зохиол шүү дээ. Хэвшмэл
сэтгэлгээгээ задалж, чөлөөтэй амьсгалахад энэ бүхэн зайлшгүй нөлөөлнө.
-Зарим яруу найрагчийн бүтээлийг
сонирхоод харж байхад монгол хэлээ дутуу судалсан юм уу даа гэсэн бодол өөрийн
эрхгүй төрдөг…
-Манай залуусын дунд англи хэл сурвал Америк явна гэдэг ойлголт түгээмэл байна.
Сүүлийн арав гаруй жил ийм ойлголт ноёрхсон учраас монгол хэлний үндэсний
бодлого алдагдсан юм болов уу гэж бодогддог юм.
-Эр хүнд амьдралыг авч ухаан гэж
байдаг даа. Энэ тухай…
-Эр хүний мөн чанар, ноён нуруу, алсын бодол амьдралыг авч явдаг байх шүү.
-Зан араншингаар ямар хүн бэ, та?
-Өөрийнхөөрөө байхыг хүсдэг, хэн нэгнийг даган баясч, дуурайхыг
тэвчдэггүй л хүн дээ. Төрөлх зангаа хүний араншингаар танигдахгүй болтлоо солих
шиг гутамшиг хаана ч байхгүй. Эр хүнийхээ хувьд ааваасаа үлгэр дуурайл авдаг.
Төлөв даруу, ухаалаг сайхан занг нь өвлөж, эр хүн шиг эр хүн байхыг боддог.
-Та өрөвч хүн байх аа. Бодоод байсан
чинь хатуу зан гарахааргүй санагдаж байна…
-Аав, ээж минь намайг өр зөөлөнтэй,
хайрлах ухаантай өсгөсөн. Би зөөлөн байвал хүүхдүүд маань хүртэл зөв бодолтой,
хайрлах сэтгэлтэй өснө. Өнөөдөр захын гэр хороололд хүүхдийн тэвчишгүй
хүнд хөдөлмөр байгааг олж хараад маш их харамссан. Нусаа хацартаа наасан, гуниг
дүүрэн харцтай жаахан хүүг хажуугаараа зөрөөд өнгөрөхөд “Яана даа, энэ хүү.
Хоногийн хоолтой болов уу. Аав, ээж нь гэж ямар хүмүүс байдаг бол” гээд
шаналаад л өнгөрдөг.
-Нутгаа санаж байна уу?
-Тийм ээ. Гүйгүүл морь шиг байнга санадаг. Нутгийнхаа зүг санаашран, санаа
алдаж бичсэн хэдэн сайхан шүлэг бий. Жилдээ нэг зуны улиралд гэр бүлийнхээ хамт
нутгаа зорьж очоод, ээжийнхээ гурилтай шөлийг зооглож, аавдаа нэг үнсүүлээд,
Хэрлэн голынхоо уснаас амсч, цэнгэг агаараар амьсгалаад ирэх шиг сайхан жаргал
хаа ч байхгүй. Би нэг л зүйлд сэтгэл гонсгор байдаг. Тамсагбулагийн нефть урд
зүг рүү зөөгдөж, том том машинууд хөдөө талын минь зэрлэг онгон газраар
сүлжилдээд, зээр минь нутаггүй болох вий дээ л гэж санаа зовж байна.
-Монголын хойч ирээдүй болсон
залуустаа хандаад юу хэлэх вэ?
-Өнөөгийн залуусын сэтгэлийг их мөнгөтэй болж, баян амьдрах юмсан гэдэг бодол
боолчилж, хүний мөсгүй болгож байна. “Байгаа бүхэндээ сэтгэл ханаж,
дуугүй байх тусам урт насалдаг” хэмээх дорнын философи бий. Үүнийг санаж
яваарай гэж хэлье.
Ярилцсан Г.Батцэцэг