gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёр дахь нисдэг тэргээ хүлээн авлаа

Эдийн засаг
2008-10-02
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-10-02

Хоёр нисдэг тэргээ өнгөрсөн жил осолдуулсанаас хойш манай улс онцгой үед ашиглах нисдэг тэрэгтэй болохоор төсөвтөө тусгаж наймдугаар сарын эхээр ачаа тээврийн зориулалттай МИ-171Е маркийн нэг нисдэг тэрэг авсан. Харин хоёр дахь нисдэг тэргийг өчигдөр ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн /АДХЦ/ нисэх хэсгийнхэн хүлээн авлаа.

Тус хэсгийнхэн шинэ загварын хоёр нисдэг тэрэгтэй болж байгаагийн хүрээнд уг онгоцыг жолоодох нисгэгч, засвар үйлчилгээний 22 ажилтныг ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод сургаж бэлтгэсэн бөгөөд тэдний зарим нь болон АДХЦ-ийн командлагч, хурандаа Ш.Энхбат нар тус хотоос нисдэг тэргээ авчирлаа. Наймдугаар сард авчирсан нисдэг тэрэг нь ачаа тээврийн зориулалттай байсан бол энэ удаагийнх нь зорчигч тээврийн зориулалтаар тохижуулсан юм байна.

МИ-171Е нь уг төрлийн нисдэг тэрэгний бүх давуу чанарыг агуулснаас гадна цаг агаарын локатор, нисдэг биет болон газартай хэт ойртохоос сэргийлэх төхөөрөмж, байршил тогтоогч зэрэг сүүлийн үеийн технологийн дэвшлийг суурилуулсан байна. Зорчигч тээврийн зориулалтаар тохижуулсан уг нисдэг тэрэг нь 24 хүний суудалтай, ариун цэврийн өрөөтэй зэргээрээ өмнөх нисдэг тэрэгнүүдээс давуу талтай аж. Мөн нислэгийн дээд өндөр нь 6000 метр, дээд хурд нь 250 км/цаг, алслалт нь 750 км юм байна.

Уг нисдэг тэргийг Монгол Улсад хүлээлгэн өгөхөөр ирсэн Улаан-Үдийн төлөөлөгч Р.А.Холостов “Бидэнтэй өнгөрсөн жилийн яг өдийд хоёр нисдэг тэрэг худалдан авах гэрээ хийж байсан юм. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаанд нь нисдэг тэргээ хүлээлгэж өгсөндөө баяртай байна” гэв.

Нисдэг тэргийг хүлээн авах ёслолд Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ын төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар нарын албан хүмүүс оролцсон юм.

Г.Цолмон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан